МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн хамгийн аюултай умдаанууд

  • 15,070 уншсан
  • 8
  • 2015/02/17

Эдгээрийг та ууж зүрхлэх болов уу даа?

Айяуаска

Амазоны ширэнгэн ойн уугуул иргэдийн бэлтгэдэг айяуаска (кечуа хэлээр «үхэгсдийн цэцэг», «сүнсний цэцэг») бол уусан хүн нь хий юм хардаг, мансууруулах нөлөөтэй ундаа ажээ. Нэг төрлийн ороонго цэцэг гол түүхий эд нь болдог. Амазоны индианчууд энэ ундаа нь амьдын болон үхэгсдийн ертөнцийг хэсэгхэн хугацаанд холбож өгдөг гэдэгт итгэдэг гэнэ. Айяуаскийн хүчтэй мансууруулах нөлөө, сүнсэнд итгэх итгэл хоёр нийлээд хэн ч, юу ч үзэж харж магадгүй л дээ. Нэг сайн тал нь айяуаскаг уухад бүх шимэгч ор мөргүй устаж, бие организм цэвэрлэгддэг гэнэ.


Голденрот

Голденрот бол швейцарын шанцайтай шнапс юм. Алкоголийн хэмжээ нь 53,5% бөгөөд найрлаганд нь жинхэнэ алтны маш нимгэн, гэхдээ нүдэнд харагдахуйц үртэснүүд ордог. 1 литр голденрот ойролцоогоор 15 мг алт агуулдаг гэнэ. Уг нь энэ умдааг дагалдуулж томоохон үртэс байвал шүүж авах зориулалттай, жижиг нүхтэй шигшүүр зардаг ч, зарим ойворгон зант нөхдүүд үүнийг үл тоомсорлон шууд уудгаас алтны хэсгүүд ходоодонд орж, ходоодны ханыг гэмтээх, өвчлүүлэх тохиолдол ихээр гардаг байна. Эдгээр үртэс биеэс гарахдаа ч шулуун гэдэсний амсарт тээглэж, өвчин үүсгэх нь элбэг аж.


Gilpin Family Whisky буюу Глипиний гэр бүлийн виски

Маш ховор энэ ундааг голдуу захиалгаар хийдэг. Ингэж хэлбэл вискид дурлагчид сонирхож магадгүй боловч, найрлагыг нь мэдвэл бөөлжис цутгах вий. Учир нь, “виски”-ний гол түүхий эд нь чихрийн шижин өвчнөөр өвчилсөн настай хүмүүсийн шээс гэнэ. Зохион бүтээгч ноён Глипинийг хүмүүс галзуугийн эмнэлэгт очвол таарна гэж харааж зүхсээр байгаа ч мань хүн огт тоодоггүй аж. Виски бэлтгэхийн өмнө цуглуулсан шинэхэн шээсийг жирийн ус цэвэрлэх шүүлтүүрт оруулж цэвэршүүлдэг байна.


Цсонгсул

Цсонгсул бол спиртэнд 3-4 сар дарсан эмийн ургамал, хүний ялгадас хоёроор хийсэн Солонгосын үндэсний уламжлалт умдаан юм. “Rocket News 24” сайт энэ муухай эдийн амт чанарыг шалгахаар шийдэж, зураг дээрх ажиг сэжиг аваагүй 3 хятад хүүхэнд уулгажээ. Тэд “Зөөлөн гулгаад орчихдог, сайхан амттай умдаа байна. Амттай дарсанд дуртай хүүхнүүдэд яг тохирох юм байна” гэж дүгнэжээ.


Fijjtu пиво

Хамгийн аюултай пиво бол шимэгчдээр дүүрсэн бохир усаар бэлтгэдэг Африкийн Fijjtu пиво юм. 2003 онд энэ пивоны үйлдвэрийг хаасан байна. Энэ пивог ихээр уусны дараа цусаар суулгах, толгой өвдөх, огиулах зэрэг сөрөг үр дагавар олноор гарч байжээ. Мөн согтсон үедээ хий юм хардаг гэнэ.


Армагеддон пиво

Дэлхийн хамгийн хатуу пиво Армагеддон нь ходоодон дотор жинхэнэ ертөнцийн мөхлийг тарина даа. Түүний найрлаган дахь алкоголийн хэмжээ нь 65% тул, энэ гайхал пиво архи, вискинээс ч илүү чанга гэсэн үг. Олуул нийлж ганц шилийг хувааж уухад л бүгд согтож унадаг гэнэ. Иймээс Brewmeister компани үйлчлүүлэгчиддээ «Армагеддон»-ыг маш болгоомжтой, бага дозоор хэрэглэхийг байнга сануулдаг байна.


Мольорт

Шарилжаар хийдэг энэхүү скандинав шнапсыг (алкоголь 35%) хамгийн ой гутам амттай ундаа гэж хэлж болно. Мольортыг амьдралдаа ганц л удаа амсахад “жинхэнэ хор”, “ой гутам”, “заваан” гэх мэтээр тодорхойлдог муухай амт нь насан турш мартагддаггүй гэлцдэг. Дээрээс нь мольорт шатсан хаймар ч юм шиг, шарил занданшуулахад хэрэглэдэг шингэн ч юм шиг өвөрмөгц муухай үнэртэй гэнэ. 2011 онд мольорт «Дэлхийн хамгийн муухай ликер » нэрийг авчээ.


Чангаа

Чангаа (Changaa) бол Кенид хийдэг, дэлхийн хамгийн хямд архины нэг. Ялангуяа Африкийн ядуусын хороололд өргөн тархжээ. Хүний биед маш муу нөлөө үзүүлдэг энэ умдааг ихээр уудаг хүмүүс тун богино насалдаг байна. Changaa гэдгийг үгчлэн орчуулбал: «намайг хурдхан алаад аль» гэсэн утгатай бөгөөд балга бүр нь хэдэн нас хороодгоороо яг оносон нэр болжээ. Энэхүү умдааг эрдэнэ шиш, сорго зэрэг үр тарианы ургамлаар хийдэг гэх боловч ариун цэвэр, стандартын тухай ойлголт огт байхгүй архи нэрэгчид маш бохир заваан нөхцөлд хийдэг тул бэлэн бүтээгдэхүүний дотор элс шавраас эхлээд хүний ялгадас хүртэл байхгүй юмгүй гэнэ. Түүнчлэн архи нэрэгчид өвөрмөгц амттай болгохын тулд бүтээгдэхүүндээ аккумуляторын хүчил, онгоцны шатахуун зэрэг есөн жорын юм нэмдэг ажээ.


Ханиад томуунаас хамгаалах гайхамшигт умдаан

19-р зууны үед героиныг ханиадны эм гэж үздэг байв. 1898-1910 оны хооронд энэ хүчтэй мансууруулах бодисыг морфины оронд хэрэглэж, мөн хүүхдийн ханиадны эм болгон зарж байсан гээд бод доо! Ханиадыг зогсоох нь зогсоож л байсан байх. Гэвч бусад хор уршгийг нь яах билээ?  Героинийг гэмгүй «аспирин» гэж үзэж байсан цаг үе улиран одсон нь яамай гэж л залбирахаас. 


Хамгийн бүдүүн зүрхтэй хүн л хоолой давуулж чадах хоолнуудыг сонирхож байвал энд дарна уу.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн хамгийн аюултай умдаанууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • Зочин 2015/03/19
    YAa heroin shude, emig ni usan humus dahiad uuy gesen bhda

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/23
    Nairka yaagaad baihgui bn

    2 0 Хариу бичих
  • Guest 2015/02/23
    Энд "Азийн Чоно" яагаад байдаггүй юм?

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/17
    Умдаа гэдэг юм хүүхдүүд бол мэдэхгүй байх нь арггүй л байх

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/17
    Ундаа

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/02/17
      Хүндэтгэлийн нэр нь умдаа буюу умдаан. Зөв байна.

  • almas-beek 2015/02/17
    yooy ter yalgadasaar hiidgiig n medcheed ter 3 hyatad ysn bolvoo xxa

    1 1 Хариу бичих
    • zochin 2015/02/17
      amia horloo biz hyatad hunii too 3-aar bagassandaa ashgu


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох