Байгалийн түүхийн музейн өмнө байсан чулуун арслан Богдын музейд залагджээ

Байгалийн түүхийн музейн өмнө нь байсан хоёр чулуун арсланг Богд хааны ордон музейн "Амгалан энхийн хаалга"-ны өмнө байрлуулжээ. Энэхүү хоёр чулуун арслан нь Богд хааны Шар ордны өмнө байсан бөгөөд 1954 онд Улсын төв музейн барилга буюу саяхан нураагдсан Байгалийн түүхийн музейн барилга ашиглалтад ороход өмнө нь байрлуулсан түүхтэй аж. Ийнхүү устаж үгүй болсон Богд хааны шар ордонд холбогдох нэгэн түүхийн үнэт дурсгал эдүгээ Богд хааны Ногоон ордны өмнө хүндэтгэлтэйгээр залагдлаа.