МЭДЭЭ НЭМЭХ  

Үлгэр домгийн ертөнц мэт хосгүй үзэсгэлэнт газрууд

  • 3,831 уншсан
  • 4
  • 2014/05/16

Энэ цувралаар “манай ертөнцийн биш “, үлгэрийн болон сюрреалист ертөнцийн эсвэл уран зөгнөлт киноны хальснаас буусан мэт харагддаг гайхамшигт газруудыг харуулж байна. Амьдрал богинохон тул энэ олон сайхан газарт бүгдэд нь очиж үзэх боломжгүй нь харамсалтай.

Харь гарагийн ертөнц үү дээ?

Энэ бол “ Аватар “ киноны зураг бишээ, Мальдивт байдаг наран шарлагын газрын шөнө.


Ягаан бороо орсон юм болов уу?

Үгүй. Ягаан талбай. Францад байдаг лаванда цэцгийн тариалан. Францчууд өөрсдөө бүр дасаж орхиод тоодоггүй гэсэн, харин гадаадынхны хувьд бол насан туршийн дурсамж үлдэнэ. Үнэр нь гэж янзтай.


Тэнгэр газрын завсраар...

Толь шиг тунгалаг уст гол мөрөн хорвоо дээр мундахгүй олон. Гэхдээ Мальдивт байдаг энэ газар л бурхдын өргөөнд очиж тэнгэр газрын завсраар зугаацахад зориулагдсан мэт.


Тортилья идэх дуртай юу?

Мексик гэхээр л элсэн цөл, том бүрх малгай, халуун ногоотой хоол санаанд ороод байна уу? Үгүй шүү. Бас амтат тортилья болон Рио Секретод газар доогуур урсдаг голыг нэмчихээрэй!


Калиспер

Үлгэрт гардаг Арабын шөнөтэй өрсөлдөх юм Грект бас бий. Шөнийн цагаар Санторини үлгэрийн ертөнцийг санагдуулдаг.


Энэ бол Аляска

Хэдэн зуун км үргэлжилсэн цас мөс, жавар хайрсан цагаан талаас өөр юмгүй гэж бодож байтал ийм зураг нүд баясган гарч ирэх юм. Бага зэрэг даарахаас айхгүй бол зориод үзээрэй.


Хаадын лавиран

Аяны буудал олон янз. Түүдэг галын дэргэд тухлаг майхнаа барьж болно, эсвэл унтлагын уутанд ороод нойр авсан ч болно. Харин ийм байвал ямар вэ? Энэ бол Калифорн мужийн Элкэд байдаг Аяны модон буудлын ор.


Дурламаар байгаль

Ямар нэгэн романтик киноны хэсэг байна гэж бодуузай. Энэ бол ердөө л Шинэ Зеландийн эрэг. Сүрлэг сайхан мөртлөө намуухан энэ газрын үзэмжийг дүрслэн хэлэхэд хэцүү юм. Байгаль ээжийн бүтээсэн ийм гоо сайхны өмнө зүгээр л толгой мэхийн бишрэхээс өөр аргагүй.


Италиас хайрын хамт

Венец хот. Жил бүр хэдэн сая жуулчдыг даллан дуудагч шидэт газар. Шинэ хуучин, уналт сэргэлт, сюрреализм, давтагдашгүй гоо үзэмж нь дахин дахин ирэх хүслийг төрүүлнэ.


Нулимсан нуур

Заримдаа “ Муу ёрын сүнснүүдийн нуур “ ч гэж нэрлэгддэг энэ гайхамшиг Индонезийн Келимуту ууланд байдаг. Энд талийгаач бологсдын сүнс оршдог гэдэгт нутгийнхан итгэдэг ажээ. Хамгийн сонирхолтой нь эдгээр нуурууд өнгөө өөрчилж хөх цэнхэрээс хар, улаан, эсвэл ногоон өнгөтэй болж хувирдаг гэнэ. Ингэхдээ нэг нуур бусдаас огт хамааралгүй хувирдаг байна

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Үлгэр домгийн ертөнц мэт хосгүй үзэсгэлэнт газрууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Зочин 2014/05/16
    nice

    1 0 Хариу бичих
  • sachem 2014/05/16
    Sxn gxes oor xlx vg alga. Ahij iim medeelel zundu tawij bgarai

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/16
    goyo yum aa

    2 0 Хариу бичих
  • tuya 2014/05/16
    Uneher goy yumaa haraad jhn ch gsn nud baysaj bna

    5 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох