Сэлэнгэ аймаг болон Сайнцагаан суманд томуугийн улмаас хөл хорио тогтоолоо

Сэлэнгэ аймаг болон Дундговь аймгийн Сайнцагаан суманд хөл хорио тогтоожээ. Тодруулбал, томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэн, амбулаторийн үзлэгээр 15 хувиас дээш хэмжээнд хүрсний улмаас Сэлэнгэ аймгийн Засаг дарга захирамж гаргасан байна. Захирамжаар ерөнхий боловсролын сургуулиудад энэ сарын 25-27-ныг дуустал, цэцэрлэгүүдэд энэ сарын 25-ны өдрөөс эхлэн ирэх сарын 13-ныг хүртэлх хугацаанд хөл хорио тогтоохоор болжээ. 

Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын захирамжаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 25-наас эхлэн 14 хоногийн хугацаанд зогсоохоор болсон байна. Энэ хугацаанд хүүхдүүдийн дунд зохион байгуулах арга хэмжээ, нэгдсэн үйл ажиллагааг ч хорьсон аж.