“Монгол шуудан” ХК-ийн Марк, Үнэт цаасны хэлтэсээс гаргаж буй "Их Монголын Хутагт Хувилгаад 2" сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлт арванхоёрдугаар сарын 27 буюу өнөөдөр 11:30 цагаас Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд боллоо.

Сонирхуулахад, шуудангийн маркийг улс, үндэсний шуудан харилцааны байгууллага гаргадаг. Шуудангийн мөнгө төлсний баримт болгон захидал, бичиг зэрэгт наах, мөнгө төгрөгийн тоо бүхий зурагт цаас буюу марк сонирхогчид Монголд багагүй байдаг.

Марк нь улс, үндэстний үнэ цэнийг илэрхийлдэг бэлгэ тэмдэг хэмээх үзэх нь ч бий юм.