Ууланд төөрсөн аав, хүү хоёрыг эсэн мэнд олжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Хандгайт”-ын зуслангийн хойд ууланд Чингэлтэй дүүргийн оршин суугч иргэн М /45 настай, эрэгтэй/, хүү А /5 настай, эрэгтэй/ нар төөрсөн тухай дуудлага арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 01:37 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 32 км зам туулан  Хандгайтын зуслангийн хойд уулын модноос аав, хүү хоёрыг эсэн мэнд олсон байна.