МЭДЭЭ НЭМЭХ  

Оддын эмзэг нууц

  • 17,735 уншсан
  • 2
  • 2015/02/17

Шарлиз Терон

Нууц: Ээж нь түүний нүдэн дээр эцгийг нь хөнөөжээ.

Шарлиз удаан хугацааны туршид ярилцлага өгөхдөө «Намайг 15 настай байхад аав маань автын ослоор өөд болсон» гэж хэлээд л ярианыхаа сэдвийг өөрчилдөг байлаа. Архичин аавынх нь агсам согтуу тавих, зовж шаналсан ээжийнх нь нулимс хоёр л Оскарын шагналт жүжигчний бага насны дурсамж болон үлджээ. Тэднийх тэмээн хяруул үржүүлдэг фермтэй байж. Аав нь ажлаасаа ирэх болгондоо согтуу, бас винтов буутай тул гэр бүлийнхнээ байнга заналхийлнэ. Нэгэн удаа тэр үнэхээр гохоо дарахаар завдаж, ээж нь сүүлийн мөчид бууны амыг өөр тийш нь чиглүүлж чаджээ.


Жек Николсон

Нууц: Түүний эгч нь үнэндээ төрүүлсэн эх нь байжээ.

Жек Николсон эцэггүй өсч, эх эгч хоёр нь түүнийг хүмүүжүүлсэн байна. Хожим тэрээр эгч нь ээж нь байж, хайртай ээж нь эмээ нь болохыг мэдээд маш их цочролд орсон гэдэг. Жекийн зүүдэнд ч оромгүй энэ “аймшигт” явдлыг Time сэтгүүл 1976 онд дэлгэн тавьжээ. Шөнийн клубт тайчигч  байсан ээж нь хэтэрхий залуугаараа жирэмсэлсэн тул хүүгээ ээждээ даатган өгсөн гэнэ. Алдарт жүжигчний эцэг хэмээн батлах эрчүүд ч гарч иржээ. Гэвч «хаягдмал хүү» ДНК-ийн шинжилгээ хийлгэхийг эрс эсэргүүцэж, өөрийг нь тайван орхихыг шаардсан байна.


Тери Хэтчер                                  

Нууц: 5 настайдаа авга ахдаа хүчирхийлүүлжээ.

Тери 24 жилийн турш энэ аймшигт явдлыг нууж явсан байна. 2002 онд түүний авга ах Ричард Стоун насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн харьцаанд хүчээр татан оролцуулсан хэд хэдэн! удаагийн хэргийн учир ял сонсох болоход л Тери гол гэрчээр оролцжээ. «Би эцэг эхдээ ч хэлэлгүй энэ аймшигт өдрийг мартахсан гэж хичээж явлаа. Гэхдээ хүүхэд хохирсныг сонсоод дуугүй байж чадсангүй. Ричардыг зогсоох хэрэгтэй» гэж жүжигчин ярьжээ. Ричард 14 жилийн хорих ял авсан ч удалгүй хорт хавдраар өнгөрсөн аж.


Тоби Магуайр

Нууц: аав нь банк дээрэмдэж явжээ.

Гэмт хэргийг үзэж чаддаггүй «Хүн аалз» өөрийнх нь аав банк дээрэмдсэний улмаас 2 жил шоронд хоригдсон тухай ярьж чадна гэж үү дээ? Гэхдээ энд нэг бодох юм бий: 1993 онд өвчин зовлон (түүнийг ходоодны хавдартай гэж андуу оношилсон), ядуурлын (тэр бас 2 зээ дүүгээ харж ханддаг байв) улмаас хүнд байдалд орсон том Магуайр гэмт үйлдэл хийхэд хүрчээ. Гэхдээ дээрэм ч гэж дээ, мань хүн төрөлх хот Реседийнхээ хамгийн ойрын банк руу ороод кассчинд: «Би хавдраар үхэж байна, надад мөнгө ч алга» гэсэн бичиг өгчээ. Цочирдсон банкны ажилтан уутанд мөнгө хийгээд өгсөн байна. “Дээрэмчин” гэртээ ч хүрч чадсангүй цагдаад баригджээ.


Опра Уинфри

Нууц: 14 настайдаа хүүхэд төрүүлсэн.

Forbes сэтгүүлийн санал асуулгаар «Хамгийн нөлөө бүхий эмэгтэй»-гээр тодорсон энэ хүн нууцаа 20 жил хадгалж явжээ. Түүний төрсөн эгч нь 19 000 доллараар нууцыг нь худалдсан гээд бод доо. Бяцхан Опрад эцэг эхийнх нь салалт тун хүндээр туссан бөгөөд дээр нь хойд эцэг нь харьцаа муутай, гар хүрдэг, бүр хүчинддэг байсан гэсэн яриа ч бий. Ямар ч байсан охин гэрээсээ байнга зугтаж, гудамжинд хоноглодог байснаас 14 настайдаа жирэмсэн болжээ. Дутуу төрсөн хүүхэд дороо өнгөрсөн байна. «Миний амьдралд муу муухай зүйл их л тохиолдож байсан. Гэвч төрсөн эгч маань надаас урвасан нь ар нуруунд хутга зоохтой л адил санагдсан» гэж Опра ярьжээ.


Анжелина Жоли

Нууц: Лесби харьцаатай байсан.

Анжелина жүжигчин Женни Шимизутай зүгээр нэг найзууд байгаагүй юм. Бүр салж хагацашгүй амрагууд байсан тухайгаа Женни ярьсан байдаг. Анжелина ихэр хүүхдүүдийнхээ загалмай зүүлгэсэн эх болохыг Женнигээс хүссэн нь Брэдийг уурлуулаагүй ч, загалмайлсан эцгээр өөрийн сайн найз Боног сонгож авчээ.


Вуди Аллен

Нууц: Дагавар охинтойгоо гэрлэсэн.

1992 онд гарсан дуулиант паянг Вуди өөрөө «Миний аз жаргал, бас миний гай зовлон» гэж нэрлэж байсан түүхтэй. Нэрт найруулагчийн эхнэр нэг сайхан өглөө нөхрийнхөө бичгийн ширээн дотроос өргөмөл охин Сун-и Превиний нүцгэн шалдан зурагнуудыг олжээ. Цочирдсон эмэгтэй тэр дор нь зохих газар луу утасдсан байна. «Би буруу юм хийж байгаагаа мэдэж байна. Гэвч би нэг ч хүүхэнтэй ийм сайхан байгаагүй!» гэж 62 настай найруулагч биеэ өмөөрчээ. Дуулиан шуугиан намжсан хойно, 1997 онд тэд гэрлэж 2 өргөмөл охинтой болжээ.


Люси Лью

Нууц: Багадаа өлсгөлөн гуйланчлалыг үзэж, үйлдвэрт ажиллаж байсан.

«Элли МакБил» кинонд тоглохын тулд Люси маш богинохон хугацаанд англи хэл сурах шаардлагатай болжээ. Үүнээс бэрхийг туулж өдий зэрэгт хүрсэн Люси огт шантарсангүй. Ирээдүйн одыг бага балчир байхад тэднийх Хятадаас цагаачлан ирж арай ядан хоолоо залгуулдаг байжээ. Дөнгөж 11 нас хүрсэн охиноо хүртэл насанд хүрэгсэдтэй эн зэрэгцүүлэн үйлдвэрт ажиллуулж байлаа. “Би маш их ядарч оройдоо дөнгөж ор руугаа мөлхөж очоод л унтдаг байсан. Маргааш нь дахиад л 2 доллар олохын төлөө өдөржин суурь машины дэргэд зогсдог байлаа” гэж жүжигчин нэгэнтээ дурсчээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Оддын эмзэг нууц
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2015/02/21
    *Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://referralvibe.com/?reff=5104 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм.

    2 13 Хариу бичих
    • Зочин 2015/06/24
      scam site!!!


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох