МЭДЭЭ НЭМЭХ  

Венесуэл улсад 36 боодол бэлгэвч iPhone-той ижил үнэтэй

  • 502 уншсан
  • 0
  • 2015/03/02

Венесуэл улс бэлгэвчгүй болж байгаа аж. Модоо барьж байгаа энэ улсын эдийн засаг зөвхөн 2015 онд гэхэд газрын тосны үнэ буурснаас болж 7%-иар багасаад байгаа юм байна. Энэ улсын эдийн засгийн хямрал нь эрүүл мэндийн хямралд хөтлөөд байгаа ажээ. Bloomberg-ийн мэдээлснээр тус улс 12-р сараас бэлгэвч болон бусад жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүдгүй болж эхэлсэн гэнэ.
“Импортлогчдын долларын гачигдлаас үүдэлтэй бэлгэвчний хомсдол нь Өмнөд Америкт хамгийн өндөр байдаг ХДХВ-ын халдвар болон өсвөр насныхны жирэмслэлтийн хэмжээг даамжруулж болзошгүй байна” хэмээн тус улсын нэгэн вэбсайтад бичжээ. Венесуэл иргэдийн хомс бараа бүтээгдэхүүний арилжааны Mercado Libre сайтад 36 боодол Trojan бэлгэвч 4,760 боливар буюу 750 орчим долларын үнэтэй байгаа юм байна. Гурван боодол бэлгэвч 399 боливар буюу 62 доллар гэж байгаа аж. Доллараар худалдаа хийдэг хар зах дээр гэтэл ийм хэмжээний бэлгэвч ердөө 25 долларын үнэтэй байгаа юм байна. Венесуэл улс нь бэлгийн замын халдварт өвчин болон өсвөр насныхны жирэмслэлтээр Өмнөд Америкт тэргүүлдэг орны нэг бөгөөд бэлгэвчний их хэмжээний хомсдол нь тус улсын иргэдийн эрүүл мэндийн байдал болон эмэгтэйчүүдийн хувьд тун муу нөлөө үзүүлэх юм.
Венесуэлд үр хөндөлт хууль бус зүйл учир жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хомсдол нь хууль бус эмнэлгүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэх, түүнээс улбаалан эмэгтэйчүүдийн нас баралтын тоо өсөх, цаашлаад энэ хомсдол удаан хугацаанд үргэлжилснээр охид, залуу эмэгтэйчүүд сургуулиа орхиж, ажил хийхээс аргагүйд

Венесуэл улсад 36 боодол бэлгэвч iPhone-той ижил үнэтэй
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Венесуэл улсад 36 боодол бэлгэвч iPhone-той ижил үнэтэй
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох