Ханхүү Харри Зул сарын баярын мэндчилгээндээ долоон сартай хүүгийнхээ зургийг оруулжээ

Өнгөрсөн тавдугаар сард анхны хүүгээ өлгийдөж авсан Их Британийн угсаа залгамжлагч ханхүү Харри, гэргий Меган Маркл нар Зул сарын баярт зориулсан зурагт мэндчилгээндээ хүү Арчигаа оруулжээ. Хар цагаан уг зурагт мэндчилгээнд долоон сартай хүү Арчи наад талд нь сууж, цаана нь аав, ээж хоёр нь инээмсэглэсэн байдалтайгаар гарсан байна. Тэд одоогоор Канадад амьдарч байгаа юм байна. Өнгөрсөн есдүгээр сард ӨАБНУ-д аялж маш их ядарсан тул амрахаар Канад руу явсан юм байна.