Буриадын өв, соёл, урлаг, спортын "Алтаргана-2020" олон улсын их наадмын тов тодорчээ. Арвандөрөв дэх удаагийн "Алтаргана" их наадам ирэх жилийн зургаадугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд ОХУ-ын Буриадын Өвөр Байгалийн хязгаарын Ага, Могойт суурингуудад болох аж. Энэхүү олон улсын наадмыг Өвөр Байгалийн засаг захиргаа, Агын Буриад тойргийн захиргаа, Өвөр Байгалийн хязгаарын соёл, биеийн  тамирын болон хөдөө аж ахуйн яамд хариуцан зохион байгуулах юм байна.

"Алтаргана-2020" наадмын бэлтгэл ажлыг зохион байгуулах комисс энэ оны хоёрдугаар сарын 25-нд байгуулагдан ажилдаа оржээ. Буриад зоны соёл, зан заншил, үндэсний спорт, гар урлалаас эхлээд бүхий л аж байдлыг сэргээн хөгжүүлэх зорилготой энэхүү наадамд Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван улсад суугаа буриадууд оролцох юм. Мөн дэлхийн өнцөг булан бүрт суугаа буриадууд ч оролцох боломж  нээлттэй гэнэ.