МЭДЭЭ НЭМЭХ  

Америкчууд ямар ген өвлөж үлдсэн бэ?

  • 13,617 уншсан
  • 26
  • 2015/02/27

Хойд Америкийг эзэмших үеэр голдуу хулгайч, дээрэмчин, хууран мэхлэгчид зэрэг зүсэн зүйлийн гэмт хэрэгтнүүд шинэ тив рүү хошуурч байсан гэж ярьж бичицгээдэг. Үнэхээр тийм гэж үү? Тэгвэл өнөөгийн ардчилсан америкчууд чухам хэний ямар генийг өвлөж авсан байх вэ?

Америкт (одоогийн АНУ) очих нь тэр үед маш хялбар байжээ. Ямар нэгэн хэрэг тарьчихад л “томилолт” бэлэн. Англичууд гэхэд л 17-р зууны үеэс эхэлж гэмт хэрэгтнүүдээ Америк руу цөлдөг байв. Тэнд иргэний дайн дууссаны дараа байдал бүр хэцүүдэж эрүүл чийрэг эр хүн үнэд оржээ. Ихэнхдээ гэмт хэрэгтнүүдийг хөлсөлж байсан газрын эзэд эрүүл залуу эрсийг олж авахыг хичээх болсон нь ойлгомжтой.  

1717 онд Английн ван I Георг хулгайч, дамчдыг Америк руу цөлөх хууль гаргажээ. Үүний дараа Америк руу “ачигдагсдын” тоо улам нэмэгдсээр байв.

1718 онд хулгайн анчдыг (ганц буга унагасан ч бай хамаагүй), 1751 онд цаазлуулагсдын цогцсыг хулгайлсан хүмүүсийг, 1753 онд сүмд гэрлээгүй хүмүүсийг, хэсэг хугацааны дараа залилан, хүчингийн хэрэгтнүүд, үймээн таригчид, хуурамч мөнгө хийгчид, малын хулгайч нар... гээд л есөн жорын хууль журам зөрчигчдийг Америк руу илгээх болжээ. Гол төлөв 7-14 жилийн хугацаатай цөлнө. Хугацаагаа дуусаагүй байхад Англид буцаж ирвэл үхэх ялтай. Ялтнуудыг усан онгоцны эздэд нэг бүрийг нь 3 фунтээр (хожим нь 5 фунт хүрсэн) худалдана. Тэд цаашаа газрын эздэд 10 фунтээр (эмэгтэйчүүдийг 8 фунтээр) худалддаг байлаа. Ингээд бодохоор ямар гайхамшигтай  генийн цуглуулга бий болж байсан нь төсөөлөгдөж байгаа байх. Зарим нь үүнийг эсэргүүцэж, Англи, Европоос шударга журамт олон хүн Америкт ирж байсан гэж хэлэх байх. Тэр үеийн шударга журамт хүн ямар байсныг санацгаая.

Дээд зиндаанийхан тусгай тогтсон дүрэм журамтай. Жишээ нь, Англид эр нөхрүүд эхнэрээ  хүмүүжүүлэх үүргийг хүлээдэг байв. Үүний тулд сэтгэл санаа, эдийн засгийн дарамт үзүүлэхээс гадна биеийн хүч хэрэглэхийг ч зөвшөөрнө. Эхнэрээ зодох нь хэвийн үзэгдэл байлаа. Тэр тусмаа хууль нөхрийн талд байна. 1782 онд Английн шүүгч Фрэнсис Буллер эхнэрээ “ухааруулахын” тулд нөхөр нь эрхий хуруунаас бүдүүнгүй саваагаар зодож болно гэсэн журам гаргажээ.

1862 онд эхнэрээ зодож алсан баян фермер, хошууч Муртонд эхнэрээ баян хангалуун байлгаж байсан гэдэг шалтгаанаар ердөө 3 жилийн ял оноож байв.

1877 онд мөн эхнэрээ хороосон Томас Харлоуг “эхнэр нь уурыг хүргэсэн” гэсэн шалтгаанаар ялаас мулталжээ.

Англид 1875 оныг хүртэл охидыг 12 нас хүрмэгц “том болсон”-д тооцож бие бялдраа толгой мэдэн “ашиглах эсвэл ашиглуулах” эрхтэйд тооцдог байв. Уг нь бүр 1285 онд хүчингийн хэргийг маш хүнд хэрэгт тооцон цаазаар авах хүртэл ял оноодог байсан ч, 12 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох нь хүчин биш, зүгээр л журам зөрчсөн үйлдэл хэмээн тооцогддог байлаа. 12 нас хүрсэн бол бүр ч жирийн хэрэг болно.

1576 онд I Элизабета хатан хаан 10 хүрээгүй охидтой бэлгийн харьцаанд орохыг хүчин гэж үзнэ хэмээн хуульчилжээ. 1875 онд парламент их л энэрэнгүй, ухаалаг шийдвэр гаргаж 12 биш, 13 настай бол бие гүйцсэнд тооцох болжээ.

Европчуудын хамгийн дуртай зугаа нь цаазын ял гүйцэтгэхийг харах явдал байв. Энэ явдлыг үзэхээр хол ойрын хот тосгодоос эхнэр хүүхдээ дагуулан гоёж гоодоод ирцгээдэг байлаа. Европын бүх оронд дүүжлүүр болон алуучны сүхийг ихэд бишрэн, өхөөрдсөн магтсан утгатай янз бүрийн нэр хоч хайрладаг байжээ. Жишээ нь, Лондонгийн дүүжлүүрийг «Бяцхан Мэри», Кёнигсбергийнхийг «Туяхан Гертруда», Аугсбургийн алуучны сүхийг  «Гавшгай Альберт» гэх мэтээр нэрлэдэг байсан гэнэ.

Дэлхийд «№ 1 парламент»-тай, «соёлжин гэгээрсэн» Англид өлсөж үхэхгүйн тулд талх хулгайлсан 8 настай хүүгийн дүүжлүүлж үхэхийг харан баясцгаадаг байлаа. Цугларсан олон цаазын ялыг бахархан харж инээд ханиад, дуу хуур, бүжиг наадам болно. Дараа нь хамгийн ойрын шар айрагны мухлагт ороод удтал хэлэлцэх сонинтой болдог байв.

Францын хувьсгалын дараагаар дүүжлүүрийг «Лизетта» хэмээн нэршсэн гильотинагаар сольсон байна. Гэтэл олон нийт “үзэх юм алга” хэмээн гомдол гаргасан учир 1815 онд дүүжлүүрийг буцаан  тавьсан гэдэг.

Ийм хүмүүжилтэй хүмүүс Шинэ тивд очоод үзэгч биш алуурчин болох боломжийг олж хараад яаж баярлаж байсан нь ойлгомжтой. Тэд эх орондоо сурч мэдсэнээ уугуул нутгийнхан дээр хэрэгжүүлдэг байж. Нутгийн индианчуудыг их буунд барьж хүлээд буудах нь хамгийн том зугаа байлаа. Сүүлд нь бүгдийг нийлүүлж оршуулах боловч тасарч үсэрсэн гар хөл, толгой тэргүүтэн олон адил шар арьстны чухам хэнийх нь болохыг огтхон ч тоохгүй.

Харин цагаан нүүртнүүдийн авчирсан ган хутга индианчуудын хуйх өвчих ажлыг нэн өндөр шатанд гаргажээ. Хөгжил дэвшил ингэж л эхэлсэн бололтой...

Иймээс л америкчуудын генийн асуудал өөрийн эрхгүй толгойд орох юм!? 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Америкчууд ямар ген өвлөж үлдсэн бэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

26 Сэтгэгдэл


  • цог 2015/12/08
    Харуудынх нь хамаагүй цэвэр

    0 0 Хариу бичих
  • Oko 2015/03/18
    Хөөрхий Европуудын хувьд улай үздэггүй байсан нь аллаг үзэх гэсэн байгалийн инстиктийг нь хөдөлгөдөг байсан болов уу даа... Бидний хувьд айл болгон л хонь гаргаад идчихнэ, охидууддаа л харуулдаггүй болохоор эрчүүд нь амьтны амь тасарч байгаа улайг бишгүйдээ л харж өсдөг байсан болохоор эзэлсэн газар орныхоо суугчдыг хүйс тэмтрэх нь таашаалтай байдаггүй байсан болохоор эсэргүүцээгүйг нь тайван амьдруулдаг байсан биз. Бид хамгийн энэрэнгүй....үнэнээ л хэлж байна... Бид нэг амиар 5-6 ам бүлийг бүтэн улирал тэжээнэ, гаргасан малынхаа бүх хэсгийг ашиглаж байж бидний хоол болсон хөөрхий амьтдын хэргийг бүрэн гаргадаг.... Гэтэл тэд 2-3 амиар ганцхан оройн хоол идээд л таарч байгаа нь арай хэрцгий байгаа биз дээ??? Өөрсдийнхөө тухай өрөөлөөс битгий асуу л даа... Тэдний нүдээр бид мэдээж зэрлэг балмад (Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй ч гэгчээр...) махчид л гэнэ, чиний ээж тийм юм шиг санагдаж байна уу??? Хааныг цусанд шунасан алуурчин л гэнэ... Тийм байсан бол тэдэнд бидний талаар өөрсдөө мэддэг юм шиг түүх бичээд суух завшаан гарах байсан гэж үү...

    13 0 Хариу бичих
  • Oko 2015/03/18
    Hezeenees tsoohuulee baisan bidnii huvid hunii ami, baigal ehiig yunaas ch iluu unetei gej uzdeg. Tegeheer taniig esvel chamaig iim uusel garvaltai ulsiig bitgii ingej uhen hatan shuteechee, ooriin bodoltoi baigaachee... Gengis gej bicheed baigaa ter hunii uzel sanaag oilgoochee, Үнэндээ хааныг маань Чингис гэдэг юм штэ.... Дэлхийн түүх чамд чиний аавын аавын аавын аавын талаар юу гэж хэлснийг биш, чиний цус чиний талаар юу гэж хэлж байгааг сонсоочээ гэж л бичсэн болов уу гэж бодож байна. Өөр хаана ч металл рок хөгжмөөр эхийн хайрын тухай дуулаагүй л байгаа л даа... Чингис хааны сургаалийг унш, ойлго, тэр хүний оронд өөрийгөө тавиад үз... Өвөг дээдсийг муу үгээр хэлэхээс эмээмээр юм даа.

    5 0 Хариу бичих
  • Oko 2015/03/18
    Ene niitleliin gol uchir ni eniig unshaad uurlaad suuj baigaa tanii, chinii shuten bishreed baigaa Americans yag yunaas garaltai ymar ulsuud ve gedgiig haruulah zorilgotoi bolov uu? Mongolchuudiin talaar ogthon ch bish yum...

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/09
    doorh commentuudiig unshaagvi shvv amerikt tiim deeremchin balmad genitei nuhud tsulugdsun ni unen l dee gehdee ym gedeg tsag hugatsaagaaraa baidag gedgiig harj bolno. ter uedee ted uur bodoltoi uur humuus baij niigemdee dasaagvi bolood l tiishee tsologdson gehdee tsolson ni zuv bsan gej bi lav bodohgvi bna. harin erdemted europchuud deeremchid buruu nomton geh buruu gariin nuhduu tsolsnoor hogjloo 200 jileer hoish ni tatsan gedeg shvv

    1 0 Хариу бичих
  • Mgl 2015/03/01
    Нээх хэрэлдээд яах вэ! Дээр үед америк монгол европгүй л хэрцгий балмад байлаа. Дээр үед турсагы нь хуул гэж юу гэдэг байсныг мэдэж байгаа биздээ хэхэ. Угаасаа хүмүүсийн дотор адын хүсэл, бурхны гэгээрэл 2-лаа байдаг, маш тэвчээртэй хүн гэгээрч бусад нь адын хүсэлтэйгээ насан турш тэмцэж зарим нь эзлэгддэг юм. Яг үнэнээ хэлдээ та нар гаж юм хийхийг ядаж нэг удаа бодож ч юм уу хүсэж байсан биздэ? Үгүй гэж л битгий худлаа хэлээрэйдээ. Тиймээс хэрэлдэцгээж байхын оронд буулт хий, нэгнээ хүндэл, бие биедээ сайн сайханыг хүс аяндаа эргэн тойрон чинь эелдэг аятайхан уур амьсгалтай болох болно.

    8 1 Хариу бичих
    • gusest 2015/03/06
      Их Монгол Улсад алт толгой дээрээ тавьсан хүн чөлөөтэй явж болдог байсан үе хэдэн он гэж бодож байна. Монголчууд харин ч ухамсартай хүнлэг байсан юм эд нар шиг хэрцгий байггүй. очсон газрынхаа овог төрөлийг устаж алга болох хүртэл нь алж хядаж байсан. Монголчууд шашиныг нь хүртэл чөлөөтэй үлдээж байсан... Зөвхөн энүүгээр л Соёлын асар их ялгаа байсныг харуулж байна. Одоо л нөгөө англи америкын зэрлэгүүдийг дуурайгаад хүн биш малаас дорд болж байна .... Хүн бүр өөрсдийнхөө гаргадаг ааш аягийг бодоод үзээрэй.... Хэрцгий хүн дотор чинь нуугдаж байж ч болно... Хэзээ гарч ирэх вэ гээд л .. Та хэзээ чөлөөлнө тэр үед л .... таныг араатан болгоно доо

  • teneg-muu-baas-ve 2015/02/28
    honinii suul am ruu ni chihej aldag baisan geed bicheed bgaa yu ch medehgui gulug!!! tsag tsagaaraa ch gesen Mongold ch busad uls orond ch ter amerikad zulugdsun aluurchin deeremchin amerikchuud shig yos bus uildel yaj garah yum be!! bugd eh nutagtaa etseg ehiinhee derged elgen sadan and nuhdiinhuu derged humuunlegeer hairlazgaaj ussun humuus!! tend bol humuus yostoi l nuguu darvinii onoloor ami orssun nen amidrah chadvartai ni amid uldeh huuli uilchilj baihad ter baitugai busarmag amidarch nul ataa horsol jutuun dund uchraas odoo hurtel ter ni bur yas tsusand baisaar bgaa yum da!! Ter honinii suul chihej alah ene ter ch geh shig yamar dorod garaltan iim yum yum bichdeg bna!! Am barih hun bol ter otog ovgiin hamgiin ner hundtei hundlegdsen undur zeregt inergi saitai hun l songogddog baisan hundlel yum shuu de! Tuhain undur nastan yavdal nuudliin aya daahgui ovog aimagtanaa busdaas hozruulahgui daisnii gart bariulahgui zorilgo temuuleld ni saad bolohgui gej hoich ue udmaa undur ner turteigeer ni urgeljluulen amidral suut huvi tavilang ni hadgalj uldeeh gesen XAAH hunii XAAH songolt ni baisan yum shuu!! cham shig erguu bol aij archaaguitej alingaa aldaj ain uhne gehees umdundee shees aldaj busdadaa gai bolj lalartaj amidarch baisan hunii suns bn da ergen ergen turuud l har horon sanaagaaraa uheed l ergej turuud l uheed l ergej turuud!!! zayagui tavilangui amitad l ingej har energitei bdag ni bur udamshil gedeg shuu de!! y

    3 0 Хариу бичих
  • awd 2015/02/27
    ugaasaa delhiin ali ch orond ochson gesen america china russia humuust hamgini durgui bdaiinshd..manaihan l doloogood bdag bolhos

    0 0 Хариу бичих
  • saruul 2015/02/27
    he he tegvel bid narch gesen alan hydagch deremchin tonuulchidiin geni-tai yum bainldaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/27
    Цаг цагаараа шүү дээ. Энд бичсэн сонин, этгээд бүхэн бол юу ч биш, үүнээс долоон дор аймаар юм болдог байсан гэдэг. Тэгсэн ч гэсэн Европ тивд дэлхийн бусад өнцөг булан бүрт болж байсан илүү аймшигт явдлуудтай харьцуулахад их "энэрэнгүй" хууль, дүрмүүд үйлчилж байв. Бидний их Монгол улсын үед болон Гэнгис хаан, түүнийг залгамжлагчдын эзэрхийллийн үед л гэхэд санаанд ч оромгүй аймшигт жигшүүрт явдлууд энгийн үзэгдэл байсан гэдэг. Одоо л бид сүрхий "соёлжоод" байгаа болохоос тэр аймшигт бүхэн тухайн үедээ байх л ёстой, байдаг зүйлс байсан бололтой. Хөгширч нас дээр гарсан эцэгээ аян замын ая даахгүй болоод ирэхийн үед төрсөн хүү нь хонины сүүл хоолой руу нь чихэн шахаж алдаг ёс байжээ. Тэр үедээ хөгширсөн хүн гэдэг нь 50 гаран насны хүнийг л хэлдэг байсан байгаам.

    2 11 Хариу бичих
    • Зочин 2015/03/12
      Хаха чааваас "Аравт" гэдэг киног үзчээд л өөрийгөө Монголын түүхийг нэвтэрхий ойлгочлоо гээд бодчиж л дээ.

    • Зочин 2015/03/11
      HAHA HUTSDAG NOVSH VE

    • Зочин 2015/03/01
      Хуцдаг муу боожгой вэ

    • Зочин 2015/02/27
      Чиний магтаад байгаа Европт Есүсийг нь шүтээгүйн төлөө хүмүүсийг амьдаар нь шатааж, мянга мянган эмэгтэйчүүдийг шулмас гэж нэрлэн хаднаас түлхдэг байсан юм. Хүнийг өргөстэй сандал дээр суулгах, цусаар нь ванн дүүргэж түүнд нь шумбах мэтийн гаж, зэрлэг балмад, солиолтой зүйлс Европт л байсан юм. Их Монгол, Юань улсуудын үед хүн хүссэн шашнаа шүтэж, эрх дураараа худалдаа наймаа хийж, торгоны замаар аюулгүй зорчдог байсан юм. Чингис хааны зорилго бол зүгээр л хүн алж, дэлхийг эзлэхдээ биш байсан юм. Харин олон хаан, олон толгойноос болж хүмүүс хоорондоо дайтаж, нэгнээ алж, шашнууд нэгнээ үзэн яддаг тэр зэрлэг хорвоо ертөнц, хүмүүсийн тэнэглэлд л цэг тавих зорилготой байсан, цорын ганц арга нь харин аль болох олон хүнийг өөрийн туганд нэгтгэж, нэг удирдлагатай байлгах байсан юм.

    • Зочин 2015/02/27
      Битгий хуцаад бай. Үхэх гээд амьсгаа нь тасрахгүй зовж байгаа хүнийг удаан зовоохгүйн тулд өөх залгиулдаг юм мал минь. Юу ч мэдэхгүй байж битгий мэддэг юм шиг мөөр муу чацга минь!

    • Зочин 2015/02/27
      Гэнгис хаан ч гэх шиг, монголоо алдсан новш вэ, чи? Тэгээд бас болоогүй "Бидний их Монгол улсын үед" гэчихжээ.

  • Зочин 2015/02/27
    Америк алуурчин дээрэмчдийн үр сад шүү дээ. Бас хулгайч. Тиймээс л ардчилал гэж гоё нэрээр дэлхийг дээрэмдэж байна. Ер нь түүхэндээ Америк гэж улс байгаагүй 200 хан жилийн түүхтэй.

    13 0 Хариу бичих
    • Зочин 2015/09/25
      200 jiliin tuuhend america bga ium bishu

  • Зочин 2015/02/27
    Ийм хүмүүсийн үр сад чинь тэгээд дэлхийд тэргүүлээд байна ш д. Манай "тэнгэр заяат" Монголчуудын байгаа царайг хар л даа! Амьтны доог, Азийн адаг гэдгээ мэдэхгүй байж нэг л их чонын удам мудам, дэлхийг эзлэсэн түүх ярих дуртай хүмүүс. Өнөөдөр бид нар өмсдөг бандаашаа ч өөрсдөө хийж чадахгүй л байгаа ш д. Үнэн үг гэвэл өчигдөр хэн байсан нь хамаагүй, өнөөдөр хэн байгаа чинь л чухал.

    18 2 Хариу бичих
    • Зочин 2015/09/18
      uul n manaihan ih uhaantai yum shig tsets bulaaldahiin ..zugeer l odoo bidend udirdagch heregtee bn ...ene ter asuudal hereggui.. tertee tergui taliin ezleed uztsen mongol shd ..

    • Зочин 2015/03/06
      Үнээн үнэн... гэхдээ та бодоорой... Сэргээд гараад ирэх цагт сэсгийгээд тосох ген гэж чадвар байна. БИД ТҮҮХЭЭ СУДАЛЖ ӨӨРСДӨӨ ХӨГЖИХ ХЭРЭГТЭЙ. харийн хүний соёлыг биш өөрсдийнхөө өвөг дээдсийн соёл сэргээн хөгжүүлэх хэрэгтэй. зүгээр л өнгөцхөн хараад байгаа зүйлийнхээ цаадхыг харах хэрэгтэй. СЭРГЭХИЙН ТӨЛӨӨ БИД БҮГДЭЭРЭЭ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ... ОДООГИЙН ЭНЭ АРЧААГҮЙ БАЙДАЛ БОЛ БИДНИЙ Л БУРУУ.... АСАР УУДАМ НУТГААС ХЭСГИЙГ НЬ АВЧ ҮЛДСЭН нЬ Аз ЮМ... Бидний хэр удаан аз түшихийг би мэдэхгүй байна. Тиймээс Одооноос эхлэн тэмцэх хэрэгтэй. Хөдөлмөрлөх хэрэгтэй... ОЮУНЫ НӨӨЦ БИДЭНД БАЙГАА ГЭДГИЙГ Л МЭДЭЭД ХӨДӨЛМӨРЛӨХ ХЭРЭГТЭЙ. ЮУН АМЕРИК ЮУН ОРОС ЮУН ХЯТАД ЮУН ЯПОН /гэхдээ япончуудын хөдөлмөрч зан , хариуцлагатай байдлыг хүндэлдэг шүү/

    • Зочин 2015/02/27
      800 жилийн өмнө дэлхийг эзлэсэн мэзлэсэн одоо бид нарт хамаагүй ш дээ хөгшөөн. Чи өнөөдрөө хар даа, Өвөрмонгол, Буриад, Халимаг бүгдийг нь Орос, Хятдуудад тасдуулж алдчихаад өөдөөс нь юу ч хэлж чадахгүй гөлөлзөөд сууж байна. Өөрсдөө мал хариулж, газар шороо ухахаас өөр юу ч хийж чадахгүй идэх хоол, өмсөх хувцас, бичиг цаас бүгдийг нь л Орос Хятадаас зөөж амьдарч байна ш д. Тэр өнгөрсөн түүх бол өнөөдөр бидэнд үнэхээр хамаагүй хөгшөөн, ердөө л Чингис хаантай нэг үндэстэн байснаараа хүн тийм мундаг болдог юм уу? Үгүй шүү хөгшөөн тэгж боддог бол чи үнэхээр том эндүүрч байна. 800 жилийн дараа Монгол Америкийг сөгдүүлнэ гэнэ үү? Төрд нь өчнөөн гадны тагнуул туршуулууд шургаад өөрсдийг нь доромжлоод, баялгийг нь дээрэмдээд байхад дороо бухимдаж, дэлгэцний цаанаас хараахаас өөр юу ч хийж чадахгүй байж үнэхээр өөр улсыг өмнөө сөгдүүлж чадна гэж үү? Уучлаарай чи бол зүгээр л хүүхэд сэтгэлгээнээсээ одоо болтол салаагүй, хий хоосон мөрөөдөгч байна. Эхлээд идэх ногоогоо өөрсдөө тариад сурчих, өмсөх хувцсаа оёод сурчих, олборлосон баялгаараа эцсийн бүтээгдэхүүн хийгээд гаргадаг болчих! Дараа нь наад толгойгоо цэнэглэ, ийм залхуу байж том том юм мөрөөдөж байхын оронд энэ дэлхий ертөнц яаж эргэдэг, эдийн засаг, улс төр гээч юм яаж явагддагийг сайн мэдэж, ойлгож ав.

    • Зочин 2015/02/27
      800 жилийн өмнө бид дэлхийг сөгтгөж байсаан. 800 жилийн дараа АНУ ямархуу байх бол. Магадгүй тэр тив Монголоор дуудуулаад бидний мэдэлд байх ч юм билүү. Америкийн боолоо

    • Зочин 2015/02/27
      Deerees n unen ug sonsj chaddaggui, unen ug sonshooroo ih gomdono, uurlana, unen ug helsen huniig hujaa gej haraana. Magtuulahaaraa huuhed shig bayarlaj hoorno, het durdee itgene.

  • Зочин 2015/02/27
    яг үнэн шүү ийм л хүмүүсийн үр сад шүү дээ энэ америкчууд

    5 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох