Тавантолгойн ордод метан хийн хайгуул эхлүүлнэ

“Эрдэнэс Монгол” ХХК 2019 онд 1.1 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн гэдгээ энэ оны ажлын тайландаа онцолжээ.

Мөн 1690 тууш метрийн хайгуулын өрөмдлөг хийж, Австралийн "Жейд Метан" компанитай хамтран Тавантолгойн бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн хайгуулыг ирэх онд хийж эхлэхээр төлөвлөөд байна.

Төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний дийлэнх хувийг хангадаг Багануур, Шивээ-Овоогийн уурхайд 17.4 тэрбум төгрөгийн техникийн шинэчлэл хийсэн байна.  Засгийн газjраас энэ онд Багануур, Асгат, Салхитын мөнгөний ордын зургаан тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн юм.