МЭДЭЭ НЭМЭХ  

Бөөнөөрөө амиа хорлосон хамгийн зартай тохиолдлууд

  • 17,421 уншсан
  • 7
  • 2015/02/26

Зарим үед хүнийг амиа хорлоход хүргэдэг нөхцөл байдал үүсдэг нь маш харамсалтай. Хүн гол төлөв өөр гарц байхгүй гэж үзсэн тохиолдолд л ийм алхам хийдэг байна. Энэ үед хүн сэтгэцийн хувьд маш ихээр туйлдан доройтсон байдаг. Дэлхийн бараг бүх шашин амиа тэвчихийг буруутгадаг ч, ийнхүү үйлдсэнээр эрэлхэг баатарлагийн жишээ болон үлдсэн тохиолдол түүхэнд цөөнгүй бий.

Пупутан

Пупутан бол Балийн үхлийн тулаан юм. Уугуул нутгийнхан байлдан дагуулагчдын эрхшээлд орохгүйн тулд ийм арга хэрэглэдэг байжээ. Тэд эрх чөлөөтэй хэвээр байсаар хорвоогоос хальдаг байлаа. 1906 онд хамгийн олон хүн хамрагдаж, баримт нотолгоо нь үлдсэн пупутан болсон юм. Денпасар хотын оршин суугчид голландчуудыг хотдоо эсэргүүцэлгүй нэвтрүүлжээ. Булаан эзлэгчид раджагийн (тэр үеийн хаан, захирагч) харш руу ойртож очоод урьд өмнө үзэгдэж харагдаагүй, хачирхалтай жагсаалтай тулгарчээ. Бүх хүмүүс цав цагаан хувцас өмсөж, үнэт эрдэнэсээр гоёцгоосон байлаа. Тэргүүнд явсан тахилч лам раджад дөхөж очоод маш хурдан, оновчтой хөдөлгөөнөөр түүнийг хутгалж орхив. Үүний дараагаар бүх хүмүүс бараг нэгэн зэрэг амиа егүүтгэж эхэлжээ. Тэд эхлээд зүүсэн эрдэнэсээ угз татан авч  голландчууд руу шидэцгээж байв. Одоо хотынхны амиа золиосолсон газар дурсгалын хөшөө сүндэрлэж байдаг.


Нийтээр амиа хорлосон анхны тохиолдол

Ромын жанжин Гай Марий МЭӨ 102 онд тевтончуудыг бут ниргэжээ. Ялагдагсдаас үг дуугүй бууж өгөхийг шаардлаа. Гэхдээ тевтончууд 300 эмэгтэйг ромчуудад бэлэглэх ёстой байв. Энэ тухай сонссон тевтон эмэгтэйчүүд Ромын сүмд очиж гэлэнмаа болох хүсэлтээ жанжинд уламжилжээ. Ромчууд эрс татгалзсан тул эдгээр эмэгтэйчүүд эхлээд хүүхдүүдээ, дараа нь өөрсдийгөө хөнөөжээ. Энэ явдал бусад омгийнхныг төдийгүй дайсан этгээдийг ч цочирдуулж, тэдгээр эмэгтэйчүүдийн эр зориг, үнэнч сэтгэлийг өөрийн эрхгүй бишрэхэд хүргэсэн гэнэ.


Ромын түүхийн бас нэг үйл явдал

МЭ 73 оны дайн. Ром жүүдүүдийг эрхшээлдээ оруулахыг хүсэж байв. Харин жүүдүүд маш эрэлхэг тулалдаж байлаа. Масад хотын бэхлэлт хүчинд автаж яалт ч үгүй нуран унахын цагт бараг 1000 хүн амиа хорложээ. Тэд эхлээд эмэгтэйчүүд хүүхдүүдийг, дараа нь өөрсдийгөө хөнөөж байв. Гэхдээ шодох аргаар сонгогдсон 10 эр орчныхоо бүх хүмүүсийг хөнөөгөөд дараа нь өөрийгөө устгах ёстой байв. Масадын хана нуран унахад булаан эзлэгчдийг 960 цогцос угтсан гэдэг. Ингэж эрх чөлөөт омог бардам ард түмэн боолын гинжнээс мултарч чаджээ.


“Ард түмний сүм” шашны бүлэглэл

1978 онд энэ бүлэглэлийн 900 гаруй хүн циант калий ууж нэг дор амиа егүүтгэсэн аймшигт явдал болжээ. Хамгийн эмгэнэлтэй нь тэдний дотор эцэг эхдээ хорлогдсон 276 хүүхэд байсан гэнэ. Тэдний удирдагч “эцэг” Жим Жонс гэгч эр энэ тушаалыг өгсөн гэдэг. Зарим хүмүүс энэ бүлэглэлээс гарахаар шийдэж байсныг Жонс болон түүнийг хүрээлэгчид эсэргүүцсэн бололтой. Америкаас зориуд ирсэн конгрессийн гишүүн эдгээр хүмүүсийг дагуулан явах гэснээс бүх зүйл эхэлж гишүүний амь насанд халджээ. Нэгэнт ийм хэрэг гарсан тул Жонс дагалдагсаддаа амиа егүүтгэхийг тушаасан байна.


Япончуудын амиа хорлолт

Дэлхийн 2-р дайны үед америкчууд олзны хүмүүсийг харгис хэрцгийгээр тамладаг тухай яриа япончуудын дунд тархсан байв. Иймээс «Эзэн хаандаа үнэнч гэдгээ баталж амиа егүүтгэх ёстой» хэмээн ухуулдаг байж. Ингэж 22 мянган хүн үхжээ. Гэр бүлээрээ америк цэргүүдийн нүдний өмнө амиа хороодог байв. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хад асганаас түлхээд өөрсдөө араас нь нисдэг байлаа. Энэ нь түүхэнд хамгийн олноороо амиа егүүтгэсэн тохиолдол болсон юм.


Энэтхэг заншил

Энэтхэгт бөөнөөр амиа хорлох үзэгдэл хамгийн их гардаг гэнэ. Тэдний хувьд олзноос зугтах цорын ганц арга нь энэ байжээ. Тулаанд ялагдах нь гарцаагүй болбол оршин суугчид бөөнөөрөө өөрсдийгөө шатаадаг байв. Том түүдэг асаасны дараа эхлээд эмэгтэйчүүд, хүүхдүүдийг түлхэн оруулдаг байлаа. Тэднийг шатаж дуусмагц цөхөрч, аргаа барсан эрчүүд нь хамгийн эцсийн найдваргүй тулаанд амь хайргүй шумбан орж үхэлтэй тулгардаг байжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бөөнөөрөө амиа хорлосон хамгийн зартай тохиолдлууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • Зочин 2015/07/06
    hoorhii teneg aimhai ard tumen baina. mongolchuud tsoohuulee ch daisan yadaj 10iig alj baij uhne gej ulairch dairdag ard tumen. tsusaa harhaar uhaanaa aldaj dairdag ch gedeg. bi lav zorigtoi

    0 1 Хариу бичих
    • Зочин 2015/10/01
      Negiig alval solio hoeoriig alval hojoo mongolchudin tulaani logik iim l bs

    • Зочин 2015/07/06
      unenshteee, 76d deeremduullee geed ted nariig alchval boon yum bolno tiim bolohoor l yu ch hiij chadahgui bgaam ternees bish hun alah erh ogvol shuud l ted nariig alnasht!

    • Зочин 2015/07/06
      Haha yag shd. 76-d deeremduulj, amidral n nuden deer n doroitoj baihad yu ch hiij chadahgui baij yun tom tom yariatai yum be dee.

  • Зочин 2015/03/04
    1945 оны 8 сард манай өвөө Чөлөөлөх дайнд оролцож 9 сард Дэлхийн 2-р дайн дуусч байхад манай өвөө Японы сүүлчин Хятадад байрлаж байсан нисэх онгоцны экскадрилийг Оросын тагнуулчидтай дэлбэлхээр явж байсан юм. Тэр үед Японы нисгэгчид бүгд амиа хорлосон байсан гэдэг юм. Одоогийн энэ Өвөрмонголын өмнөд нутагт юмуудаа

    10 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/26
    Дэлхийн 2р дайнд оросууд берлин руу давшиж орохон эмэгтэйчүүд болон хүүхдүүд "Улаан Арми" гэдэг үгийг сонсоод айж амиа хоролдог байсан гэдэг. Голруу живж.

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/12/18
      Улаан арми бол үнэндээ аймшгийн хүчирхийлэгчид байсан гэсээн. Герман хүүхнүүдийг 8 настай балчираас 80 настай өтгөс хүртэл хайр найргүй хүчирхийлж алж байсын гэсэн. Хөөрхийс амиа хорлосон нь тухайн үедээ зөв байсан


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох