МЭДЭЭ НЭМЭХ  

Силикагельтэй уутыг юунд хэрэглэж болох вэ?

  • 82,869 уншсан
  • 11
  • 2015/03/02

Силикагель гэдэг нь цахиурын хүчлийн ханасан уусмалаас гаргаж авсан хатаасан гель юм. Чийг хадгалах зорилгоор шинэ гутлын хайрцганд ууттай силикагель хийдэг. Харин хүмүүс энэ бяцхан ууттай зүйлийг хог новш хэмээн үздэг тул голдуу хаяж орхидог байна. Гэтэл энэ “хог” нь ихээхэн хэрэгтэй эд ажээ. Силикагелийг яаж ашиглаж болох вэ?

5. Зуслан дээр

Силикагельтэй уутыг юунд хэрэглэж болох вэ?

Танайд цэцэг, ургамлын ууттай үр байгаа юу? Дэргэд нь силикагельтэй уут тавибал ирээдүйн ногоон ургамал муудахгүй хадгалагдах болно.

1. Спортын цүнх

Силикагельтэй уутыг юунд хэрэглэж болох вэ?

Хөлстэй хувцас болон, бэлтгэл хийсэн гутлын үнэр цүнхэнд заавал шингэдэг. Силикагель энэ үнэрийг бүрэн дарахгүй ч, ихээхэн сулруулдаг.

2. Хөлөрч цантсан цонх

Силикагельтэй уутыг юунд хэрэглэж болох вэ?

Силикагельтэй уутыг машины салхины шилний дор тавибал шил хөлрөх нь хамаагүй багасна.

3. Фотоаппаратын линз

Силикагельтэй уутыг юунд хэрэглэж болох вэ?

Халуун газраас хүйтэнд гарахад фотоаппаратын линз бас цантаж хөлөрдөг. Аппаратныхаа гэрэнд хэдэн ширхэг силикагельтэй уут хийчихээрэй.

4. Хурц бритва

Силикагельтэй уутыг юунд хэрэглэж болох вэ?

Сахлын хутганыхаа хайрцаганд силикагельтэй уут байлгавал зэврэхгүй, ирээ удаан хугацаанд барина.

6. Мөнгөн эдлэл

Силикагельтэй уутыг юунд хэрэглэж болох вэ?

Мөнгөөр хийсэн гоёл чимэглэлийн зүйл болон хоолны хэрэгслэлийг силикагельтэй хамт хадгалбал харлаж өнгө алдахгүй.

7. Чемодантай хувцас

Силикагельтэй уутыг юунд хэрэглэж болох вэ?

Ийш тийшээ яваад ирэх үед хиртэй хиргүй хувцаснууд холилдож тааламжгүй үнэр ордог шүү дээ. Энэ үед силикагельтэй уут тусална. Аялалаар явахдаа чемодандаа үргэлж силикагель байлгаарай.

9. Икебана буюу Японы цэцэг амьдруулах урлаг

Силикагельтэй уутыг юунд хэрэглэж болох вэ?

Икебана сонирхогчдод ч гэсэн силикагель тус болно. Цэцгээ ороох цаасандаа бас силикагель хийчихвэл цэцэг удаан хадгалагдана.

8. Хуучны зурагнууд

Силикагельтэй уутыг юунд хэрэглэж болох вэ?

Хайрцагтай хуучны зураг, бичиг цаас шарлах шинжтэй болж байна уу? Тэгвэл хайрцаг дотроо силикагельтэй уут хэдийг хийчихээрэй. Энэ нь гэрэл зураг болон бусад нандин дурсгалыг тань хадгалах болно.

10. Норсон гар утас

Силикагельтэй уутыг юунд хэрэглэж болох вэ?

Утсаа усанд унагаж орхив уу? Нэг арга бий. Хурдхан салгаад сим-карт болон зайг нь авч силикагельтэй уутанд хийгээрэй. Ингээд 12 цаг орчим байлга. Дараа нь утас чинь хуурай, хэвийн ажиллагаатай байх болно. Энэ гайхамшигт бодисын ид шидийг найз нөхөд, ойр дотныхондоо дуулгаарай.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Силикагельтэй уутыг юунд хэрэглэж болох вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

11 Сэтгэгдэл


  • mum 2016/01/25
    uuttai hiihuu zadlahuu

    0 0 Хариу бичих
  • Mangar mal 2016/01/25
    gmochuud kkkk gej ineedej

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/06
    Haanaas olj avah u?

    0 0 Хариу бичих
  • ZZ 2015/06/24
    gUTLANDA HIIVEL SHIVER UNERTEHGUI YUM BISHUU KKK

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/23
    Za ashigtai n ashigtaildaa ghdee mash hortoi bodis shuu huuhdees hol bailga idej bolohgui ged bichtsen bdag!!

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/06/23
    Bainga biedee avaad yvbal udaan amidrah u?

    4 3 Хариу бичих
    • Зочин 2015/08/15
      noiton hamuu humuus avch yawdiin

  • Enh Uynga 2015/06/23
    Hvnd ashigtai heregtei zuwlgunvd bn bayrla

    2 1 Хариу бичих
  • Зочин 2015/03/26
    Buh hund heregtei sait bnaa bayrlalaa

    3 1 Хариу бичих
  • Зочин 2015/03/03
    hund hortoi esvel harshil uusgedeg umuu ter talaar hariu aviyaa

    9 5 Хариу бичих
  • Anu-erdene 2015/03/02
    goyiin kkk

    4 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох