Согтуу 14 жолоочийг илрүүлж хуулийн хариуцлага тооцов

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.01.08-ны өдөр нийт 218 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 162-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 2 хүн гэмтэж бэртсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 14 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.