МЭДЭЭ НЭМЭХ  

Харь гарагийнхны үр гэж үү?

  • 11,927 уншсан
  • 3
  • 2015/02/18

Их Британий астробиологч Милтон Уэйнрайт тэргүүтэй хэсэг эрдэмтэд агаарын бөмбөрцгөөр дэлхийн агаар мандлыг судалж тоосонцор болон бичил бодисын дээж авчээ. Цуглуулсан бодисыг судалж байгаад нэгэн сонирхолтой металл бөмбөлгийг илрүүлсэн байна. Их Британий Букингемийн Их сургуулийн эрдэмтэд энэ өчүүхэн бөмбөлгийг судалж үзээд харь гарагийнхнаас Дэлхий рүү илгээсэн амьдралын эх булаг-бичил организм байж болох юм гэж үзэж байна.

Титан, ванадийгаас бүтсэн энэ бөмбөлгийн хэмжээ нь хүний үсний өргөнөөс ихгүй бөгөөд гадна талдаа эслэг бүтэцтэй, төвөөс нь биологийн наалдамхай шингэн шүүрэн байх аж.

Нобелийн шагналт, эрдэмтэн Фрэнсис Крикийн “пансперми онол” ёсоор Ертөнц даяар амьдралын эхлэл нь солир, сүүлт одны тусламжтайгаар тархдаг байна. Харин үүнийг өндөр хөгжилт харь гарагийнхан удирддаг бөгөөд дээрх организмыг чухам тэд л Дэлхий рүү илгээсэн байх магадлалтай гэнэ.

Эрдэмтэн Уэйнрайт агаарын бөмбөрцгийг Дэлхийн агаар мандалд 27 км гүн оруулсан юм байж. Дараа нь бичил биет объект агаарын бөмбөрцөг дээр тийм ч зөөлөн газардаагүйг  нотлох мөргөлтийн ул мөрийг ч олжээ. Дэлхий дээр солир унахад ямар мөр үлддэг билээ, нууцлаг биет яг түүн шиг хонхор үлдээсэн байжээ.

Энэ бичил объект генетик материал агуулсан байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. ДНК нь сансрын нөхцөлд үүсэн бий болж, амьд биетэд нэвтрэн орох чадвартай нь саяхан тогтоогдоод байгаа билээ. Генийн инженерчлэлд хэрэглэгдэж байгаа өчүүхэн жижиг плазмид болох ДНК-ийн гинжин хэлхээсийг 2011 онд TEXUS-49 пуужингийн гадна талд байрлуулан сансарт илгээсэн билээ. Энэ плазмид  Цельсийн 1000 градусын температурыг тэсэн гарч, биологийн бүхий л шинж чанараа алдалгүй хадгалсаар Дэлхийд эргэн ирж байжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Харь гарагийнхны үр гэж үү?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • terminus 2016/07/21
    hariinhan bidend muu ym hiideggvi gej hariin hvmvvsiig harsan hvmvvs helsen neg ovgon vvriin 4 shagt gadaa nohoi hushiig sonsood gadaa garaad hartal metr orchim hvn zogsoj baihiig ter ovgon harsan gene.Ter zvgeerl horsh ailiin hvvhed damshiglaj bna gej bodjee tegtel ter jijig hvn ovgond nadaas bitgii ai bi chamd muu um hiihgvi gej heleed alga bolson gedeg.

    1 0 Хариу бичих
  • Monhoo 2015/06/19
    Veneer gahaltai

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/21
    *Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://referralvibe.com/?reff=5104 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм.

    5 13 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох