МЭДЭЭ НЭМЭХ  

Сингапурыг айдаст автуулсан хүүхэлдэй

  • 3,273 уншсан
  • 1
  • 2015/03/02

Сингапурт маш хатуу чанд хууль үйлчилдэг учир иргэд амар амгалан оршин сууж чаддаг байна. Харин саяхан нэгэн хүүхэлдэй хотын тайван байдлыг алдагдуулсан бөгөөд хэд хэдэн гэмт хэрэгтэн ч хийж чадахааргүй тийм хэргийг дэгдээсэн гэнэ.
Oddity Central-ын мэдээлж байгаагаар Сингапурын хүн ам шигүү суурьшсан хотод хаясан хүүхэлдэй олдсон байна.
Хүүхэлдэйг харахад яг л аймшгийн киноны дүр мэт харагдсан гэнэ. Хүүхэлдэй хиртэй цагаан даашинз өмссөн байсан бөгөөд нүдийг нь цагаан даавуугаар боож “bismillah” буюу “Аллахын нэрийн өмнөөс” хэмээн бичсэн байсан байна.
Хэрвээ хүүхэлдэйний нүдний боолтыг авбал нүдний цаана буй чөтгөр, сүнс гарч тухайн айлд очих болно гэх яриа оршин суугчдын дунд таржээ. Reddit сайт энэ хүүхэлдэйний талаар мэдээллийг хамгийн анх мэдээлсэн байна.
Хүүхэлдэйнд шингэсэн муу ёрын сүнсийг зайлуулахын тулд юуны түрүүнд нүдийг нь хаах хэрэгтэй хэмээн хүүхэлдэйний анхны эзэн үзэж байсан бололтой. Харин одоо хүүхэлдэйнд буй тэр муу ёрын сүнс нүдний боолтыг нь тайлсан хүнийг дагах гэнэ. Магадгүй энэ ямар нэгэн хар дом, хараал байх магадлалтай гэж Reddit мэдээлсэн байна.
“Зарим хүмүүсийн хэлж байгаагаар хүүхэлдэйг өрөөнд ганцааранг нь үлдээхэд тэрээр эмэгтэй хүний хоолойгоор ярьдаг”-гэжээ. Хүүхэлдэй алга болсон нь иргэдийн сэтгэлийг нэлээд түгшээж байгаа гэнэ. Учир нь хүүхэлдэйтэй холбогдсон хүмүүс амиа хорлох магадлалтай юм байна.

Сингапурыг айдаст автуулсан хүүхэлдэй
Сингапурыг айдаст автуулсан хүүхэлдэй
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сингапурыг айдаст автуулсан хүүхэлдэй
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/03/28
    Яаасан муухай царайтай хүүхэлдэйвээ

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох