НӨАТ-ын урамшууллыг нэгдүгээр улиралд олгоно

НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр улиралд олгоно хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ. Иймд иргэд бүртгүүлсэн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхээ шалгахыг анхааруулав.

Мөн 2019 оны төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23.59 цагаар дуусгавар болох тул амжиж бүртгүүлэхийг санууллаа.

Дашрамд дурдахад, жил бүр баримт бүртгүүлэгчийн тоо өсөж байгаа юм байна. 2016 онд гэхэд 206.9 сая баримт бүртгүүлж байсан бол 2017 онд 294.5 сая, 2018 онд 311.6 сая болжээ. Тэгвэл эдгээрээс баталгаажсан нь 2018 онд 89.8 сая, 2017 онд 164.8 сая болжээ.