Өнөөдөр “Уран үгсийн чуулган”, маргааш

Багануурт дүүрэгт өнөөдөр /2020.01.03/ "Уран үгсийн чуулган" яруу найргийн наадам болох юм. Энэ удаагийн наадамд нийт 14 яруу найрагч шүлгэн хүлгээ уралдуулах ажээ. Үүнд:

  • Тангадын Галсан (Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, "Болор цом"-ын эзэн)
  • Дөнгөтийн Цоодол (Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, "Болор цом"-ын 3 удаагийн эзэн)
  • Балжирын Догмид (Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн)
  • Гомпилдоогийн Мөнхцэцэг (УИХ-ын гишүүн, "Болор цом"-ын эзэн)
  • Долгорын Цэнджав (Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт)
  • Гун-Аажавын Аюурзана (Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт)
  • Бямбажавын Хүрэлбаатар (Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт)
  • Цогдоржийн Бавуудорж (Төрийн шагналт, Д.Нацагдоржийн шагналт, "Болор цом"-ын эзэн)
  • Жамсрангийн Баяржаргал ("Болор цом"-ын эзэн, Д.Нацагдоржийн шагналт)
  • Шагдарсүрэнгийн Гүрбазар (Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт)
  • Баатарын Галсансүх ("Болор цом"-ын эзэн, Д.Нацагдоржийн шагналт)
  • Баярхүүгийн Ичинхорлоо ("Болор цом"-ын хошой эзэн, Д.Нацагдоржийн шагналт)
  • Норовын Гантулга ("Болор цом"-ын эзэн, МЗЭ-ийн шагналт)
  • Цэвэг-Очирын Эрдэнэбаатар ("Болор цом"-ын эзэн, МЗЭ-ийн шагналт) нар багтжээ.

“БОЛОР ЦОМ-37” НААДМЫН ЭХНИЙ ДАВААНД 27 НАЙРАГЧ ӨРСӨЛДӨНӨ

Маргааш буюу нэгдүгээр сарын 4-ний өдөр Багануур дүүрэгт “Болор цом 37” наадам болох билээ. “Болор цом-37” наадамд оролцож буй шилдэг 27 найрагч цаасан дээр бичсэн хоёр шүлгээрээ эхний даваанд өрсөлдсөн юм.

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг тус наадам анх Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж нарын санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан түүхтэй. Анхны наадамд санаачлагч Д.Пүрэвдорж "Хүн төрөлхтөнд хэлэх үг" шүлгээрээ тэргүүн байр эзэлж байв.