МЭДЭЭ НЭМЭХ  

2015 онд очиж үзвэл зохих шинэхэн үзмэрүүд

  • 5,717 уншсан
  • 1
  • 2015/02/28

Дэлхийн хот бүр аль болох олон тооны жуулчдыг татах зорилготой байдаг. 2014 онд хэрэгжиж эхлээд дууссан буюу энэ оны эцсээр ашиглалтанд орох зарим хосгүй үзмэрүүдээс танилцуулъя.

BioMuseo, Панам

2015 онд очиж үзвэл зохих шинэхэн үзмэрүүд

Энэ гайхалтай музей нь олон төрөл зүйлийн амьтад нэг газраас нөгөөд нүүдэллэн очиж, үржиж олшрон амьдрах нөхцлийг бүрдүүлсэн тул шууд утгаараа Атлантикийг Номхон далайтай холбосон амьдралын гүүр болжээ. Панамд Хойд Америкийн бүх амьтдыг нийлүүлснээс ч илүү олон тооны амьтад, шувууд байдаг гэнэ.

Алсыг харагч, Гонконг

2015 онд очиж үзвэл зохих шинэхэн үзмэрүүд

Хэрвээ хүрээлэн байгаа орчныхоо гоо үзэсгэлэнг бүрэн төгс таашаахыг хүсвэл Гонконгийг зориорой. Үнэгүй Wi-Fi-тай шинэхэн алсыг харагчийн аль нэг бүхээгт ороод 60 метрийн өндөрт гарч Гонконгийг алган дээрээ байгаа мэт бүтнээр нь 360 градусаар харж болно. Энэ бол дэлхийн хамгийн том биш боловч хамгийн зугаатай, танин мэдэхүйн ач холбогдолтой алсыг харагч юм.

Шар онгоц, Аргентин

2015 онд очиж үзвэл зохих шинэхэн үзмэрүүд

Пуерто Пирамидесийн шинэ үзмэр халимнуудыг маш ойроос харж зугаацах, бүр гар хүрч үзэх боломжийг танд олгоно. Хөлгийн доод хэсэгт орж халимыг усан дороос ажигласан ч болно. Жуулчлалын хугацаа 6-р сарын дунд үеэс эхэлж 12-р сард дуусна. Хэрэв халимны улирлаас хоцорсон бол Шар онгоцоор Пунта Пирамидс руу хөвж далайн арслангийн амьдралтай танилцах боломж бас бий.

Аварга жааз, Дубай

2015 онд очиж үзвэл зохих шинэхэн үзмэрүүд

Энэ байгууламж 2015 оны 2-р хагаст ашиглалтанд орох юм байна. Хуучин ба шинэ Дубайн уулзвар дээр орших 150 метрийн өндөртэй, тунгалаг лифт, шилэн хаалга бүхий энэ байгууламж дээрээс хотын 2 хэсгийг зэрэг тольдон харж болох ажээ. Зөвхөн энэ жаазнаас л Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж-Халиф давтагдашгүй сүр жавхлангаа бүрэн гайхуулж чадах гэнэ.

Funtasy Island, Сингапур

2015 онд очиж үзвэл зохих шинэхэн үзмэрүүд

Удахгүй Сингапурт “Funtasy Island” нэртэй Дэлхийн хамгийн том эко-сувиллын газар нээгдэх гэж байна. Индонез улсын нутаг гэж тооцогддог Риаугийн бүлэг арлууд дээр байрлах энэ сувилал жилд 1 сая орчим жуулчдыг хүлээн авах хүчин чадалтай гэнэ. 800 акр (3,2 кв/км) талбайтай “Funtasy Island” сувилалд аквапарк, наран шарлагын газар, спортклуб, аквариум, шинэхэн хосуудад зориулагдсан "Хайрын арал" гээд л үгүй дутуу юмгүй гэнэ. 2015 оны эцсээр энэ сувилал анхныхаа зочдыг хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа

Мөнхийн хаалга, Бээжин

2015 онд очиж үзвэл зохих шинэхэн үзмэрүүд

“Beijing Outlets World” хэмээх аварга том цогцолборын нэг хэсэг болох энэхүү өндөр технологийн, шинжлэх ухаан-уран зөгнөлт агуулгатай соёл амралтын хүрээлэн хотын төвөөс 30 орчим км-ийн зайнд байрлах юм байна. Дотроо 15 хэсэгтэй, хэсэг тус бүр нь Хятадын соёлыг сурталчилна. Энд тоглоомын бүс болон 5 ширхэг 6D интерактив кинотеатр байх аж.

Бродын музей, Лос-Анжелес

2015 онд очиж үзвэл зохих шинэхэн үзмэрүүд

Энэ музей 2015 оны намар нээлтээ хийнэ. Энд The Broad Foundations-г үүсгэн байгуулагчид болох тэрбумтан, хандивлагч Эли Брод, түүний эхнэр Эдит Брод нарын хувийн цуглуулга-орчин үеийн урлагийн 2000 гаруй бүтээл тавигдах гэнэ. Түүний дотор неоэкспрессионист зураач Жан-Мишель Баския, поп-артын томхон төлөөлөгч Рой Лихтенштейн нарын зураг ч байх ажээ. Түүнээс гадна энэ байгууллага үнэ төлбөргүй лекц сургалт зэрэг төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах юм байна.

Парисын шинэ филармони

2015 онд очиж үзвэл зохих шинэхэн үзмэрүүд

Парисын филармонийн ультра орчин үеийн танхим хөгжмийн хорхойтнуудад мартагдашгүй акустик мэдрэмж төрүүлэх биз. Энэ ер бусын дизайныг уран барилгач Жан Нувель бодож олжээ. Энд бас 5 ширхэг сургуулилтын танхим, 10 туслах өрөө бий. Та 3 сард энд ирж чадвал Дэвид Боуин тоглолтыг үзэх боломжтой.

The Goods Line парк, Сидней

2015 онд очиж үзвэл зохих шинэхэн үзмэрүүд

Удахгүй Сиднейд нэгэн орчин үеийн цэцэрлэгт хүрээлэн үүд хаалгаа нээх гэж байна. Энэ нь Сидней хотын соёлын төв болох бөгөөд хотын хэд хэдэн дүүргүүдийг холбосон гүүр болох юм байна.

“Ирээдүйн музей”, Рио де Жанейро

2015 онд очиж үзвэл зохих шинэхэн үзмэрүүд

Рио де Жанейрогийн Maua Pier боомтод шинжлэх ухаан, байгаль хоёр хослон орших болно. 30 000 км/м талбайд музейнаас гадна цэцэрлэг, усан сан, соёл амралтын бүс байх аж. Гуанабарын булангаас түрэн ирэх усаар барилгыг сэрүүцүүлж, усан санг дүүргэж байх гэнэ. Дээвэр дээрх далавч хэлбэрийн ган байгууламж нарны зайг хураах юм байна. Энэ музейн нээлт 2015 оны эхний хагаст болно.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
2015 онд очиж үзвэл зохих шинэхэн үзмэрүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • yy 2015/03/02
    http://viva.mn/post/3191 BioMuseo, Панам 2015 онд очиж үзвэл зохих шинэхэн үзмэрүүд Энэ гайхалтай музей нь олон төрөл зүйлийн амьтад нэг газраас нөгөөд нүүдэллэн очиж, үржиж олшрон амьдрах нөхцлийг бүрдүүлсэн тул шууд утгаараа Атлантикийг Номхон далайтай холбосон амьдралын гүүр болжээ. Панамд Хойд Америкийн бүх амьтдыг нийлүүлснээс ч илүү олон тооны амьтад, шувууд байдаг гэнэ.

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох