Монголчуудын будааны хэрэглээ буурчээ

Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс зарим бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн байна.  Өөрөөр хэлбэл, хуурай сүүний импорт 992.1 мянган ам.доллар, алим, лийрний импорт 3.4 сая ам.доллараар нэмэгджээ.

Тэгвэл монголчуудын будааны хэрэглээ буурсан гэж хэлж болохоор статистик мэдээллийг Гаалийн ерөнхий газраас хүргэв. Тодруулбал, энэ оны эхний арваннэгэн сард будааны импорт 3.3 сая ам.доллараар, элсэн чихрийн импорт 8.8 сая ам.доллар, ургамлын тосны импорт 3.4 сая ам.доллараар буурчээ.