МЭДЭЭ НЭМЭХ  

Үхэл ч бас хошин шогийн мэдрэмжтэй

  • 27,934 уншсан
  • 10
  • 2014/05/12

Үхэл бол хүний хамгийн муу бас хамгийн сайн чанар гэдэг. Харин манай өгүүллэгийн баатрууд бүгд инээдтэй ч гэхэд хаашаа юм, ер нь тэнэг үхлээр үхэцгээсэн юм. Үхэл золиос бологсдоороо хэрхэн тохуурхсан тухай танилцуулъя.

Булшныхаа нүхийг өөрөө ухаж болохгүй

Югославын фермер Ник Маркура үхэл ойртсоныг мэдэрч булшныхаа нүхийг ухаж эхэлжээ. Хожим орон нутгийн мэдээгээр: “Гэнэт ширүүн бороо асгарч ухсан нүхийг дүүргэжээ. Маркура хүрзээр усыг шавхахыг оролдсон боловч хальтирч унан живж үхсэн байна” гэж мэдээлжээ.


Суга дэвшсэн нь

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Олбен Баркли 1956-04-30-нд Вашингтоны Их сургууль дээр болсон уулзалтан дээр хэлсэн үгнийхээ төгсгөлд: “Би бүхнийг чадагчдын эгнээнд сууснаас Бурхан тэнгэрийн боол болохыг илүүд үзнэ” гэж хэлжээ. Ингэж хэлмэгцээ газарт унаж амьсгал хураасан байна.


Инээмсэглэ, инээмсэглэ, дахиад инээмсэглэ

Английн хөгжмийн зохиолч, түрүүч Феликс Пауэлл 1915 онд “ Бүх асуудлыг таягдан хаяад инээмсэглэ, инээмсэглэ, дахиад инээмсэглэ!” гэсэн үгтэй марш зохиожээ. Энэ дуу Дэлхийн 1-р дайны үед цэргүүдийн санаа сэтгэлийг ихэд өргөж, хамгийн өөдрөг үзэлтэй дуугаар шалгарч байв. Харин Пауэлл өөрөө 1941 онд амиа хорлон үхсэн нь эмгэнэлтэй бөгөөд инээдтэй.


Сэтгүүлийн хуудсан дээрх эхлэл ба төгсгөл

Нялх Жорж Сторийг эхээс дөнгөж төрмөгц Life сэтгүүл анхны дугаартаа ”Шинэ амьдрал эхэллээ” гэсэн гарчигтайгаар зургийг нь тавьж байжээ. Олон жилийн турш энэ сэтгүүл Жоржийн амьдралын үйл явцыг: 2 удаагийн гэрлэлт, хүүхдүүд, тэтгэвэрт гарсан тухай нийтэлсээр ирсэн гэнэ. Харин уг сэтгүүлийн сүүлийн дугаарт “Амьдрал төгсөв” нэртэйгээр Жорж Сторийн зүрх хаагдаж нас барсан тухай өгүүллэг хэвлэгджээ.


Яг л кино шиг

Psycho (1960) кинонд Жанет Лигийн орлон тоглогчоор Мира Дэвис ажиллажээ. Гол баатрын амийг хороодог үзэгдэл дээр Мирагийн гар харагддаг юм. 1988-07-03-нд Мира гэртээ алагдсан байжээ. Түүнийг 31 настай менежер хөнөөсөн байв. “Psycho” кинонд бас ийм дүр гардаг байна. Яг л кино шиг үхэл болж дээ.


90 кг үхэл

Германы нэгэн зоопаркийн харгалзагч Фридрих Ризфелд Стефан нэрт зааныг эмчилж байв. Стефаны өтгөн нь хаагдсан тул 22 тун тайвшруулагч өгсөн боловч нэмэр болсонгүй. Тэгэхлээр нь маш их хэмжээний хар чавга, инжир болон бусад жимснүүдийг идүүлээд оливийн тосоор бургуй тавьжээ. Гэнэт заанаас 90 кг ялгадас асар хүчтэйгээр харван гарч түүнд нь Ризфелд оногдон нас барсан байна.


14 метрээр урт

Швейцарын математикч Иоганн Андервалдийг « хоёр дахь Эйнштейн » гэж нэрлэдэг байсан бөгөөд тэр тун авьяаслаг эрдэмтэн байв. Гэхдээ 1999 онд математикийн байж болшгүй тэнэг алдаанаас болж тэр нас барсан юм. Андервалд 90 метрийн олс хэрэглэн 76 метрийн өндрөөс үсэрчээ. Тэгээд шууд газарт савагдан үхсэн байна.


Хальтирч унаад үхэв

Мэргэжлийн каскадёр Бобби Лич в 1911 онд торхон дотор сууж Ниагарын хүрхрээнээс унасан ч амьд гарсан гэдэг. Харин 15 жилийн дараа жүржийн хальсан дээр хальтирч унаад олсон гэмтлийн улмаас үхсэн байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Үхэл ч бас хошин шогийн мэдрэмжтэй
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

10 Сэтгэгдэл


  • Зочин 2015/12/10
    Ийм мундаг хүмүүс нас барсан гэхээр харамсалтай л юм. Инээмээр ч юм шиг үгүйлмээр ч юм шиг жоохон эвгүй л юм байна. Тэр хөгжмийн зохиолч Фэликс Пауэлл амиа хорлоод яаж байгаа юм бол доо? Харамсалтай юм. Жүржний хальснаас бас болгоомжлоорой! Хха

    1 0 Хариу бичих
  • jku 2015/07/07
    1999 ond gd bgmaa kk olniihoo urtiig tootsoolj chaddaggui bs l tng bn shoo kkk

    1 0 Хариу бичих
  • Б. Амартүвшин 2015/07/06
    :p

    0 0 Хариу бичих
  • life 2014/06/09
    yooy yu be ain

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/15

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/05/14
    ter ols odoo yu ve

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/13
    14 метрээр урт болохоос богино биш

    3 6 Хариу бичих
  • Зочин 2014/05/12

    4 1 Хариу бичих
  • hha 2014/05/12
    harin tiin unen azgui humuus bn ghdee dandaa deer uyiih ym bn

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/12
    haha ter zaan odoo ve

    16 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох