Монгол нүүдэлчид Британийн гэрэл зурагчны дуранд

Британийн гэрэл зурагчин Жимми Нельсон цуврал хөрөг зургаа танилцуулжээ. Түүний гэрэл зургууд дээр дэлхийн өнцөг булангийн ард түмэн, овог аймгийн төлөөлөгчид дүрслэгдсэн байна. 

Өдгөө 52 настай Нельсоны дуранд төрөл бүрийн ард түмний төрөлх үзэсгэлэн буужээ. Төсөл дээрээ ажиллах үеэрээ тэрбээр Монгол, Хятад, Кени, Эквадор, Судан, Папуа-Шинэ Гвиней улсуудаар аялсан  талаар Daily Mail мэдээлжээ.

"Бид өөр өөр хэлээр ярьдаг ч энэ нь ямар ч хамаагүй. Бид бүгд адилхан л хүмүүс. Бусад хүмүүсийг хайрлаж, тэднийг шүүхгүйггээр дэлхий дахинд нээлттэй байх хэрэгтэй" хэмээн Нельсон өгүүлжээ.

Мөн Монголд амьдардаг казахууд түүний онгодыг илүүтэй бадраасан гэдгийг онцолсон байна. 

"Махчин шувуудаар ан хийх эртний соёл нь казахууд өнөө цагт тээн ирсэн олон уламжлалуудын нэг. Нүүдэлчид өнөөг хэр нь тэнгэр, өвөг дээдэс, галыг шүтэн, ер бусын хүчинд итгэдэг" хэмээн Daily Mail  мэдээлжээ.