ГССҮТ-ийн зарим тасагт иж бүрэн засвар хийжээ

Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээ болон, Хүүхдийн тасгийн иж бүрэн засварын ажил хийгдэж дуусчээ. Тасгуудыг хүлээж авах үйл ажиллагаа өнөөдөр ГССҮТ-д болж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүмүүс оролцсон байна.

Иж бүрэн засвар хийсэн тасгууд дотоод халдвараас бүрэн хамгаалагдаж, дуу чимээнээс тусгаарлагдан, бие даасан Боксын зохион байгуулалттай болсон байна. 

Мөн яаралтай тусламжийн төв нь зуун хувь цахимжиж, тус бүрдээ эмч, сувилагч, сувилахуйн мэргэжилтэн, үйлчлүүлэгчтэй байхаас гадна өвчтнүүдэд цаг алдалгүй тусламж үзүүлэх боломжтой болжээ.