МЭДЭЭ НЭМЭХ  

Ханиа сонгох газар газрын ёсон

  • 35,983 уншсан
  • 13
  • 2015/02/25

Амьдралын ханиа зөв сонгох асуудал дэлхийн аль ч үндэстний хувьд хамгийн гол зүйл байх нь ойлгомжтой. Иймээс энэ асуудалд маш их хариуцлагатай хандсаар иржээ. Гэхдээ л этгээд сонин зүйл энд тэнд их болдог байж!

Тас цавчсан толгой

Ханиа сонгох газар газрын ёсон

Энэ аймшигт заншил 1930-аад оныг хүртэл Тайванд хадгалагдсаар байв. Атаял омгийн эрчүүд эрийн цээнд хүрч, эхнэр авах хүсэлтэй байгаагийн тэмдэг болгож хайртдаа дайсныхаа толгойг авчирч өгдөг байлаа. Бусдын атаархлыг төрүүлэхийн тулд бүсгүй энэ “бэлгийг” шонд өлгөөд олонд үзүүлдэг байжээ.

Хоосон хуй

Ханиа сонгох газар газрын ёсон

19-р зуунд зарим скандинав овгийнхон энэ асуудлыг маш энгийн аргаар шийдэж байжээ. Охиныг «боловсорч» дуусмагц хутганы хоосон хуй зүүж өгдөг байв. Ингэхээр эхнэргүй эр хүн бүр охиныг “амьдралын ханиа хайж явааг” ойлгоно. Бүсгүйг таалсан эр хуйнд нь хутгаа хийнэ. Хэрэв бүсгүй хутгыг нь эргүүлж өгөөгүй бол сүй тавьсан гэж үзэж болно. Харин буцаагаад өгвөл өөр хуй хайх хэрэгтэй болно доо.

Цыган эрийн үнсэлт

Ханиа сонгох газар газрын ёсон

Энэ ёс саяхныг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж бөйжээ. Хэрэв эр хүн эхнэр авахаар шийдвэл таалагдсан бүсгүйгээ хүчээр ч хамаагүй барьж авч үнсээд л болоо. Бүсгүйн (зарим үед 14-16 насны охид өртөх нь ч бий) саналыг хэн ч асуухгүй. Үүний дараа маш яаралтай хурим хийнэ. Ингээд хөөрхий бүсгүй насаараа түүнийг үнссэн балмад эрийн өмч болно.

Урьдчилан сэргийлэх уулзалт

Ханиа сонгох газар газрын ёсон

16-17-р зууны үед Европ, Америкийн залуу хосууд нэг амаргүй давааг давдаг байлаа. Залуус охины гэрт, нэг орон дотор шөнийг өнгөрөөх бөгөөд гэхдээ бүрэн хувцастайгаа бие биедээ огт хүрэхгүй хэвтэх ёстой аж. Ингэснээр залуус бие биеэ сайтар танин мэдэж, дур хүслээ барьж сурах ёстой гэнэ.

“Бүгдийг харж болох уу?”

Ханиа сонгох газар газрын ёсон

Камбожийн Креунг омгийнхон ханиа сонгох тусгай аргатай. Охиныг 13 нас хүрмэгц тусад нь «дурлалын овоохой» барьж өгөх ба охин тэндээ «хэрэгтэй ганцыгаа» олтол хичнээн л бол хичнээн залуутай уулзаж болох гэнэ. Ингэсээр ханиа сонгож хурим хийхийн цагт эргэж буцах асуудал огт байхгүй аж. Энэ омгийнхонд сална гэсэн ойлголт ч үгүй гэнэ.

Хөлстэй алим

Ханиа сонгох газар газрын ёсон

Энэ заншил Австрид XIX зууны үед түгээмэл байв. Хөөрхөн бүсгүйчүүд таалагдсан залуугаа алимаар дайлдаг байлаа. Зүгээр нэг алимаар биш, оройн бүжигний үеэр суган дороо хадгалсан хөлстэй алимаар шүү. Сонирхолтой нь, залуучууд үүнийг нь ихэд баяртайгаар хүртэж орхидог байжээ.

“Энийг авья!”

Ханиа сонгох газар газрын ёсон

Харин энэтхэг охид харчуулд таалагдах гэж биеэ зовоодоггүй аж. 21-р зууны Энэтхэгт нийгэм-соёлын ихээхэн өөрчлөлт болж байхад, Бихар хэмээх бяцхан мужид одоо ч гэсэн «сүйт залуу» хулгайлсаар байгаа гэнэ. Энэ нь хуримын зардлаа хэмнэх гэсэн санаа аж. Нас бие гүйцсэн охинтой эцэг эхчүүд тохирох залууг зүгээр л хулгайлж, хүссэн хүсээгүй албаар гэрлүүлж орхидог гэнэ.

Ирлээ, харлаа, авлаа

Ханиа сонгох газар газрын ёсон

Энэ тухай эртний түүхийн аль ч номноос уншиж болно. Эмэгтэйчүүдийг зүгээр л эд хогшил мэт, дайны олз мэт үздэг байж. Хөрш, зэргэлдээх овог аймаг, улс гүрнээс эхлээд хандсан зүгтээ дайн хийдэг булаан эзлэгчид дээрэмдсэн эд зүйлийн хамтаар өнгө үзэмжтэй эмс хүүхнүүдийг нь авч явдаг байлаа. Төсөөлөөд үз дээ: өнөөдөр орон гэртээ зүв зүгээр цайгаа чанаад сууж байсан хүн, маргааш нь үл таних харь эрийн эхнэр болчихсон, заваан өмдийг нь угаагаад сууж байвал ямар вэ?

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ханиа сонгох газар газрын ёсон
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

13 Сэтгэгдэл


  • "Enter" компьютер сервис. 2015/08/25
    Ажлын байран дээр болон хаягаар компьютер техник хангамж болон программ хангамжийн бүх төрлийн гэмтэлийг оношлож чанартай засварлана, форматлана. Мэргэжлийн болон бусад бүх төрлийн программ, тоглоом гэх мэт бүх төрлийн зүйлс суулгана. 2 жилийн эрхтэй оригнал вирусны прорамуудаас компьютерийн үзүүлэлтэнд нь тохируулан суулгана, вирус арилгана. Дотоод сүлжээ тавина. Принтер таниулна:, Wifi-Switch тохируулна. Устсан файл сэргээнэ. - Гэрээр компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны хичээл заах болон гар утас,компьютер засварын сургалт явуулна. - Бүх төрлийн програмын анхан, дунд, гүнзгий шатны видео хичээл зарна. - CD,DVD бичлэг,олшируулах /Кино, клип,дуу, тоглоом гэх мэт.../ - Бие даалт, төсөл зэргийг шивнэ. Номны эх бэлдэнэ. - Гар утасны код тайлах, програм уншуулна. - Гар утсанд бүх төрлийн тоглоом, дуу, клип,application зэргийг суулгана. Албан байгууллага, айл өрх, интернэт кафетай хамтран ажиллана. Mанай засвар үйлчилгээний давуу тал нь оригнал программаар үйлчилэхээс гадна Компьютерт шаардагдах бүхий л зүйлсээр чанартай үйлчилдэгт оршино. Холбоо барих утас:91664053 "Enter" компьютер сервис

    1 0 Хариу бичих
  • Kkkk 2015/08/25
    Saihan shaahiimaa austriad hezee tiim yum bsiin hudlaa niitlel bichij bolohguishd

    0 0 Хариу бичих
  • Bi eregtei 2015/08/25
    Namaig hulgailaad yawchihmaar ayataihan tsarailag undur goyo biyetei gay zaluu bn uu ho ho. Hirtei buh huwtssiig chin nasaaraa ugaaj ugsun ch yaahuude

    2 1 Хариу бичих
    • Зочин 2015/08/25
      hulstei alim id tgl yahv boljin

  • HI 2015/07/22
    Элс минь ээ элс минь гээ л байжых уу гэдэг дээ

    0 0 Хариу бичих
  • hi 2015/06/19
    tsarailag bol tegeed erchuud avaad yavah n bna shuu dee. tegeed hirtei bandaashiig n ugaah n dee

    0 0 Хариу бичих
  • orj-vzerei-gaihaltai- 2015/03/11
    http://referralvibe.com/?reff=11728

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/03/04
    За Европруу гарж хэдэн Цыган эмэгтэй үнсье вайз хөхө

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/27
    Хөлстэй алим биш хулмастай алим юм аа даа.

    5 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/26
    Harin amar bsiin bishuu ochool hucheer avaal suuchdag ochool unseel bol ter miniih boldog ulgeriin shs

    4 0 Хариу бичих
  • tseegii 2015/02/25
    eniig away :))

    0 0 Хариу бичих
  • genee-xaxa-te1-zuirlel-ve 2015/02/25
    өнөөдөр орон гэртээ зүв зүгээр цайгаа чанаад сууж байсан хүн, маргааш нь үл таних харь эрийн эхнэр болчихсон, заваан өмдийг нь угаагаад сууж байвал ямар вэ?

    6 9 Хариу бичих
    • Зочин 2015/02/26
      эрт цагт ийм юм зөндөө болж байсан энэнээс ч илүү аймаар юм болж байсан ном уншш түүхээ судла энийг худал гэж бодоод байгаа муу?


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох