МЭДЭЭ НЭМЭХ  

Үхлийн дараах амьдрал гэж бий юу? / Эрдэмтдийн судалгаа, тайлбар /

  • 19,805 уншсан
  • 8
  • 2014/05/14

Квантын онолоор бол бий

Энэ насны амьдрал бол үхлийн дараах диваажингийн эсвэл тамын мөнх амьдралын бэлтгэл гэж олонх шашин суртчилдаг. Харин эрдэмтэд үүнийг эсэргүүцэвч нотлох баримтгүй тул яаж ч чаддаггүй. Гэтэл америкийн хэсэг эрдэмтэн профессорууд үхлийн дараах амьдрал байдгийг баталсан гэнэ. Тэд квантын физик, тодруулбал биотөвт / биоцентрист / онолоос хариуг олжээ. Тэдний баталж байгаагаар үхэл бол бидний оюун санааны төсөөллийн үр дүн гэнэ. Био төвт онол ёсоор Ертөнц хүний ухамсрын үрээр бий болжээ. Ингэхлээр амьдрал л ертөнцийг бүтээсэн болж таарч байна. Орон зай, цаг хугацааны ойлголт ч бас бидний санаа бодлын илэрхийлэл юм.

Биоцентрист үзэл нь манай ертөнцөд болж буй юмс үзэгдэл зэргэлдээх олон ертөнцөд нэгэн зэрэг болж байдаг гэдэг үзэлтэй нийцдэг. Үхэл амьдралыг тодорхойлох нарийн зааг байхгүй гэнэ. Үхэл бол бидний хүлээн авдаг тэр зүйл мөн боловч бидний дотоод сэтгэлд оршдог аж.

Бид тэнгэрийг хөх цэнхэр өнгөтэй гэж хардаг. Гэхдээ хүний тархины эсүүдийг өөрчилж тэнгэрийг ногоон, эсвэл улаан гэж хардаг болгож болно. Ингэж нэг зүйл 2 өөр янзаар хүний ухамсарт бууж болдог байх нь.

Хүн нас барахад “амьдрал нь гандашгүй цэцэг болж мультертөнцийн хүрээлэндээ эргэн нэгддэг” байна.

/ Үхлийн дараах амьдралын талаар ийм баталгаа нь янз бүрийн өнцгөөс тайлбарлаж болох маш маргаантай асуудал юм. Баттай нотолгоо байсан бол ийм асуулт хэзээ ч тавигдахгүй байхсан. /


Сүнсний илгээмж

Нас барсан төрөл төрөгсөд, найз нөхөд нь эргэн ирж уулзсан тухай маш олон тохиолдол тэмдэглэгдсэн байдаг. Хэрвээ энэ үнэн бол үхсэн хүмүүсийн сүнс өөр хэлбэрээр оршин байдаг гэсэн үг. Үл итгэгчид үүнийг няцааж хоосон төсөөлөл мэтээр үздэг. Гэвч сүнснүүд амьд үлдэгсдийн мэдэхгүй зүйлийн талаар, жишээ нь: алга болсон зүйлийн тухай, өөрийг нь алсан хүний талаар мэдээлэл өгсөн тохиолдол цөөнгүй бий. Үүнийг үхлийн дараагаар оюун санаа хадгалагдан үлддэг, эсвэл амьд үлдэгсэддээ мэдээллээ дамжуулан үлдээдэг гэж тайлбарлахаас өөр аргагүй.


Үхлийн айдас

Клиник үхэлд түр хугацаагаар орсон хүмүүс байдаг. Тэд голдуу гэрэлтэй хонгилоор явж, нас барсан төрөл садантайгаа уулзаж, гэрлийн мөн чанарыг мэдэрч, амьдралд татагдаж буцаад биедээ орсон тухай ярьдаг. Гэвч эрдэмтэд үүнийг бидний уураг тархин дахь химийн процессуудын үр дүн гэж тайлбарладаг байна.


Урьд насны амьдралаа санах

Зарим хүмүүс өмнөх төрөлдөө хэрхэн амьдарч байснаа санаж, бүр хэзээ хэрхэн үхсэнээ ч мэдэж байдаг тухай яриа цөөнгүй бий. Гэхдээ үүнийг нотлох ямар ч аргагүй юм.


Нууцлаг дуу хоолойг сонсох

Бичлэг дундуур эх сурвалж нь тодорхойгүй, хүний яриаг санагдуулам чимээ орж ирэх нь элбэг тааралддаг үзэгдэл юм байна. Ямар нэг харь хэл дээрх яриа мэдэхгүй хүмүүсийн хувьд зүгээр л шуугиан болж сонсогддог байж болох юм. Харин төрөлх хэлээрээ сонссон бол...


Сүнсний жин

1907 онд америк доктор Дункан Макдугалл цагаа хүлээж байсан 6 өвчтнийг маш мэдрэмтгий жин  бүхий орон дээр хэвтүүлж яг нас барах агшинд нь жинг хэмжжээ. Өвчтнүүд үхэх үедээ ойролцоогоор 21 грамм алдаж байсныг Дункан сүнсний жин гэж үзэж байв. Гэвч тухайн үед гэрчлэх этгээдүүд байгаагүй, бас арга хэрэгсэл нь дутмаг байсан гэж үзээд тоосонгүй. Сүүлд энэ туршилтыг давтах гээд бүтэлгүйтсэн байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Үхлийн дараах амьдрал гэж бий юу? / Эрдэмтдийн судалгаа, тайлбар /
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • Зочин 2015/07/07
    Тэр 21 грам гэдэг нь сүнс биш. Хүний биед байнга бодисын солилцоо явагдаж байдаг. Хоол хүнсээр олж авсан бодисууд амьсгалж буй агаарын тусламжтайгаар урвалд орж био-энерги үүсгэж байдаг. Энэ био-энерги нь биеийн бүхий л үйл ажиллагаа (эс шинээр бий болох, амьсгалах, хөдлөх, мэдрэх гм) -г тэтгэж байдаг эрчим хүч юм. Харин хүн нас эцэслэхэд бодисын солилцоотой хамт биеийн эрчим хүчний үйлдвэрлэл зогсдог. Энэ үед биед үлдсэн эрчим хүч нь асар хүчтэй импульс ялгаруулан гадагшилдаг. Тэгэхээр тэр 21 грамм нь сүнс гарж явж байгаа явдал биш харин биед байсан эрчим хүч гадагшилж байгаа нь юм. Цахилгаан цэнэг өөрийн гэсэн жинтэй байдгийг эрдэмтэд хэдийн тогтоосон. Жишээ нь компьютерийн хард дискэнд их мэдээлэл хадгалахын хирээр жин нь нэмэгддэгийг зарим хүн мэднэ. Үүнтэй адил био-энерги ч өөрийн гэсэн жинтэй юм. Үхлийн үед ялгарсан импульс асар хүчтэй учир хэт мэдрэмжтэй хүмүүс үүнийг мэдрэх тохиолдол бий. Сүнс гэдэг нь харин физикийн хуулиас тусдаа "ухамсар" гэсэн ойлголтоор тодорхойлогддог. Одоо болтол шинжлэх ухаан сүнсний нууцыг тайлж амжаагүй байна. Ухамсар хэрхэн шилждэгийг судлах оролдлого хийгдэж байсан баримтууд бий. 2017 онд Италид толгой шилжүүлэн суулгах туршилт хийх гэж байна. Эндээс эрдэмтэд ухамсрын талаар бага сага ойлголт авч болох байх.

    5 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/06
    Ene asuudal hudlaa bish bhaa. Gadaadad iimerhuu zuil bieeree uzsen humuus zundu bdag yum bna. Jishee n Anita Moorjani bolon Eben Alexander geed youtubees haigaad uzeerei.

    0 1 Хариу бичих
  • --- 2015/01/29
    Хүн зүүдэндээ шал өөр ертөнцөд очдог. Амьдрал бас л зүүд шиг хоосон зүйл. Та яг одоо зүүдэндээ үүнийг уншиж байгаа шүү дээ. Биш гээд батал.

    2 0 Хариу бичих
    • Зочин 2015/07/07
      зүүдэндээ уншиж байна гээд батал

  • jj 2014/08/10
    tegeed vhsenii daraa amidral bdag bolj taarwuu baidaggvi bolj taarwuu? ymr snin utgagvi ergelzeetei medeelel weee

    1 0 Хариу бичих
  • mc 2014/07/02
    fizikiin huuliar bol suns baih estoi, uchir ni energi orgui hoosnoos bii bas shineer bii boldoggui,harin hun heviin eruul ajillaj amidrah energiin tuvshin baina ene energi bagasahad hun ovchloh bolon yadarch suliddag tul hool und busad zuilsees energie nohoj avdag yum. tegvel hun uhehed ene energi haachih ve gdg asuult garch irne fizikiin huuliar energi ustaj boldoggui harin neg helberees nogood shiljdeg ene helber ni uhliin huvid suns geech yum bh uchirtai

    7 0 Хариу бичих
    • Зочин 2014/07/02
      fizikiin huuliar bol suns baih estoi, uchir ni energi shineer bii boldoggui bas ustaj alga boldoggui,harin neg helberees nogood shiljdeg. hun heviin eruul ajillaj amidrah energiin tuvshin baina ene energi bagasahad hun ovchloh bolon yadarch suliddag tul hool und busad zuilsees energie nohoj avdag yum. tegvel hun uhehed ene energi haachih ve gdg asuult garch irne fizikiin huuliar energi ustaj boldoggui harin neg helberees nogood shiljdeg ene helber ni uhliin huvid suns geech yum bh uchirtai

  • naraa 2014/05/28
    Их сонирхолтой мэдээллүүд баина

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох