Гадаад валютын албан нөөц 4 тэрбум ам долларт хүрлээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4 тэрбум ам.долларын босгыг давлаа хэмээн Төв банкны Ерөнхийлөгч мэдэгджээ.  

Гадаад валютын албан нөөцийн хэмжээ өнгөрсөн оны мөн үед 3.4 тэрбум ам.долларт хүрсэн байсан юм. 

2019 онд мөнгөний бодлогын шийдвэрүүд нь эдийн засгийн өсөлтийг тэтгэхийн хамт үндэсний мөнгөн тэмдэгт - төгрөгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэгдсэний үр дүнд ийнхүү гарч байгаа гэж үзэж байна.  Мөн шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 16.8%-д хүрч, өмнөх оны мөн үеэс 1.7 нэгж хувиар буураад байгаа аж.