Өнөөдөр “Алтан бөмбөрцөг” наадмын шилдгүүд тодорно

2020 оны хамгийн эхний олон улсын кино урлагийн шилдгүүдийг тодруулах 77 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадам монголын цагаар нэгдүгээр сарын 6-нд буюу өнөөдөр Лос-Анжелес хотын Beverly Hilton зочид буудалд болж, шилдгүүдээ тодруулах юм.

Энэ жил Нетфликс кино компаны “Chernobyl”, "Unbelievable", "The Irishman", "Marriage Story" зэрэг кинонууд хамгийн олон номинацид нэр дэвшээд буй.