Энэ долоо хоногт тараах 80 мянган угаарын хий мэдрэгчийг туршиж, стандартчилаагүй байна

Өнөөдөр Стандарт, хэмжил зүйн газраас өөрийн байрандаа угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн талаар мэдээлэл хийлээ.

НЗДТГ-аас энэ долоо хоногтоо багтаан эхний ээлжийн 80 мянган өрхөд угаарын мэдрэгч тараана гэдгээ мэдэгдээд байсан. Гэсэн ч өнөөдрийн байдлаар Стандарт, хэмжилт зүйн газарт туршилт хийлгэх зорилгоор угаарын хийн мэдрэгч нэгийг ч ирүүлээгүй байгаа юм байна. Уг нь уг мэдрэгчийг айл өрхүүдэд тараахын өмнө зайлшгүй Хэмжил зүйн газарт тодорхой туршилтууд хийлгэх ёстой.

Тиймээс ч тус газар анх удаагаа манай улсад орж ирж байгаа угаарын хий мэдрэгч технологийг туршихаар ажлын хэсэг байгуулах бэлтгэл ажлаа базаагаад байгаа юм. Тодруулбал, айл өрхүүдэд тараах төхөөрөмж нь угаарын хийг хэрхэн мэдэрч байгааг лабораторийн орчинд шинэжилж, тодорхой стандартуудыг гаргах ёстой байдаг аж.