МЭДЭЭ НЭМЭХ  

Манай дэлхий тийм ч болохоо больчихсон газар бишээ

  • 7,736 уншсан
  • 17
  • 2014/05/15

Эцэс төгсгөлгүй дайн дажин, төрийн эргэлт, гэмт хэрэг зэрэг муу муухайгаар дүүрэн мэт санагдах энэ хорвоод хүн гэдэг эрхэм нандин нэрийг хадгалан авч үлдэх нь зарим үед үнэхээр амаргүй. Аль газрынх байх нь хамаагүй, хамгийн өчүүхэн боловч сайн санааны илрэл ямар ч алт эрдэнэсээс үнэтэй зүйл билээ

Итали

Дунд сургуулийн багш Антониола Кава 3 дугуйт бяцхан машин худалдан авч хүүхдэд зориулсан хөдөлгөөнт номын сан болгон тоногложээ. Тэрээр итали жаалуудыг номонд дуртай болгох чин эрмэлзлэлээр орон даяар хөндлөн гулд аялж явдаг гэнэ. Түүний очсон газар бүр бяцхан хүүхдүүдийн хувьд жинхэнэ баяр болдог ажээ.


Норвег

Залуус усанд живж байсан хургыг аврахын тулд амь насаа эрсдэлд оруулж болохыг ч тоосонгүй. Тэгээд аварч чадсан байна.


Египет

Египетэд болсон үймээн самууны үеэр мусульманчуудыг мөргөл үйлдэж байх хооронд Христосын шашинтнууд гар гараасаа барилцан хамгаалалтын тойрог үүсгэсэн байна.

Харин мусульманчууд Зул сарын мөргөлийн үеэр эмх замбараагүй байдал үүсэхэд христосын шашинтнуудыг хамгаалжээ.


Тайланд

Хөлнийхөө хагасыг тайруулсан заанд протез зүүж байгаа нь


Беларусь

Тэтгэвэрийн Вячеслав Иванович гэгч өвгөн өөрийн санаачлагаар «аквапарк» байгуулжээ. Энд бассейн руу орсон гулсуур, үсрэх тавцан,гар бөмбөг, хөл бөмбөгийн мини-талбай, төрөл бүрийн савлуур, шатар, даам гээд л байхгүй юм гэж үгүй. Хүссэн болон эндэхийн усанд ямар ч үнэ төлбөргүй сэрүүцэж болох юм байна. Өвгөн бүгдийг нь өөрийн гараар хийсэн байна.


Афганистан

Афган эр америк цэргүүдийг цайлж байна. Түүний гарт байгаа бас нэг аягатай цай болон хоёр дахь цэргийг бас анзаараарай.


Бангладеш

Бангладешийн зоригт хүү амь насаа үл хайхран бяцхан бугыг аварчээ.


Тайван

Тайванд болсон марафон гүйлтийн үеэр Жаклин Киплимо хөгжлийн бэрхшээлтэй тамирчныг барианд ороход нь тусалж байна.


Канад

Канадын метроны тасалбар олгох цэг эвдэрч ойр хавьд ажилчид нь байсангүй. Зорчигчдын хэн нь ч төлбөргүйгээр орохыг хүссэнгүй.


Украин

Израилын хөл бөмбөгчид украин хүүхдүүдийг борооноос халхалж байна. Яг тоглолтын өмнөхөн «Олимпийский» цэнгэлдэх хүрээлэнг аадрын хар үүл нөмөрч бороо асгарч эхэхлжээ. Бас салхитай хүйтэн байсан ч тоглочид талбайд уламжлал ёсоор хүүхдүүдийн хамт гарч ирсэн нь энэ юм байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Манай дэлхий тийм ч болохоо больчихсон газар бишээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

17 Сэтгэгдэл


  • t 2015/02/21
    mongoliig yaachav

    2 1 Хариу бичих
  • Зочин 2014/06/14
    goy medeelel bn

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/01
    Shan medee bna.Mongolchuud bid iim shan setgel hun chanaraa ymarch ued bitgii aldaasai.Ur huuheddee sain surgaarai

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/20
    hundlel shuu hundlel

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/19
    үнэхээр гоё

    0 0 Хариу бичих
  • - 2014/05/18
    их гоё мэдээлэл байна. өнөөдөр танай сайтын олон мэдээллийг уншлаа. хар бараан муу муухай биш сонирхол татсан танин мэдэхүйн их гоё мэдээллүүд оруулдаг юм байна. Цаашдаа яг энэ хэвээрээ байгаарай гэж хүсье. Мөн амжилт хүсье. сайхан мэдээлэлуншаад сэтгэл сайхан байна. сайхан сэтгэл ийм л сайхан

    10 0 Хариу бичих
  • hench-baij-bolno 2014/05/16
    uneheer saihan setgel gereltej baina. iim zan chanaraa hadgalj baigaad ni bayrlalaa. bugded ni az jargal husie

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/16
    Сайхан тайвшрал. Иймэрхүү мэдээ байнга өгөөрэй. Баярлалаа. Ажлын амжилт.

    3 0 Хариу бичих
  • zochin 2014/05/16
    Alivaa umiig gegeelgeer harval amidral saihan shuu. Uram zorig hairlasan saihan zuragnuud bna. Bayarlalaa

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/16
    Эдгээрийг уншсан чинь Сэтгэл санаа нэг л өөдрөг сайхан болчлоо.

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/16
    хүн болгонд сайхан чанар байдаг ч даанч харам гаргадаг тийм болоод ч энэ дайн , гэмт хэрэг, муу муухай юм гардаг байх

    0 0 Хариу бичих
  • hi- 2014/05/16
    uzsen chin setgel saihan bolchihloo, gadaa burheg ch setgel nartai bolchihloo tnks, sain uils buhen delgereh boltugai ^^

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/16
    hun bur l uursdiin aguu zuiliig udur bur hiij bdag, daanch tuuniigee gerel zurgaar bolon bichgeer busdad hurgej cdaddaggui.

    3 0 Хариу бичих
  • puujee-miga 2014/05/15
    uneheer gaihaltai. engiin hernee aguu.

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/15

    2 0 Хариу бичих
  • Daria 2014/05/15
    Baharhamaar yumaa

    2 0 Хариу бичих
  • oonoo 2014/05/15
    Uneheer goy sanagdaj bn iim yereg zuil unshhd setgel hodlood sn shn zuil ihiig hiimeer sanagdh ym mongolchuud ch bs hun chanartai sn humuus bdg shuu

    14 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох