МЭДЭЭ НЭМЭХ  

Та үүнийг мэдэх үү ? ( I хэсэг )

  • 5,719 уншсан
  • 3
  • 2014/05/14

Далайн гахай, халим хоёр ерөөсөө ус уудаггүйг та нар мэдэх үү? Тэд цэнгэг усныхаа хэрэгцээг загас болон кальмар наймаалжаас олж авдаг аж. Харин загас, наймаалжны биеийн 80% нь ус байдаг гэнэ. Иймэрхүү сонирхолтой баримтуудыг манай мэдээнээс уншаарай.

 

Дэлхийн гадаргууг бүхэлд нь, хүний өвдөг хүрэм зузаан давхаргаар хучиж хүрэх хэмжээний их алт газрын хөрсөнд байдаг гэнэ.


Зарим төрлийн чийгийн улаан хорхой 10 хүртэл тооны зүрхтэй, харин уушиг байхгүй тул чийгтэй арьсаараа амьсгалдаг байна.


Сохор номин 100 метр урт хонгилийг ганц шөнийн дотор ухаж чадна.


Бие организмын дулаан алдагдлын 40-50% нь толгой нүцгэн явснаас болдог гэнэ. Энэ нь цусны идэвхтэй эргэлттэй холбоотой аж.


Дэлхийн хамгийн том цэцэг бол Rafflesia arnoldii бөгөөд 1 метр голдожтой, 11 кг жинтэй юм байна. Гэхдээ навч, иш, үндэс байхгүй. Ойг их хэмжээгээр сүйтгэснээс болоод энэ цэцэг устаж үгүй болдгийн даваан дээр ирээд байгаа гэнэ.


Хүн жилд дунджаар 4 сая 200 мянган удаа нүдээ цавчилдаг байна.


Тэмээн хяруулын өндөгний шарыг хамгийн том амьд эсэд тооцож болно.


Үнэн хэрэгтээ тахь цагаан судалтай хар зүсмийн амьтан аж. Хүн болгоны хурууны хээ давтагдашгүй өвөрмөгц байдаг шиг тахь болгоны судал өөр өөр байдаг гэнэ. Цеце ялаа тахийг амьтан гэж мэддэггүй учир хаздаггүй.


Хиймэл дагуулаас авсан зургийг үндэслэн эрдэмтэд Калифорн мужийн Лос Анжелес хот дорно зүг рүү жилд хагас см-ээр нүүж байдгийг тогтоожээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Та үүнийг мэдэх үү ? ( I хэсэг )
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • enhbat 2014/05/30
    Wow ter alt taalgdlaaaaaaa

    0 0 Хариу бичих
  • bayarlalaa 2014/05/14
    taalagdaj bna gehdee ene zurgaas harahad tahi chini har sudaltai tsagaan amitan yum bishuu

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/14
    tas tas yostoi goyo medee oruuldag site shu

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох