МЭДЭЭ НЭМЭХ  

N.W.A эргэн ирлээ

  • 1,286 уншсан
  • 1
  • 2015/02/23

1986-1991 онд АНУ-ын хамгийн аюултай хот болох Комптоноос гаралтай рэп, гангстеруудын бүлэг болох N.W.A /Niggaz Wit Attitudes/ бүлэг болон Комптон хотын гангстеруудын тухай өгүүлэх бодит явдалаас сэдэвлэсэн "Straight Outta Compton" уран сайхны кино энэ оны 8-р сарын 14-нд нээлтээ хийхээр болжээ. Уг киноны продюсерээр уг бүлэгт байсан Ice Cube, Dr.Dre нар болон Tomica Woods-Wright, Matt Alvarez нар ажилласан байна.

N.W.A бүлгийн тухай товчхон:

Тухайн үед хүнд үг хэллэгтэй дуунуудаараа залуусыг байлдан дагуулж байсан уг бүлэгт Ice Cube, Dr Dre болон Eazy-E, MC Ren, DJ Yella, Arabian Prince нар байсан байна. NWA бүлэг тухайн үедээ 4 цомог гаргаж байсан бөгөөд үүнд "Straight Outta Compton /1988/", "Eazy-Duz-It /1988/", "100 Miles and Runnin' /1990/", "Niggaz4Life /1991/" цомгууд багтсан байна. Тэд "Niggaz4Life" цомгоо гаргасны дараа албан ёсоор тарж зарим нь өөр студид харъяалагдаж, зарим нь хувийн амьдралаа хөөжээ. Бүлэг тарсаны дараа Dr Dre Death Row Records-той нэгдэж алдарт 2pac Shakur-тай гар нийлэн ажиллахаар болсон байна. Харин Eazy-E 1993 онд Dr.Dre болон Death Row Студируу дисс хийж эхлэсэн ба 1995 онд 31 насандаа ДОХ-ын халдвараар нас барсан байна. Бүлгийн гишүүн Ice Cube харин одоогоор кино жүжигчин, рэппер, продюсер хийж байгаа бол Dr Dre мөн рэппер, продюсер болон олон төрлийн бизнесийг эрхлэн ажиллаж байна. Түүний нэг жишээ нь тэрээр 2008 онд алдарт "Beats by Dr.Dre" чихэвчээ дэлхий нийтэд танилцуулан брэнд болгож чадсан юм.

Эх сурвалж: https://www.facebook.com/VinsaMan
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
N.W.A эргэн ирлээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/02/23
    Goy niitlel bn. :)

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох