Долоо хоногийн хугацаанд 122 согтуу жолоочийг илрүүлэв

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.01.14-17-ны өдрүүдэд нийт 945 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 736-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж бэртсэний хүүхэд гэмтээгүй байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас Нийслэлд 1, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

Явган зорчигч мөргөх хэлбэрээр -9

Онхолдох хэлбэрээр-2

Мөргөлдөх хэлбэрээр-5 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.01.13-ны өдрийн 17:35 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р баг /аймгийн төвөөс зүүн тийш 12 км/ шороон замд Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 31 настай, эрэгтэй Х нас барсан.

2020.01.15-ны шөнийн 22:30 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын    4-р баг “Дараагийн хөндий” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш  20 км-т/ асфальтан замд Toyota Carina маркийн автомашин онхолдож, зорчигч 36 настай, эмэгтэй, О нас барсан.

2020.01.16-ны шөнийн 05:50 цагийн орчим Хан-Уул дүүрэг Их Монголын гудамжинд асфальтан замд Toyota Premio маркийн А жолоочтой автомашин, Mercedes Benz маркийн А жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 45 настай, эрэгтэй, А нас барсан.

2020.01.16-ны шөнийн 01:00 цагийн орчим Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2-р баг “Майнтын хошуу” гэх газар /Сумын төвөөс урагш 8 км-т/ шороон замд Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 19 настай, эрэгтэй Т нас барсан хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7,8 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 6,8 хувиар тус тус өсч, гэмтсэн хүүхэд 3 дахин буурч, хүний амь нас хохирсон хэрэг 2 дахин өссөн байна. 

Энэ 7 хоногт согтуугаар үйлдэгдсэн  зам тээврийн осол, хэрэг 11 бүртгэгдсэн байна. Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг  Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.