МЭДЭЭ НЭМЭХ  

Дарангуйлагчид ба тэдний хобби

  • 25,846 уншсан
  • 12
  • 2014/05/09

Гитлер Диснейн үлгэрийн кинонд маш дуртай хүн байсан бөгөөд үргэлж л хүүхэлдэйн киноны баатруудыг зурж суудаг байлаа

Ер нь Гитлер зураг зурах их дуртай байсан бөгөөд нэг үе бүр зураач болохоор завдаж байжээ. Өөрийн кинотеатртаа өдөр бүр хүүхэлдэйн кино үзэж суудаг даргадаа Йозеф Геббельс Микки Маус хэлбэртэй сувенир бэлэглэхэд Гитлер хүүхэд шиг л баярласан гэдэг. Гитлерийг Микки Маусын  малгайтай, Дональд галууны зурагтай унтлагын хувцастайгаар төсөөлөөд үз дээ.


Осама Бен Ладен гар бөмбөгийн улаан хорхойтон байв

Осама 193 см өндөр нуруутай байсан тул гар бөмбөгт дуртайгаар барахгүй маш сайн тоглодог байсан гэнэ. Түүний таалалд нийцүүлж Алькаида гар бөмбөгийн тэмцээн байнга зохион явуулдаг байжээ. Харуул хамгаалалтын албаны дарга Мухаммед Атеф Осамагийн дараа орох сайн тоглогч байсан гэнэ.


Саддам Хусейн сэтгэл шимшрүүлсэн үйл явдалтай хайрын роман бичдэг байжээ

Түүний бичсэн “ Хаан Забиба хоёр “ уянгын роман нь их амжилт олсон гэдэг. Энэ нь Иракийн түүхийг үлгэр хэлбэрээр бичсэн зохиол юм. Шударга сайн хаан үзэсгэлэнт Забиба хоёр бие биендээ хайр сэтгэлтэй болно. Гэтэл Забибаг харих замд харгис нөхөр нь тааралдаж хүчирхийлнэ. “ Хүчирхийлэл бол хүчирхийлэл. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хүчирхийлсэн ч бай, өөр улс гүрэнд халдсан аливаа цэрэг дайны хүчирхийлэл ч бай адилхан шийтгэл хүлээх ёстой “ гэж Осама бичсэн байдаг. Энд Забиба бол Ирак улс, шударга хаан нь Саддам өөрөө, харгис нөхөр гэдэг нь АНУ болохыг та нар гадарласан байх.


Аль Капоне хайрын дуу зохиох дуртай нэгэн байв

Алдартай мафийн толгойлогч, өршөөлгүй гангстер гэгдэж замд нь хөндөлссөн хэн бүхнийг тоохгүй алдаг энэ хүн ийм хоббитой байсан нь гайхмаар. Алькатрас шоронд түүний нууц авьяас илэрч, хайрын гунигт дуу зохиох болжээ. Түүний "Мадонна Миа" гэдэг ганц дуу нь манай үед хүрсэн юм. Тэрээр энэ дууг хайрт гэргийдээ зориулан бичжээ.


Иосиф Сталин шалдан хүн зурах дуртай байв

Сталин шалдан хүн их зурдаг байснаас түүний сексийн чиг хандлагын талаар зарим хүн эргэлздэг байжээ. Гэвч хожим нь сэтгэл судлаачид үүнийг үгүйсгэсэн юм. Тэр зүгээр л ингэж амардаг байжээ. Зураг бүрийн дор эрс тэс тайлбар хийдэг зуршилтай байв.


Ким Чен Ир сагсан бөмбөгийг бишрэн шүтэгч байлаа

Талийгаач Ким Майкл Джорданы улаан фен байсан бөгөөд түүний тоглолт бүрийн бичлэгийг олж цуглуулдаг байв. Тэрээр Джорданыг хэд хэдэн удаа нутагтаа урьсан ч цаадах нь эелдгээр татгалздаг байжээ. 2000 онд Америкийн төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт Хойд Солонгост зочлохдоо Джорданы гарын үсэгтэй бөмбөг бэлэглэхэд Ким Чен Ир магнайгаа хагартал баярласан гэдэг. Тэр амьд ахуйдаа улс орноо сагсан бөмбөгийг ивээн тэтгэгч орон болгохоор завдаж байсан ч амжаагүй гэнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дарангуйлагчид ба тэдний хобби
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

12 Сэтгэгдэл


  • монгол хүн 2016/05/31
    Саддамаас хойш тэр сайхан амьдрал буцалж байсан орон одоо алан хядагчдынүү уурхай болсон . Америк өөрийн эрх ашигт нийцсэн бодлогыг бусдад тулгадаг эс бөгөөс тэр улсыг бусниулдаг. Манай ардчилал үүнтэй холбоотой , америкийн захиалга санхүүжилтээр хийсэн гэдэг нь тодорхой болсон. Одоо монгол улс ЭЗ-н хувьд сул дорой, батлан хамгаалах салбар бас суларсан зэрэг нь гадны хоол болоход амар болсон энэ бол мөхлийн эхлэл !

    2 0 Хариу бичих
  • i m 2015/10/21
    bi dota tgoloh hobbi t geshhshsh

    1 0 Хариу бичих
  • はha 2015/09/04
    Djordan muu tenegee oros l j-n d awdag yum manai mongol hel chi hamjin shurgeh j shu de

    0 0 Хариу бичих
  • ssr 2015/09/04
    USA bol delhiin hamgiin tom daranguulagch honinuud shvv de ened osama benladen saddem hussen nar bol daranguulagch nar bish buguud temtsegch nar bsiimaa!!!!

    22 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/28
    Eden dund Obama baihgui baina. Ter yamar hobbitoi yum bol

    3 0 Хариу бичих
  • Buyantogtoh 2014/05/23
    8989 viva amjilt

    2 0 Хариу бичих
  • bityy-shol 2014/05/16
    osama-d oor sonirxox zuil yu l bval gejde !

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/10
    sonirholtoi l ym

    0 0 Хариу бичих
  • zochin 2014/05/09
    Elbegdorj yurunhiilugch daranguilagch bish shuu dee

    5 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/09
    Huuhed orgoj avch ter huuhduudiig amidrah itgeltei bolgoj bgan tiim ineedtei bga um u

    5 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/09
    Manai Elbegdorj chin huuhed orgoj awah hobby toi sht haha

    11 4 Хариу бичих
    • Зочин 2015/09/04
      Elbege uls ornoo hyamruulj ard tumnee yaduuruulj gazar nutgaa gadniihand uguh hobbitoi baiho


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох