Монголд 4.6 мянган гадаад иргэн ажиллаж байна

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны жилийн эцсийн байдлын талаар Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2020.1.16/ мэдээлэл хийлээ.

2028 МОНГОЛ ХҮҮХЭД ГАДААДАД МЭНДЭЛЖЭЭ

Улсын хүн ам 2019 оны жилийн эцэст урьдчилсан дүнгээр 3.3 сая болж, өмнөх оноос 63.1 мянган хүнээр өссөн байна. Мөн улсын хэмжээнд 2019 оны байдлаар 80 мянга 251 хүүхэд төрсний 78 мянга 223 нь Монгол Улсад, 2028 нь буюу 2.5 хувь нь гадаадад төрсөн байна.

МОНГОЛД 4.6 МЯНГАН ГАДААД ИРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Түүнчлэн 2019 оны сүүлийн сарын мэдээллээр 95 орны 4.6 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, мөн цалин, хөлс, орлого олох болон сайн дурын ажил хийж байна. Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 3.8 мянга нь эрэгтэй, 0.8 мянга нь эмэгтэй хүн аж. Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 2.1 мянга нь Улаанбаатарт, 1.3 мянга нь Төвийн бүсэд, 0.8 мянга нь Зүүн бүсэд, 0.3 мянга нь Хангайн бүсэд, 0.1 мянга нь Баруун бүсэд ажиллаж байна.

Монголд 2019 онд ажил эрхэлж буй гадаадын иргэд:

  • 1.8 мянга нь уул уурхай, олборлолтын
  • 990 нь боловсролын
  • 759 нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний
  • 267 боловсруулах үйлдвэрлэлийн
  • 197 нь барилгын
  • 156 нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа
  • 151 нь тээвэр ба агуулахын үйл ажиллагаа
  • 58 нь олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа
  • 56 нь үйлчилгээний бусад үйл ажиллагаа, 2000 нь бусад салбарт ажиллаж байна.