Хутга, хайч, асаагуураар шинэ жилийн гацуур засчээ

Литвийн нийслэл Вильнюс хотын нисэх онгоцны буудлынхан хутга, хайч, тамхины асаагуураар шинэ жилийн гацуур мод засчээ. Нисэх онгоцоор зорчигчдын гар тээшинд байсан хориотой эд зүйлсээр чимсэн энэхүү гацуур мод олны анхаарлыг татаж буй аж. 1.5 метрийн өндөртэй зул сарын гацуур модыг хоёр долоо хоногийн дотор хийсэн байна. Энэ нь зөвхөн шинэлэг санааг харуулах, олны анхаарлыг татахдаа биш гэнэ. Вильнюсийн нисэх онгоцны буудлын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, “Энэ нь хүмүүст нислэгийн аюулгүй байдлыг сануулах зорилготой. Тиймээс хэрэв та ирэх жилийн зул сарын гацуур модон дээр хувийн эд зүйлээ өлгөхийг хүсэхгүй бол дараагийн нислэгт гарахаасаа өмнө ачаа тээшээ сайн шалгаж үзээрэй” гэжээ.