МЭДЭЭ НЭМЭХ  

Еврейчүүдийн мэргэн сургаалиас

  • 28,899 уншсан
  • 6
  • 2015/03/02

Еврей хүний бага зэрэг ёжтой мөртлөө хурц сэргэлэн ухааны талаар тоолж баршгүй олон домог яриа явдаг нь оргүй хоосон зүйл биш ажээ. «Моисейн хүүхдүүдийн» гүн ухаан шингэсэн мэргэн сургаалиуд энэ Ертөнцийн оюунлаг чанарыг ойлгоход тань нэмэр болог!

- Мөнгөтэй байх нь мөнгөгүй байхтай л адил онцгүй зүйл.

- Хадмын царай хараагүй Адам л хамгийн жаргалтай хүн шив дээ.

- Асуудлыг мөнгөөр шийднэ гэвэл энэ нь асуудал биш, зарлага байж таарна.

- Муу хүүхнүүдээс Бурхан чамайг хамгаалах болтугай! Харин сайнаас нь чи өөрөө өөрийгөө хамгаал!

- Архи орлоо л бол нууц зөрөөд гарна!

- Амттайхан байж болохгүй-чамайг залгиж орхино, гашуун байж бас болохгүй-нулимаж орхино.

- Толгойгүй сахал байснаас, сахалгүй толгой байсан нь дээр.

- Хөл муут хар хурдаараа гүйж явахыг сохор харсан тухай хэлгүй нь хуучилж байхыг дүлий сонсчихжээ.

- Өндөг тахианаас ухаантай байж болох юм, гэхдээ л хурдан муудчихдаг шүү дээ.

- Сайхан дуугүй байх нь сайн ярихаас хамаагүй хэцүү.

- Муу эхнэр борооноос дор: бороо гэр лүү хөөдөг бол, муу эхнэр гэрээс хөөнө.

- Хэрвээ амьдрал чинь сайнаар өөрчлөгдөхгүй байгаад байвал муугаар өөрчлөгдөх гэж байгаа нь тэр.

- Бүгд л мөнгө хүрэлцэхгүй байна гэж гомдоллох юм, ухаан хүрэлцэхгүй байна гэх нэг ч хүн алга.

- Хүүхэдгүй хүн л сайн хүмүүжүүлэгч байдаг.

- Хүмүүс гаргасан алдаагаа “туршлага” гэж нэрлэдэг.

- Бууурал үс хөгширсний тэмдэг болохоос ухаан суусных биш.

- Хүн хөгшрөхөөрөө муу хардаг ч ихийг олж үздэг.


Индиан ард түмний мэргэн сургаалиас

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Еврейчүүдийн мэргэн сургаалиас
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • eeldee 2015/03/08
    bi buural ustei shd yaanaa

    0 2 Хариу бичих
  • YES- 2015/03/07
    ZEWUUN HELJEE GEHDEE ENE BUH UG SURGAALI DUREMUUDIIG NI EVREI HUN L DAGAWAL UR DAGAWAR AWCHIRNA TERNS UUR HUN HIILEE SURGAALI JURAMAAR NI YWLAA GD BUTKUILDEE BILL GATESIIN BIZNESIIN DUREM GD BAAHAN BDG TERIIG DAGALAA GD BILL GATES SHIG BOLKUTAI ADIL HUN BUR UUR UURIIN GSN DUREMTEI ONTSLOGTOI BILL GATESIIN DUREM GATEST L UILCHILNE TOHIRNO EVREICHUUDIIN SURGAALI EVREICHUUDD L UILCHILNE TOHIRNO

    13 7 Хариу бичих
    • Зочин 2016/05/03
      Битгий хуцаад бай

    • Зочин 2015/11/07
      ene nuhriin us ni tsairsan bol zuvhun hugshirshniih ni shinj. Mun ch ikh medemhiirhiim daa...

  • Зочин 2015/03/03
    :)

    0 3 Хариу бичих
  • WOWKA 2015/03/02
    aIR HELSEN BNA SHDE

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох