МЭДЭЭ НЭМЭХ  

Амжилтанд хүрсэн хүмүүс өглөөний 8 цагаас өмнө юу хийдэг вэ?

  • 51,003 уншсан
  • 16
  • 2014/05/13

Нойрноос сэрээд л дуул! Өглөөний цаг бол таны өөртөө зарцуулах хамгийн боломжит үе чинь юм шүү. Энэ үеийг л зөв ашиглаж чадвал эрүүл амьдрал,амжилтанд хүрэхийн эхлэл тавигдана. Гэхдээ эртхэн босох нь амжилтанд хүрсэн хүн бүрийн нийтлэг чанар юм байна. Өглөө эрт босдог хүмүүс амьдралын эрч хүчтэй, бүтээлч чадвартай байдгийг шинжлэх ухаан нотолчихоод байгаа. Бас тэд гайхмаар эрүүл чийрэг биетэй байдаг аж.

Өглөөний дасгал заавал хийдэг

Энэ нь хүнийг бүтэн өдрийн турш цэнэглэхээс гадна, их ажил амжуулсан мэт сэтгэгдлийг  төрүүлдгээрээ туйлын ач холбогдолтой. Таныг үүрийн 5 цагт босоод гүй гээгүй байна, зүгээр л 15 минутын өмнө босоод сунгалт болон бага зэрэг ачаалалтай хэдэн дасгал хийчихвэл бие чинь сэргэж,  ажил дээрээ очоод ямар ч бичиг баримтыг дор нь гараас гаргах болно. Бүр огт зүдрэхгүйгээр шүү.


Өдөрт хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргадаг

Төлөвлөгөө зохиох нь ажлын өдрийг цэгцэлж, цагийн алдагдалгүйгээр олон ажил амжуулах боломж олгодог. Төлөвлөгөө гаргахад өглөөний цаг хамгийн тохиромжтой. Учир нь та өглөө хамгийн тайван байдаг тул логик дараалалтайгаар ажлаа төлөвлөж чадна. Бас өөрийн эрүүл мэндээ бүү мартаарай. Хүнд буюу стресстэй ажлын дараа 10 минут амрах, алхах хугацаа гаргаарай! Бас маргааш ажил руугаа аваад явчих боломжтой витаминлаг, эрүүл зууш бэлтгэх цаг орой нь үлдээгээрэй.


Эрүүл сайн хооллодог

Бид голдуу л аяга цай бараг ууж амжилгүй хоосон ходоодтой гэрээс гардаг шүү дээ. Тэгээд  ажилдаа ирмэгц л аяга кофе олж уух, жаахан юм идчихийг мөрөөдөж гарна. Энэ нь ажлын үр дүнд ч, өөрийн тань эрүүл мэндэд ч маш муу зүйл. Өглөө заавал сайн хоолоор гэдсээ цатгах хэрэгтэй. Дээр нь нэмээд хоолон дээрээ гэр бүл, үр хүүхэдтэйгээ 5 минут ярилцах нь таныг өдөржингөө сайхан сэтгэгдэлтэй байлгаж чадна. Ингэж байж л ходоодоо хоржигнуулан уурлаж суулгүй, сайхан ааштайгаар үр дүнтэй ажиллах зам чинь нээгдэнэ.


Орчин тойрон, хорвоо ертөнцийг сайн ажигладаг

Өнөө үед эрүүл хооллолт, биеийн тамир гээд л бие махбодийн эрүүл мэндийн талаар их ярих болсон ч сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг чухалчлан үзэхгүй байна. Хэдэн минут тайван сууж, энэ тэрийг сонирхон харж, бясалган бодоход өглөөний цаг шиг тохиромжтой үе хаана байх вэ?  Ялангуяа санасан хэрэг сэтгэчлэн бүтэхийг ерөөн бодсон бодол чинь заавал биелэх болно. Түүнээс гадна энэ нь сэтгэл санааг өөдрөг байлгаж, ажлын ачааллыг зүдэргээ багатайгаар даван туулахад тусалдаг байна.


Ачааллаа зөв тэнцүүлдэг

Хийхээс бэрхшээж, хойш тавьдаг ажил байдаг шүү дээ. Харин амжилтанд хүрсэн хүмүүс огт ингэдэггүй гэнэ. Тэд өглөө буюу дор хаяж үдээс өмнө хамгийн хүнд эсвэл хийх дургүй ажлаа амжуулж, өдөржин стресст орохоос өөрийгөө чөлөөлдөг байна. Учир нь өглөөгүүр хүн хамгийн эрч хүчтэй, төвөгтэй асуудлыг зөв шийдвэрлэх чадвартай байдаг гэнэ. Бушуухан айдгаа авдартаа хийчихээд үдээс хойш тайвуухан аяга кофе уусан шигээ аар саар ажил амжуулж суувал ямар вэ?

Ингэснээр та орой болтол стресст оролгүй өдрийг тайван өнгөрөөж, ажил төрлөө амжилттай дуусгаж, сайхан үдэштэй золгох болно

 

Холбоотой мэдээлэл : Өглөө эрт босч сурах энгийн аргууд

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Амжилтанд хүрсэн хүмүүс өглөөний 8 цагаас өмнө юу хийдэг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

16 Сэтгэгдэл


  • тунгалаг 2015/06/09
    Би өглөө маш эрт босдог надад их таалагддаг бүр хүүхэд байхаасаал тийм байсан эрч хүчтэй байгаадаа баярладаг

    0 0 Хариу бичих
  • XAXA 2015/01/08
    Ert untahad l bolno shdee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/06
    Өглөө эрт босч сураад бх юу бсын сэрүүлгээ чанга тавиал босоод бхад аяндаа сурчихдаг шт :)

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/05
    Өглөө эрт босч сурах шаардлагагүй, амьдрал өөрөө сургаад өгнө.

    0 10 Хариу бичих
    • Зочин 2014/10/06
      jinhene tenegtdeg bnshd

  • turuu 2014/08/03
    ok ok

    1 0 Хариу бичих
  • CV 2014/08/03
    Za bi ogloo ert bosdog bolnoo ta buhen itgeerei

    14 1 Хариу бичих
    • Зочин 2015/01/05
      чи чаднаа. амжилт хүсэе.

    • Зочин 2014/08/03
      Чи хэзээ ч тэгэж чадахгүй суга минь :))

  • sonik 2014/05/29
    ugluu ert bosoj surmaar bn

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/18

    0 0 Хариу бичих
  • bi 2014/05/13

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/13

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/13
    sonirholtoi heregtei mede bna viva tanaid adminii ajild orj bolohuu

    12 0 Хариу бичих
    • ewwww 2014/10/05
      nge negnige demjihed yadag bnaa dandaa doosh ni tataj doosh ni hiij bhim

    • Зочин 2014/08/03
      чам шиг админ орчихвол сайт уначихна биз дээ


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох