Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Нэгдүгээр сарын 9-нд Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр

10-нд баруун аймгуудын нутгийн зарим газaр, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр

11-нд баруун болон говийн аймгуудын ихэнх, төв аймгуудын өмнөд хэсгээр

12-нд баруун болон говийн аймгуудын зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метрт хүрнэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн.

Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байх төлөв гарчээ.