Японы Элчин сайдын яам ирэх сарын 5 хүртэл визний мэдүүлэг авахгүй

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь энэ сарын 27-ноос нэгдүгээр сарын 5 хүртэл амрах юм байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 24 хүртэл визний мэдүүлэг хүлээн авна. Харин 25-наас визний мэдүүлэг хүлээн авахгүй бөгөөд зөвхөн визний хариуг буцаан олгох гэнэ. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 5 хүртэл визний мэдүүлэг авахгүй юм байна. 

 Иймд тус яамнаас оны эцэс болон ирэх оны эхээр Япон улсад зорчихоор төлөвлөж буй бол явах өдрөө сайтар тооцон визээ мэдүүлэхийг анхаарууллаа.