МЭДЭЭ НЭМЭХ  

Зөгий хатгана гэдэг нь зөгий хороо шахах процессыг хэлэх ба нэг удаагийн хатгалтаар 0,3-0,8 мг хор ялгаруулдаг.

  • 544 уншсан
  • 0
  • 2015/02/16

Зөгийн хатгуур эмчилгээ нь хүний биед дасал үүсгэдэггүй бөгөөд хэд хэдэн эрхтэн тогтолцоог хамарч чаддагаараа бусад эмчилгээнээс давуу талтай. Сүүлийн жилүүдэд манай оронд төдийгүй дэлхий нийтэд зөгийн хорны эмчилгээний идэвхийг судлан эмнэлгийн практикт эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлэхээр зорьж байна. Уламжлалт зүү эмчилгээний биологийн идэвхт цэгүүдэд зөгийн хатгуур эмчилгээг хийхэд эмчилгээний үр дүн маш сайн байгаа нь практик дээр харагдаж байна.
Зөгий хатгана гэдэг нь зөгий хороо шахах процессыг хэлэх ба нэг удаагийн хатгалтаар 0,3-0,8 мг хор ялгаруулдаг. Энэ нь улиралын байдал, зөгийн нас зэргээс хамаарна. Хатгуур нь 2мм урттай, диаметр нь 0,1мм. Хортой тун нь 0,2 грамм байх ба энэ нь 500-1000 зөгий хатгасантай тэнцдэг. Зөгийнд хатгуулж хүнд хордсон хүүхэд таталт өгөх, амьсгал дарангуйлагдана зэрэг хүндрэл гардаг.
Хүний биологийн идэвхт цэгүүдэд зөгийн хатгуур эмчилгээг хийснээр зөгийн хоронд байх бодис нь хүний биед сайнаар нөлөөлж, биеийн дархлааг дэмжин, зүү эмчилгээний үр дүнг илүү сайжруулдаг.
Иймээс зөгийн хатгуур эмчилгээг уламжлалт дорно дахины зүү эмчилгээний жорын дагуу, өвчтөн нэг бүрийн онцлогт тохируулан хэрэглэхэд, химийн бодис ашиглаагүй, байгалын гаралтай, үр дүн сайн эмчилгээ болох нь тодорхой байна
ЖИРЭН эмнэлэг. 10-р хороолол, 3-р эмнэлэгийн зүүн талд, Бүрэн төв, 2 давхарт, утас 98467220. Даваагаас Баасан гаригуудад 16.00-18.00 Бямба Ням гаригт 12.00-14.00 цагуудад ажиллана. Үзлэг сорил 10000₮, 1 удаагийн эмчилгээний төлбөр 25000₮

Зөгий хатгана гэдэг нь зөгий хороо шахах процессыг хэлэх ба нэг удаагийн хатгалтаар 0,3-0,8 мг хор ялгаруулдаг.
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Зөгий хатгана гэдэг нь зөгий хороо шахах процессыг хэлэх ба нэг удаагийн хатгалтаар 0,3-0,8 мг хор ялгаруулдаг.
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох