Гавьяат тамирчин Э.Содномпилжээ шүүгч болжээ

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны УАШТ Спортын төв ордонд гурав дахь өдрөө болж байна. Тэмцээнд оролцогчдын тухайд, өмнө нь байгаагүй олон залуу тамирчин бүртгүүлжээ. Таван жилийн өмнөх тэмцээнд 100 хүрэхгүй тамирчин өрсөлдөж байсан бол өдгөө 400 болтлоо тэлсэн байна. Эндээс пауэрлифтингийн спорт Монголд хэрхэн эрчимтэй хөгжиж буйг харж болохоор. Тэмцээний үеэр гавьяат тамирчин Э.Содномпилжээг улсын шүүгч болсныг батламжилсан нь анхаарал татлаа. Гавьяат маань тус спортоос төрөн гарсан 11 дэх улсын шүүгч болж байгаа бөгөөд 2017 оноос эхлэн олон арван тэмцээн уралдаан шүүж байгаа юм байна.