МЭДЭЭ НЭМЭХ  

Харь гарагийнхан эрт урьдын цагт Дэлхий дээр ирж байсан уу?

  • 4,788 уншсан
  • 12
  • 2015/03/01

Эрт урьдын цагт харь гарагийнхан Дэлхий дээр ирж байсан уу? Тийм гэдгийг гэрчлэх түүхэн ба археологийн ямар нэгэн баримт нотолгоо, олдвор байна уу?
Хэдийгээр шинжлэх ухаан албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй боловч олон хүний хувьд харь гарагийнхан эрт цагт манай дэлхий дээр ирж байсны нотолгоо болдог тийм учир битүүлэг, оньсого мэт олдвор, баримтууд үнэхээр байдаг ажээ.

Харь гарагийнхан эрт урьдын цагт Дэлхий дээр ирж байсан уу?

Pech Merle агуйн хадны сүг зураг дээрх "нисдэг таваг" (Франц)

Харь гарагийнхан эрт урьдын цагт Дэлхий дээр ирж байсан уу?

10-15 мянган жилийн настай сүг зураг. Элдэв төрлийн амьтан, байгаль, хүн дүрсэлсэн зургийн дунд ҮТНБ (үл танигдах нисдэг биет буюу "нисдэг таваг") харагдана.

Тассили агуйн хадны сүг зураг (Сахарын цөл, Африк)

Харь гарагийнхан эрт урьдын цагт Дэлхий дээр ирж байсан уу?

8000 жилийн настай хадны сүг зураг дээрээс бид нисдэг таваг хэлбэрийн дүрс, бас сансрын нисэгч мэт "өмсгөлтэй" хүн дүрсийг олж харна.

Val Camonica хөндийн чулуун дээрх сүг зураг (Итали)

Харь гарагийнхан эрт урьдын цагт Дэлхий дээр ирж байсан уу?

12 мянган жилийн настай сүг зураг дээрээс бид хамгаалалтын хувцас өмссөн хоёр "хүн" гартаа ямар нэг "багаж" барьсан байхыг олж харна.

Toro Muerto (Перу)

Харь гарагийнхан эрт урьдын цагт Дэлхий дээр ирж байсан уу?

Перуд орших Toro Muerto хэмээх газарт эртний сүг зураг, хадны бичээс агуулсан 3000 гаран галт уулын хад чулуу бөөнөөр байрлана. 1200 жилийн настай сүг зургууд бас л "сансрын нисэгчийн" дүрс агуулна.

Kimberley (Австрали)

Харь гарагийнхан эрт урьдын цагт Дэлхий дээр ирж байсан уу?

Австалийн Kimberley мужийн нутаг дэвсгэрт байрлах 5000 жилийн настай хадны сүг зургууд. Нутгийн уугуул оршин суугчид эдгээр дүрсийг Wandjina хэмээн дуудна. Мөн л өмсгөл бүхий сансрын нисэгчид шиг харагдаж байгаа биз?

Эртний сансрын нисэгч VS Орчин үеийн сансрын нисэгч

Харь гарагийнхан эрт урьдын цагт Дэлхий дээр ирж байсан уу?

Зүүн гар талд, Эквадороос олдсон эртний жижиг баримлын зураг байна. Баруун гар талд, орчин үеийн сансрын нисэгчийн зураг байна. Төс байна уу?

Догу баримал (Япон)

Харь гарагийнхан эрт урьдын цагт Дэлхий дээр ирж байсан уу?

8-30 см хүртэл янз бүрийн хэмжээтэй 3000 гаруй эртний ийм баримлыг Японоос олоод байгаа юм. Зарим судлаачийн үзэж буйгаар эдгээр баримлууд өмсгөл бүхий сансрын нисэгчийг дүрсэлж байгаа гэнэ. Зарим баримал дээр скафандрын нээлхий, холбоо барих хэрэгсэл, амьсгалах хоолой зэргийг дүрсэлсэн байдаг гэнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Харь гарагийнхан эрт урьдын цагт Дэлхий дээр ирж байсан уу?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

12 Сэтгэгдэл


  • Нэр 2015/07/04
    Яаж ч бодсон биднээс өөр нөхдүүд байжил байгаашдээ.Энэ олон мянган галактикийн зөвхөн 1-д л бид байна.Дээрээс нь дэлхийгээсээ ч гарч үзээгүй байна.Хүн сарнаас цааш явж чадаагүй байна.

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/07/05
      Udahgui Angarag deer amidrana gsi shd.

  • Batbayar Saraana 2015/04/19
    Intersteller gdg kinon dr gardag shig tsag hugatsaanii oron zaigaar ochson humuus ch ym bil uu

    0 0 Хариу бичих
  • Bilguun Neymar 2015/04/08
    10 myngaas 15 myngiin jiliin omnoh sug zuragan deeer sansariin huwtsastai nisgegchdiig durselsen bna ter ued hariinhan odoo manai 21 zuunii hogjiltei adilhan bsan bh ni odoo yamar bolson ni buur aimaar sanagdchihlaa bid narii dund amidarch bgaag medeh arga bhguimdaa ain

    0 2 Хариу бичих
  • Bid-uursdu-hari-garigiinh 2015/03/01
    Bid chin delhii deer uuseegui shuudee bas neg delhii shig garigiig ustgaj haychaad olon say jiliin omno ene delhiig olj irsen yum.Bid chin uursduu hari garigiin humuus shuudee.Anh ircheed hadan deer siilj zursan zurgaa unuudriin ur ach narn oilgohgui hari garigiihan zursan geed balairaad bid ugtaa uursduu hari garigiin humuus shuudee.kkkk

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/01
    Balar ertnii ued hari garigiinhan irj baisniig ovog deedes maani zursan ch baij magadgui uuniig odoo medeh bolomj baidaggui ni haramsaltai, gehdee 2 yortontsiin huvid hogjliin yalgaa asar ih yalgaatai baij magadgui yum bn

    0 0 Хариу бичих
  • Veri-Tru-Stori 2015/03/01
    Hari garigiihan bdag bi erteed uvur mongold harjisan bi snu gesen chine udus harad sn2 gesen tgd UFO do sugad alga boltson

    1 0 Хариу бичих
    • doyn 2015/03/02
      Тэгээл нөгөө нисдэг тавагнаас 1 харийн амьтан цухуйчаад 1 хүн аваад монгол явлаа гээд орилоод бсн гэээч нэртэйгээр нь хахаха

    • Зочин 2015/03/01
      Hutsdag huur ve haha

  • Зочин 2015/03/01
    Enend yamar neg eruul saruul tailbar bgaa gedegt naidaj bn.yunii omno zaaval hari garigiinhan hun durstei bh albatai bish.tend huvisal oor zamaar yavagdsan bgaa.aalz shig ch yumuu shuvuu shig ch yumuu esvel sanaand oromgui helber durstei baij bolno.bas zaaval biden shig huchiltorogchoor amisgaldag bh albatai bish.skafandr hereglehgui baij ch medne.tegeed delhii deer irlee gehed yagaad ezleed suuchihaagui orhiod yavsan yum be.delhii shig amidrald tohiromjtoi garig mash hovor uchraas neg olson l bol hayamaargui yum.ireeduigees bidnii ur hoichis ongorson ued ochson baij bolno.tegvel zaaval sansriin nisgegchiin omsgoltoi bdag ni oilgomjgui.hamgiin engiin zov tailbar bol zugeer ertnii humuusiin bayar esloldoo omsdog malgai bolov uu.magadgui sansriin nisgegchiinh bish baavgainii tolgoig duuraisan ch yumuu.esvel orchin ueiin humuusiin sensaats tarih mongo oloh gesen huuramch ed biz.hervee edgeer zurag hariinhan delhiid irsenii notolgoo bsan bol zaaval sansriin nisgegchiin huvtsas bii bolsonii daraa bish zuun jiliin omno myangan jiliin omno oldohgui yasan yum.iimerhuu hadnii sug zurgiig hun yu bolgoj harahiig husne tuuniigee l harna.

    2 1 Хариу бичих
  • Enkhe- 2015/03/01
    Ancient alien tsuvral barimtat kino uzeerei. Oldvoruud shineer oldsoor baigaa buizaa

    0 1 Хариу бичих
  • Oilgohgui-ni 2015/03/01
    Tegvel ene sansrin nisgegchin huvtsasig hen hanas sana avch buteesen bh uu?

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох