МЭДЭЭ НЭМЭХ  

Сексийн 6 төрөл

  • 25,614 уншсан
  • 0
  • 2015/07/30

Хүн бүр нэгэн хэвийн харилцаанаас яваандаа залхаж эхэлдэг. Сексийн хувьд ч адил. Сексэд нэг хэвийн байдлаас бусад нь бүгд сайн гэж ойлгож болно. Хуучнаа эцэс төгсгөлгүй давтах нь хамгийн хайртай хосуудыг ч хөргөж болно. Өөрчлөлтөөс, шинэлэг зүйлээс бүү ай. Сексийн ертөнц бол маш олон янз, энд өгүүлсэн хэдээр дуусахгүй. Та өөрөө ч шинийг сэдэж болно.

 

Оюун санааны секс - ( Бие сэтгэлийн нэгдэл )

Хос хоёр сэтгэл санаа нийлсэн бол секс тэдний харилцааны оргил болж зөвхөн бие төдийгүй сэтгэл нэгдэн нийлдэг аж. Тэдэнд энэ учрал нь бурхнаас заяасан хишиг мэт санагдаж, секс нь дахин давтагдашгүй мэдрэмжийг бэлэглэнэ.

Бие биеийг хүсэх сэтгэл нь хар аяндаа төрвөл нэн сайн, гэхдээ зориудаар бүтээж бас болно. Үүний тулд “өдөр шөнөгүй” хөдөлмөрлөх хэрэгтэй дээ!


Халуухан секс - ( Энд, яг одоо )

Яагаад ч хорин зогсоох боломжгүй, гэнэт оргилсон дур хүслээр хийсэн секс хичнээн амттай гэж санана! Үүнийг гэр бүлийн амьдралд хамаагүй гэж хэн хэлсэн юм бэ? Олон жил хамт амьдарсан хосууд ч ер бусын нөхцөлд түргэн зуур секс хийвэл сонирхолтой биш гэж үү?


Хөгжилтэй секс - ( Инээж, ханиах нь нүгэл биш )

Дандаа л “ чухал царайлж “ секс хийх хэрэггүй. Секс гэдэг чинь тэнэглэл, солиорол, хөнгөмсөг аяглал. Ямар нэг болж бүтэхгүй зүйл гарвал хоёул ханатал инээж болно. Ингэх нь та хоёрын дунд байгаа өчүүхэн ч гэсэн мөсийг ор мөргүй хайлуулна гэж мэд.


Ялдамхан секс - ( Бүхнээ чамд зориулъя )

Орчин цагийн бүсгүйчүүд тийм ч хэврэгхэн цэцэгс бишээ. Гэхдээ л ялдам зөөлөн энхрийлэл тэдэнд агаар ус мэт хэрэгтэй. Зөөлнөөр хүрч илж таалах, үнсэх, озох зэрэг нь маш их таашаал өгдөг. Ингэж байж л мартагдашгүй агшинд хүрнэ. Бүсгүйчүүд ч гэсэн хэсэгхэн хугацаанд гейша болоод үз л дээ. Зөвхөн сексийн сохор хүсэлд хөтлөгдөөгүй, хайртай хүнтэйгээ зовлон жаргалаа хуваалцаж бие сэтгэлийг нь амраан тайвшруулах гэж байгаагаа ойлгуул. Өгөхөөс бүү ай, хариуд нь бүр ихийг авах болно.


Догшин секс - (Өвдтөл нь үнс, багтартал нь тэвэр!)

Гайхалтай нь, зарим хосууд муудалцахын өмнө, хойно, эсвэл маргалдах үедээ секс хийдэг байна.   “ Ноён ба хатагтай Смит “ киног санаж байна уу? Өндөр дуугаар хэд хашгирсны эцэст тачаангуйгаар тэврэлдэн орон дээрээ унаад үзээрэй. Гэхдээ сэтгэлийнхээ гүнд эвлэрэхийг хүсээд эхлэхээрээ шүү!


Секс – туршилт - ( Бод, оролд, хий! )

Та хоёр хоёул амар тайвныг эрхэмлэдэг ч шинэ санааг туршихаас хэзээ ч буцдаггүй байх хэрэгтэй. Шөнө яах, юу хийх тухайгаа урьдчилан ярилцаж болно. Зөвхөн ингэж ярихад л хүсэл чинь буцлаад ирэх вий. Дараа нь яг л эрдэмтэд шиг шүүн хэлэлцэж болно. Бэрхшээл гарвал бүү ай, нөхцөл байдлыг бага зэрэг өөрчлөөд үз, шинэ санаа нэм! Та хоёрын бэлгийн харилцаа өнгөлөг тодхон байх уу, уйтгартай саарал байх уу гэдэг нь та хоёроос л шалтгаална. Хайрыг өөрсдөө бүтээцгээ!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сексийн 6 төрөл
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох