МЭДЭЭ НЭМЭХ  

914-р нислэгийн нууц

  • 841 уншсан
  • 0
  • 2015/03/02

1955 онд ээлжит нислэгийнхээ үеэр сураггүй алга болсон Douglas-dc4 онгоц 37 жилийн дараа…1992 онд газарджээ!
Түнэр харанхуйгаас сүүмэлзэн гарч ирэх сүг сүүдэр мэтээр Венесулийн Каракас хотод буусан энэ онгоц 1955 онд Нью-Йорк-Майамийн чиглэлд нисэж яваад алга болсон гэдэг.

Гэвч бууснаасаа хойш хэдхэн минутын дараа эргэн нисэж үүлэн дунд ороод алга болжээ.

Болсон явдлыг нүдээр үзсэн гэрчүүд болон радио хальсанд бичигдэн үлдсэн нисгэгчийн яриа нь энэхүү ер бусын зүйл үнэхээр болж өнгөрснийг баталж байгаа юм.

“Энэ хачирхалтай явдлыг нүдээр үзсэн нисэх буудлын хяналтын албаны ажилтнуудын мэдүүлэг зөрөөгүй тохирч байгаа тул тэдэнд эргэлзэх зүйлгүй” гэж Иргэний Агаарын Тээврийн орлогч сайд Рамон Эстовар мэдэгджээ.

Гэхдээ хамгийн гол баримт нь DC-4 онгоцны нисгэгч эргэж хөөрөхийн өмнө нислэгийн зам дээр чулуудаж орхисон 1955 оны бяцхан хуанли юм.

“Би онгоцыг нүдээр харж, нисгэгчийн хоолойг сонссон. Тэр ч бүү хэл түүний үлдээсэн хуанлийг гартаа барьж байсан хүн. Гэхдээ одоо хүртэл болсон явдалд итгэж чадахгүй л байгаа” гэж тэр үед нислэг хянах цамхагт албан үүргээ гүйцэтгэж байсан Хуан де ла Корте ярьжээ.

914-р нислэгийн нууц
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
914-р нислэгийн нууц
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох