МЭДЭЭ НЭМЭХ  

Сталинградын тулааны чин үнэн түүх

  • 31,797 уншсан
  • 72
  • 2015/03/03

Жил бүрийн 6-р сарын 22 бол Гитлерийн Герман ЗХУлс уруу итгэл эвдэн довтолсноор зөвлөлтийн ард түмний Агуу Их Эх орны дайн эхэлсэн өдөр

Оригинал нэр: Stalingrad - Der Angriff, der Kessel, der Untergang

Нэр: Сталинград - Тэр тулааны чин үнэн түүх

Жанр: Цэрэг дайны баримтат кино

Гарсан он: 2003

Бүтээсэн: ХБНГУлс

Найруулагчид: Sebastian Dehnhardt, Christian Deick

Оролцсон: Сталинградын тулаанд оролцсон немц болон зөвлөлтийн ахмад дайчид

Үргэлжлэх хугацаа: 2:13:19 / нийт 3 анги

I анги: Давшилтанд орсон нь

II анги: Бүслэлтийн тогоон дотор

III анги: Бут ниргүүлсэн нь

Киноны тухай товчхон:

Одоогоос 71 жилийн өмнө, 1941 оны 6-р сарын 22-ны өглөө үүрээр Гитлерийн нацист Германы вермахтын 6 арми 1800 км-ийн өргөн фронтоор ЗХУлс уруу гэнэт халдан довтлож цөмрөн орж ирснээр Дэлхийн II дайны үргэлжлэл - Агуу Их Эх орны дайн эхэлсэн билээ. Энэхүү дайныг харийн түрэмгийлэгчдээс Эх орноо хамгаалан боссон зөвлөлтийн ард түмэн Эх орноо чөлөөлөх дайн гэж нэрлэсэн юм. Гитлерийн зэвсэгт хүчин армиуд тэр үед Европ тивийг бараг бүхэлд нь эзлэн авсан байсан ба Европын эзлэгдсэн бүх улсууд Гитлерийн талд орж энэ дайнд ЗХУлсын эсрэг дайтаж байсан билээ. Харин Зөвлөлтийн Улаан арми нацист Германыг бут ниргэж 1945 оны 5-рсарын 8-нд Берлинд үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зуруулж ялалт байгуулсны хүчинд эдгээр улс орнууд нацистуудаас чөлөөлөгдөж одоогийн европын зарим ард түмнүүд түүхэндээ анх удаа тусгаар тогтносон билээ.

Түүхэн лавлах: 1945 он гэхэд БНМАУлсын тусгаар тогтнолыг 1921 оноос хойш 25 жилийн турш ганцхан улс - чухамдаа Зөвлөлт Холбоот Улс л хүлээн зөвшөөрсөн байсан нь түүхэн бодит үнэн юм. Дэлхийн II дайнд ялалт байгуулсан холбоотон гүрнүүдийн хооронд байгуулж байсан Ялта-ын гэрээний нэг нөхцөл болгон Иосиф Виссарианович Сталин БНМАУлсын тусгаар тогтнолыг тэр үеийн хил хязгаар дотор нь дэлхийн голлох том гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх / НҮБ-ийн гишүүн орон болох зам нээгдэх байсан / асуудлыг тавьсан юм. Зөвхөн энэ тохиолдолд л Европ дахь дайн дууснаас хойш хоёр сарын дараа Хойд Хятадыг эзлэн авсан байсан Японы эзэн хааны армиудыг бут ниргэн Зүүн Хойд Хятадаас хөөж гаргаж Японтой дайны байдалд байсан Америк-Англи хоёрт тусална гэсэн нөхцлийг тавьсан байдаг. Тэр үеийн Хятадыг /үүнээс хойш 4 жилийн дараа 1949 онд БНХАУлс байгуулагдаж тусгаар тогтносон түүхтэй/ улстөр-эдийн засгийн бүрэн эрхшээл колоничлолдоо оруулсан байсан АНУ, Их британи улсууд нэг талаасаа ийм шахалтанд орсон байсан, нөгөө талаасаа тэд дэлхийн II дайны дараахи үеийн олон улсын тавцанд өөрсдийн байр суурь, нэр хүндийг хамгаалж авч үлдэхийн тулд Хятадаар хэрэв монголчууд бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнохыг дэмжвэл зөвшөөрч болох юм гэсэн "зөвшөөрөл"-ийг хэлүүлсэн байдаг! Ингээд 1946 оны 10-р сарын 20-нд Монголын ард түмний бүх нийтийн санал асуулга /ардчиллын хамгийн дээд хэлбэр болох референдум/ явуулсны үер дүнд тэд хэд БНМАУлсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон түүхтэй.

Ингэж энэ бүхнийг боломжтой болгосон, 27 сая хүнийхээ амь насаар агуу ялалт байгуулсан Зөвлөлтийн арми, Монголын тусгаар тогтнолын асуудлыг өөрийн геоулстөрийн бодлогын нэг чухал нөхцөл болгон тавьж шийдүүлж өгсөн И. В. Сталинд монголчууд бид хэзээд талархаж байх ёстой юм ... уг нь

Гэвч өнөөгийн барууны үзэлтэй "ардчилсан" либералчид гэж өөрсдийгөө нэрлэдэг хэсэг хүмүүс барууны үзэл сурталд дулдуйдан энэ тухай дурсах ч дургүй байдаг. Мөн 1921 оноос 1945 он хүртэл Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байсан Барууны гүрнүүд ба Хятад улс 1945 онд гэв гэнэтхэн л Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр хүссэн юм шиг бичиж харин манай улсын тусгаар тогтнолын асуудалд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн түүхэн энэ хүнийг зүсэн бүрээр гүтгэн гүжирдэж байгаа! 

Гэхдээ хэрвээ Түүхийг сайн ухаж судалж үзвэл энэ бүх гүтгэлэг нь барууны тагнуулын тусгай албадаас зориуд зохиож тараалгасан хэдхэн хоосон домог, ам дамжсан цуу яриа хов жив - түүхэн фактуудын заримийг нь хэт дөвийлгөж харин заримыг нь ор тас орхиж ийнхүү түүхэн үнэнийг гуйвуулж гүжирдсэн "уран сайхны зохиолууд" дээр л тогтож байдаг төдийгүй энэ бүхэн нь цэвэр үзэл суртлын хүйтэн дайны зорилгоор хийлгэж байгаа тархи угаалгын ажил болох нь тодорхой болж ирдэг. Тэд одоо "үнэн юм шиг гэхдээ шал худлааг" зохиодог "мэргэжлийн" гэдэг хочтой түүхчид, хөлсний үзэл сурталчидтэй болж авсан байгаа ба мөн зарим нэг санаанаасаа зохиож бичдэг уран зохиолчдын хувийн өш хонзон, өнгөрсөнтэйгөө тооцоо бодох гэсэн атгаг санаа эсвэл гаднын долларын санхүүжилт авах гэж санаанаасаа зохиосон "түүхийн" гэгч номуудыг ашиглаж байна. Мөн үүний зэрэгцээ харийнханд "ашигтай гэнэн тэнэгүүдийг" тэд алсаас сэм залуурдан чиглүүлж олон нийтийн цэвэр сэтгэл хөөрлийг нь ашиглан түүхийг гүжирдэн гүтгэж байгаа... Тэд ийнхүү Жинхэнэ Түүхийн Чин Үнэнийг олон нийтээс алгаараа халхлахыг байнга оролдож байдаг боловч одоогоор үүнийг хэн ч хэзээ ч чадаж байгаагүй билээ...


Намайг нас барсны дараа миний булшин дээр зүсэн бүрийн хог новш авчирч овоолохыг би мэдэж байна. Гэвч түүхэн үнэний салхи тэдгээрийг хайр найргүй арчин хаяна гэдгийг бас мэдэж байна ...

И. Сталин 

1933 онд, 1942 онд Таймс сэтгүүл И. Сталиныг Оны Хүнээрээ шалгаруулж байжээ!?

Үзэл суртлын хүйтэн дайн, харийн суртал ухуулга бол түүхэн чин үнэнтэй ямар ч холбоогүй, түр зуурын төөрөгдөл юм ...                                                                                                             


Дэлхийн II дайны цаашдын хувь заяаг бүрэн эргүүлсэн шийдвэрлэх тулаан 1942 оны 7-р сараас 1943 оны 2-р сарын 2-ны хооронд Сталинградын дэргэд болсон билээ.

Энэхүү хоёр талаас нийт 2 сая гаруй хүн амь үрэгдсэн аймшигт тулааны эцэст Гитлерийн нацист Германы вермахт/зэвсэгт хүчин гэсэн үг/-ын 6 арми, танкын 4 арми Сталинградын дэргэд бүслэлтэнд орж бут ниргүүлж бууж өгсөн билээ. Ингэж хэнд ч ялагдашгүй, бүх дэлхий дахинг эзлэн авч цагаан арьстнаас бусад бүх үндэстнүүдийг устгаж үлдсэн славянчуудыг боолчлох зорилготой байсан Гитлерийн вермахтын домог төгсөж дэлхийн II дайнд огцом эргэлт гарсан билээ.  Яг тэр үеэр ЗХУлсын цорын ганц үнэнч холбоотон Монголын ард түмэн адуу морь, махан хүнс, дулаан хувцас бээлий зэргийг фронтод илгээж тусалж байсныг оросууд одоо ч мартаагүй талархан дурсаж байдаг. Мөн арай хожим Монголын төр засаг, Ард түмнээс "Хувьсгалт Монгол" танкын цуваа, "Монгол ард" нисэх онгоцны нэг эскадрилийг өөрийн хөрөнгөөр худалдан авч бэлэглэх зэргээр фронтод чадах чинээгээр тусалж байсан тул фашизмыг дарсан энэ Агуу ялалтанд монголчуудын оруулсан тус нэмэрийг оросын ард түмэн одоо ч талархан дурссаар байдаг.

Гэвч ийм байхад өнөөгийн "өрнөдийн ардчиллын буянд" сулхан мэдлэг боловсролтой болж байгаа хойч үе маань энэ тухай маш бүдэг бадаг, үнэндээ бол бараг  мэдээлэлгүй шахам байгаа билээ. Иймд өнөөгийн монголчуудын дийлэнх олонх өнгөрсөн түүхээ гүтгүүлснээ сайн мэдэхгүй байгаа учир өнөөдрийнхөө энэ хөөрхийлөлтэй нөхцөл аж байдлаа ойлгохгүй, ойрын ирээдүйгээ бүүр ч олж харж чадахгүй болгосон юм...

/Рекламыг баруун дээд талын чагтан дээр дарж арилгаарай/

Энэхүү баримтат кинонд тэр үеийн ховор баримтат дүрс бичлэгүүдийг ашигласан ба Сталинградын аймшигт тулаанд биеэр оролцож явсан герман ба орос - хоёр талын ахмад дайчид энэ тулааны, ер нь Дэлхийн II дайны тухай олон чин үнэнийг өгүүлж байна.

 

Учир нь сүүлийн 20-аад жил дэлхийн II дайны түүхийг бүрэн гуйвуулах, түүхэн алдарт хүмүүсийг гүтгэн гүжирдэх үзэгдэл газар авсан ба одоо энэ дайнд зөвхөн АНУлс тэргүүтэй Барууны орнууд л дайтаж ялалт байгуулсан мэт, Хиросима, Нагасакид оросууд атомын бөмбөг хаясан мэт, Катынд польшийн офицеруудыг оросууд буудан алсан мэт ойлгогдох! / ихэнх тохиолдолд тэд яг ингэж шууд бичиж чадахгүй, баригдана гэдгээ мэдэж байгаа, гэвч бяцхан хүүхдүүдэд идэр залуучуудад яг ингэж ойлгогдох/ зохиолын ном сурах бичгүүд гарсаар байгаа.

Мөн манайд ч дунд болон их дээд сургуулийн (Соросын сангийн санхүүжилтээр буюу тэдний хараа хяналт доор захиалгаар бичигдсэн!!!) түүхийн сурах бичгүүдэд энэ бүх түүхийн тухай тун бүдэг бадаг бичих эсвэл олон чухал фактуудыг огт дурьдахгүй орхих, эсвэл бүр яг эсрэг дүгнэлт хийж болохоор бичих болсон юм. Ингэж дэлхий дахинг колоничлогчид үнэн бодит түүхийг "өөрсөддөө тохируулан янзлах" болсон ба мөн түүхэн үйл явдлуудын тухай элдвийн "уран сайхны ном, кинонууд" ихээр гарч түүхийг гуйвуулах болсон юм... Уран сайхны гэдэг нэрээр халхавчлан Түүхэн үнэнийг ингэж гүтгэж залуу хойч үед маань буруу зөрүү ойлгуулж байгаа нь чухам юуны тулд, ямар зорилготой вэ гэдгийг тааварлаж байна уу... Түүхийг мэддэггүй болсон ард түмэн бол үндэсгүй, мөчиргүй болсон мод юм!!!

 

Гэвч энэ үед Барууны орнууд - "холбоотнууд" юу хийж байсан бэ? Тэд жинхэнэ бизнесчдийн ёсоор дайтаж байсан хоёр талд: нацист Германд бензин тос, нисэх онгоцны бөмбөг түлш, циклон Б хорт хий, дарь зэргийг нийлүүлж харин ЗХУлсад ачааны машин, буу зэвсэг, хоол хүнс зэргийг лэнд-лизингээр алтаар наймаагаа хийж асар их ашиг унагаж байсан ба дайны дараа дэлхийн бүх алтны 70 хувийг гартаа оруулсан байсан билээ...

 

Их британи, АНУ ба тэдний дагуул улсууд  1939 оны 9-р сарын 3-наас 11-ны хооронд нацист Германд дайн зарласан боловч элдэв шалтаг тоочин аргацаасаар 1944 оны 6-р сар хүртэл II фронт нээхгүй, фашистуудыг баруун талаас нь довтлохгүй байсан юм. Энэ нь Гитерийн бүх хүчийг Оросын эсрэг хандуулах зорилготой байсан билээ. Хэрэв Барууны гүрнүүд гэрээгээр хүлээсэн үүрэг  болох II фронтоо нээж фашист Германыг баруун талаас нь довтолсон бол энэ дайн 1943-44 онд дуусч үүний ачаар хэдэн арван сая хүмүүсийн амь нас аврагдаж асар их эвдрэл сүйрэл гарахгүй байсан юм. Чухамдаа ийм учраас дэлхийн II дайны бүх хүнд хүчир ачааг Зөвлөлтийн ард түмэн үүрч гарч хамгийн их гарз хохирол амссан билээ. Зөвхөн зөвлөлтийн амь үрэгдсэн хүмүүсийн тоог Барууны бүх улсуудын амь үрэгдсэн хүмүүсийн тоотой харьцуулбал 50:1 / 50 орос хүмүүс амь насаа алдсан бол Европын орнуудаас 1 гэсэн үг/ гэсэн харьцаа гарч ирдэг байна. Гэвч энэ аймшигт дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж ялсан улс гүрэнд хууль ёсоор ноогдох учиртай байсан бүхнийг барууны элитүүд 1946 онд ЗХУлс болон социалист чиг баримжаатай болсон улс орнуудын эсрэг гүжир гүтгэлэгийн Хүйтэн дайн зарлаж "луйвардсан" юм... Энэ үед нацист үзэл сурталтай фашист Германы армид алба хашиж байсан цэргийн гэмт хэрэгтнүүдийн үлэмжхэн хэсэг нь шударга шүүхээс зугтан АНУлс, Их британи, Канадад гарч тэндээс "коммунизмын эсрэг хүйтэн дайн" гэгчээ явуулж  эхэлсэн түүхтэй...

 

Иймээс үнэн хэрэг дээрээ энэ дайныг хэн өдөөсөн, хэнд ашигтай байсан, чухамдаа ямар зорилгод үйлчилж байсан, хэн эндээс хожиж гарсан, энэ дайны сүүдэр өнөөдөр чухам юун дээр туссаар байгаа зэрэг асуултууд тус тусдаа томоохон маш чухал сэдвүүд юм...


1. 1942 оны 11-р сард, Халхын голд японы Квантуны армийг бүсэлж бут ниргэсэн алдарт жанжин Георгий Константинович Жуковын удирдсан Зөвлөлтийн улаан арми Сталинградын дэргэд генерал Паулюсын удирдсан 300 мянган цэрэгтэй /энд германы 2, румын 2, италийн 1, унгарын 1 армиуд багтаж байжээ/ армиудын нэгтгэлийг бүслэн авсан байна. Тэр үед л нутгаасаа 2700 км-ийн алсад бусдын нутгийг эзлэн авахаар ирсэн байсандаа жинхэнэ ёсоор харамсаж эхэлцгээсэн ажээ. Гэвч оройтсон байв. Гитлер Дорнод фронт дээр дайтаж байсан цэргүүддээ ядаж дулаан хувцас ч явуулаагүй байна. Учир нь Европыг тэр чигээр нь эзлэн авахад бараг эсэргүүцэлтэй тулгараагүй тул энэ удаа ч гэсэн өвлөөс өмнө Сталинградыг эзлэн авна гэж бүгд итгэж байсан ажээ.

2. Немцийн армид хэдийгээр цааш дайтах ямар ч боломж байгаагүй ч Гитлер Сталины нэртэй энэ хотыг эзлэн авна гэж ам гарсан байсандаа бантаж тэднийг үхлийн аманд хаясан байсныг ахмад дайчид дурсаж байна. Асар олон хүнтэй арми нь бүслэгдэж идэх уух, эм тарианы хангамжгүй 40 мянга гаруй немцийн шархтай цэрэг дайчид үхлээ хүлээж байсэн тэр үед Европ даяар нацистын суртал ухуулагын хэрэгслүүд гитлерчүүд Сталинградыг тун удахгүй эзлэн авах гэж байна, тэгээд дайн удахгүй дуусна гэж олон нийтийн тархийг нь угааж байсан тухай энэ аймшигтай тамаас амьд гарсан германы ахмад дайчид дурсан ярьж байна.

3. Цаашид цус асгаруулахаас зайлсхийх үүднээс зөвлөлтийн арми 1943 оны 1-р сарын 8-нд немцийн армийн командлалд бууж өгөхийг санал болгосон боловч Гитлерээс эцсийн цэрэг, сумаа дуустал байлдах тушаалыг авсан байсан генерал Паулюс зөвшөөрөөгүй ажээ. Гэвч 2 сар гаруй өлсөж хөлдөж туйлдсан немцийн дайчдын зарим нь хүний мах идэж /каннибализм/ байхад харин Паулюсын штабын офицерүүд коньяк ууж, навчин тамхи татаж шарсан мах идэж байсан тухай хожим амьд гарсан бага тушаалын офицерүүд нь дурсаж байна.

4. Гэвч үүнийг үл хэрэгсэн германы олон офицерүүд, цэргүүд бууж өгсний хүчинд эндээс амь гарсан байна. 1943 оны 1-р сарын 10-нд бүслэлтийн тогоон дотор байсан фашистын армийг утгах ажиллагаа эхэлсэн ба 2-р сарын 3-нд 100 мянга гаруйхан цэрэг Зөвлөлтийн армид бууж өгч амь гарсан байна. Удирдаж байсан цэргээсээ 200 мянган хүнийг өлсгөлөнд нэрвүүлж өвлийн хувцасгүй хөлдөөж гарцаагүй үхэл үрүү түлхснийхээ төлөө Гитлерээс фельдмаршал цолоор шагнуулсан Паулюс ч тэдний дунд бууж өгсөн ажээ.

5. Немцийн вермахт, СС-ийн олон үндэстний армиуд Беларусь, Украйны нутаг дэвсгэрийг эзлэн авахдаа энгийн номхон оршин суугчдынх нь эсрэг аймшигт яргалал, хядаан хийж 12-13 сая хүмүүсийн амь насыг бүрэлгэж 1800 орчим хот тосгон суурингуудыг хүйс тэмтэрч байсан учир немцийн цэрэг офицерүүд бодохдоо оросууд тэд нарыг буудан хорооно гэж бодож байсан ч харин орсууд олзлогдсон тэднийг хооллож эмчилж дараа нь цэргийн олзлогдсын лагерьт илгээж ажил хийлгэж байсан тухай немцийн олон ахмад дайчид одоо дурсан ярьж байна.

6. 1953 онд олзны цэргүүдийн сүүлчийнх нь болох 1,2 сая орчим олзны германчууд эх орондоо эсэн мэнд буцаж ирсэн ажээ. Оросын хилээс гарч польшийн нутагт орж ирсэн хойноо олзонд хамт байсан хэсэг немцүүд хоорондоо алалдаж 60 гаруй хүн амь үрэгдснийг ч тэд дурсан ярьж байна. Хүний тэнэглэл ёроолгүй шүү гэдгийг энэ ахмад дайчид хойч үедээ сануулан захиж байна... 

7. Халх голын дайны шийдвэрлэх давшилт 1939 оны 8-р сарын 20-21-нд дуусч Японы Квантуны армийг буулган авсны маргааш нь (!) 1939 оны 8-р сарын 23-нд Москвад Молотов-Риббентропын "Харилцан үл довтлох тухай" пактад гарын үсэг зурсан түүхтэй. Энэ бол тун удахгүй эхлэх нь гарцаагүй болоод байсан энэ дайныг аль болох хойшлуулах тактикийн чухал алхам байсан ба үүний ачаар 1941 он хүртэл энэ дайныг хойшлуулж түүнд бага ч гэсэн бэлдэж амжсан юм. 

8. Гитлер 1939 оны 9-р сарын 1-нд Польш улсад довтолж дэлхийн II дайн эхлэнгүүд польшийн засгийн газар, армийн дээд удирдлага нь Лондон уруу гарч зугтсан юм. Ингээд дээд удирдлага шуурхай зохицуулалтгүй болсон польшийн арми 6 долоо хоногийн дараа немцүүдэд бууж өгөхөөс өөр аргагүй болсон байна.

9. Үүний дараа Сталин 1917 оны Октябрийн хувьсгалын үймээн самуун ба дэлхийн I дайны үеэр Польшид булаан эзлэгдсэн байсан газар нутаг - Баруун Беларусс, Хойд Украйн ба Балтийн тэнгис орчмийн газар нутгаа буцаан авсан байна. Балти хавийн Латви, Литва ба Эстони гэсэн нэртэй тусгаар тогтносон улсууд хэзээ ч улстөрийн газрын зураг дээр байгаагүй ажээ. Тэд бүгд Дорнод Прусс, Щвед ба эцэст нь Оросын эзэнт улсын хязгаар мужууд л байсан юм.

10. Харин өнөөгийн бидний мэдэх Польш, Финлянд улсууд 1812 оны Наполеоны /бут ниргүүлсэн/ дайны үр дүнд Кайзерын эзэнт улс - Оросын хаант улсын хооронд байгуулсан гэрээний дагуу Оросын эзэнт улсын бүрэлдэхүүнд орж Варшавын гүнлиг нэрээр, мөн Лаплянд ба Финляндийн гүнлигүүд  нэрээр 100 жил болсон  байсан ажээ. 

11. Дайн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө, 1941 оны 6-р сарын 11-ны өглөөгүүр нацист Герман, "төвийг сахисан" (!) Финлянд хоёр удахгүй эхлэх дайнд финляндийн армийг ЗХУлсын эсрэг дайнд оролцуулах тухай нууц гэрээнд Хельсинкид гарын үсэг зурсан байна. Ингээд 1941 оны 6-р сарын 17-нд Финлянд улс иргэдээ бүх нийтийн цэргийн албанд дайчлан татаж эхэлсэн (зөвхөн дайны нөхцөлд л бүх ниитийн цэргийн албанд татдаг) ба гэрээнд заасан байсан ёсоор яг 4 өдрийн дараа ЗХУлсад албан ёсоор дайн зарласан билээ.

Харамсалтай нь, энэ бүх түүхийг одоо "уран сайханжуулж" байгаад бараг "180 градус эргүүлсэн" байгаа...гэвч одоохондоо!

Өнөөгийн энэ "ардчилсан" + "яасан ч бүрэн эрх чөлөөтэй" + либерал капиталист + бас үл "үзэгдэх гартай" энэ эдийн засгийн олон арван жилийн ужиг хямрал нь 2007-2008 оноос ил хэлбэртээ шилжиж нөгөө монетарист онол нь амьдрал дээр батлагдсангүй ээ. Одоо Нобелийн эдийн засгийн шагналтнууд нь ч таг чиг болцгоосон байгаа ба Баруунд эрдэмтэд, судлаачид, том бизнесменүүдийнхээ түвшиндээ өнөөгийн энэ хямрал нь үнэндээ бол  капиатализмын  мухардал сүйрэл гэдгийг нэгэнт хүлээн зөвшөөрөөд байгаа билээ.

Харамсалтай нь, энэ хямралаас гарах гарцыг дэлхийн дайнаас өөр замаар, шударга арга замаар шийдэхийг өнөөгийн санхүүгийн капиталист "глобал элитүүд" хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ийм улмаас одоо тун болзошгүй болчихоод байгаа дэлхийн III дайныг өдөөн дэгдээх ажил Ойрхи Дорнодоос эхэлчихсэн, бидний нүдэн дээр одоо ил өрнөж байна! Гагцхүү үүнийг олон нийтэд шал өөрөөр тайлбарлан ойлгуулж тархийг нь угаасан байгаа ба "чин үнэнийг мэдэхгүй байх эрх чөлөөтэй болж авсан" нийгмийн олонх үүнд нь сохороор итгээд сууж байгаа...

Эндээс үзвэл дэлхийн II дайныг өдөөсөн тэр үеэс хойш ихэнх хүмүүсийн ухамсар сэтгэлгээнд бараг юу ч өөрчлөгдөөгүй, хүмүүс урьдын хэвээр гэнэн ... хэвээр л байгаа ажээ..

Сталинградын Ялалтын тухай мэдээллийг сонсоорой...1943 он. Левитан

 

Сталинградын төлөөх тулаан - 1943 оны баримтат кино

Гитлерийн армийн жагсаалын цэрэг Эрих Отт Сталинградын дэргэдээс Герман уруу гэр лүүгээ бичиж байсан захидлуудаас:

Сталинград уруу давшиж явсан 1942 оны 8-р сарын 23-нд бичсэн захидлаас:

"Өнөө өглөө би гайхалтай дүр зургийг олж харлаа: анх удаа энэ их гал утаан дундаас гольдролоороо тайван ихэмсэг урсаж байгаа Волга мөрнийг олж харлаа. Бид хүссэн зорилготоо хүрсээн - Волга мөрөнд тулсан. Гэхдээ энэ хот урьдын хэвээр одоохондоо оросуудын гарт байгаа. Яагаад оросууд наад талын эрэг дээр бидний эсрэг сөрөн зогссон юм бол, тэд эргийн энэ нарийнхан зурвас дээрээс бидний эсрэг байлдана гэж бодож байгаа гэж үү? Ингэх огт боломжгүй шүү дээ, энэ бол ухаангүй хэрэг".

 

Бүслэлтэнд орсон 1942 оны 11-р сард бичсэн захидлаас:

"Бид нар Зул сарын баяраас өмнө Герман уруугаа эргээд очих байх, Сталинградыг бид гартаа оруулчих байх гэж найдаж байсаан. Ямар том эндүүрэл байсан юм бэ? Энэ хот биднийг бүгдийг нь юуг ч мэдрэхээ больсон амьд үхдлүүд болгочихлоо шүү дээ! Сталинград бол бидний хувьд жинхэнэ там болсоон! Энэ оросууд лав жирийн хүмүүс биш ээ, тэднийг төмрөөр хийсэн байх, тэд ядрахаа эцэж цуцахаа мэддэггүй, тэд айдас гэж юу болохыг бүүр ч мэддэггүй бололтой. Усан цэргүүд нь энэ их хүйтэнд ганцхан дотуур цамцтайгаа хүртэл давшилтанд орж байна. Нэг орос цэрэг бие бялдарын болон сэтгэл санааны хувьд манай нэг рот /100 цэрэг/-оос ч илүү хүчирхэг байна..."

 

Бүслэлтэнд орсон армийг бут ниргэх ажиллагаа эхэлсэн 1943 оны 1-р сарын 4-нд бичсэн түүний сүүлчийн захидлаас нь:

"Оросын мэргэн буучид, хуяг нэвтлэгч их буучид нь лав Бурханы сурагчид байх аа. Тэд биднийг өдөр шөнөгүй ангуулчилж байгаа ба хэзээ ч алдаж буудахгүй байна. 58 хоног бид нэг, ердөө цорын ганц байшинг л эзлэн авахаар дайрсаар байна. Гэвч ямар ч нэмэргүй ээ... Хэрэв энд ид шид л болохгүй юм бол бидний хэн нь ч Герман уруугаа амьд эсэн мэнд эргэн очиж чадашгүй ээ. Би ид шидэнд итгэхээ аль эрт больсоон. Цаг хугацаа одоо оросуудын талд ажиллаж байна".

 

Түүхэн лавлах: 1943 оны хавар ийнхүү Сталинградын дэргэд Гитлерийн арми бут ниргүүлж анх удаа томоохон ялагдал хүлээж нацист Герман даяараа 3 хоног гашуудал зарлаад байв. Яг энэ үед Гитлерийн Үзэл сурталын яамны сайд Йозеф Геббельс хэрэв зэвсгийн хүчээр дийлэхгүй бол алсаас гүтгэн гүжирддэг барууны уламжлалт тактикыг - Хүйтэн дайны зэвсгээ хэрэглэхээр шийдсэн байсан юм!

 

Нацизм-фашизмын гол үзэл сурталч Геббельс ийнхүү 1943 оны хавар Сталинградын дэргэд Гитлерийн арми бут ниргүүлж дэлхийн II дайнд огцом эргэлт гарсан яг тэр үед "Катынд польшийн цэргийн албан хаагчдыг оросууд - НКВД бөөнөөр нь буудан хороосон" гэсэн бузар гүтгэлгээ анх зарласан бөгөөд үүнийг нь Барууны шар сонингууд тэр дор нь шүүрэн авч цацаж эхэлсэн түүхтэй. Энэхүү гүтгэлэгийг одоо хүртэл Барууны өнгө мөнгөд нь шунан тачаадсан, харийн эзэддээ үнэнчээ харуулж санхүүжилт авахын тулд одоо хазахаас буцахгүй болсон, Оросыг үзэн ядагч неолибералчид хувийн "ардчилсан" "чөлөөт" хочтой хэвлэл - сайт, шар сонингуудаараа сэтгэгдлээ хааж байгаад гүтгэн улигласаар байгаа боловч энэ увайгүй гүтгэлгээ тэдний хэн нь ч Шүүхээр мөрдөн шалгуулж бодит баримтуудаар нотолж чадаагүй юм. Учир нь хэрэв Шударга Үнэнч Шүүхэд хандвал энэ бүх бузар гүтгэлэг нь нуран унахыг тэд сайн мэдэж байгаа.

Иймээс тэд энэ бүх гүжир гүтгэлгүүдийг Хүйтэн дайныхаа нэг гол зэвсэг болгон тэдэнд баялагаа булаалган дарлагдаж Өрөөр шулуулж байгаа улс ард түмнүүдийг мэдээ алдуулах тарилга болгон ашигласаар байна!

Хэн ч маргашгүй батлагдаж нотлогдсон бодит фактуудаас цөөхнийг дурьдвал:

- Катынд польшуудыг бөөнөөр нь буудан хороосон цаг хугацаа гэж шүүх эмнэлэгийн магадлал, бусад баримтаар тогтоогдсон 1941 оны намар - 10 ба 11-р сар гэхэд Катын орчмын бүх нутаг дэвсгэр фашист Германы армид нэгэнт эзлэгдсэн байсан ба тэдний бүрэн мэдэлд байсан гэдгийг

- тэнд зөвхөн польшууд бус мөн олон украйнчууд, еврейчүүд бас алагдсан байсныг

- тэднийг бүгдийг нь ар дагзнаас нь германы Вольтер гар буугаар буудан хороосон сумны нүх гавалд нь гарсан болохыг

- тэдний гарыг ард нь хүлсэн байсан хүлээс нь германд үйлдвэрлэсэн уяа байсныг

- алагдсан польшуудын булшийг анх 1943 оны хавар олж нээсэн гэж зарласан фашистууд эдгээр булшуудыг ухаж нээн тэднийг оросууд алсан болгох олон хиймэл баримтуудыг хожим хийж булсан байсныг тэр үеийн олон улсын нэгдсэн комиссоос шинжлэн тогтоосон гэдгийг

- 1946 оны 7-р сарын 1-3-нд Нюрнбергийн Шүүх хуралд уншсан ялын дүгнэлтэнд СС-ийн 537-р отрядын удирдагч Фридрих Аленсын толгойлсон гитлерийн зандалчид эдгээр цэргийн олзлогсдыг буудан хороосон тухай тов тодорхой дурьдсан зэрэг олон олон фактуудыг хэн ч няцааж чадашгүй, яагаад ч боломжгүй учир Катынын энэ хэрэгт ЗХУлс - Оросыг буруутгадаггүй, олон улсын хэмжээнд албан ёсны түвшинд авч хэлэлцдэггүй. Гэвч барууны хувийн "чөлөөт" хэвлэлүүд нь, тэдний хөлсөлсөн суртал ухуулагчид, "шилдэг" нийтлэлчид, "уран" зохиолчид нь иймэрхүү гүтгэлгүүдийг одоо ч ам дамжуулан улигласаар бурсаар л байгаа...

Өнөөгийн барууны үзэлтнүүд либерал ардчилагчид тэр хөөрхий хүмүүсийг үнэхээр өмөөрч өмөлзөөд байгаа бол албан ёсоор Олон улсын шүүхэд хандаж энэхүү гэмт хэргийг албан ёсоор мөрдөн шалгуулж дэлхийн олон нийтийн өмнө буруутныг тогтоолгох хэрэгтэй юм. Гэвч хэрэв тэд ингэж шүүхэд албан ёсоор хандвал энэхүү гэмт хэргийг дахин эхнээс нь мөрдөн нарийн судлаж дэлхийн олон нийт тэр болгон мэддэггүй, барууны эрх баригчдад тун халгаатай олон чухал фактуудыг сөхөж гаргаж ирэх мөн тэр үед нэгэнт хөдлөшгүй тогтоогдсон олон чухал баримт нотолгоонуудыг дэлхийн олон нийтэд дахин сануулж мэдээлчих "аюул" байгаа тул тэд үүнийг хийдэггүй юм аа! Харин үе үе "ардчилсан" "чөлөөт" хочтой хувийн хэвлэлүүдээрээ дамжуулан фашизм нацизмыг дарсан энэ улс үндэстэн үрүү гүжир гүтгэлэгийн угаадсаа цацаж байх нь эрсдэлгүй, илүү хямдхан, хамгийн гол нь өнөөгийн бүх нийтийн тархины угаалгын эринд илүү үр дүнтэй байгаа....

Катынын энэ гэмт хэрэгт оросуудыг анх гүтгэсэн нацизмын гол үзэл сурталч И. Геббельс "... Шал худлааг хүмүүст алхам тутамд нь яриад л бичээд л ухуулаад л байвал хүмүүс эцэст нь үүнийг чин үнэн мэтээр хүлээн авчихдаг юм аа" гэж сургаж сайрхаж байсан байдаг... Үүнийг нь өнөөгийн либералч ардчилагчид амьдрал дээр хэрэгжүүлсээр байна!

Энэ бүх суртал ухуулгад тархиа угаалгуулж энэ гэмт хэрэгт фашистууд бус харин оросууд буруутай гэж "итгэчихсэн" польшийн зарим иргэдээс удаа дараа гомдол нэхэмжлэл гаргаж ОХУлсаас мөнгөн нөхөн төлбөр нэхэмжлэснийг Европын холбооны Хүний эрхийн комисс хэдэн жилийн турш олон ажлын хэсгүүд томилж мөрдөн шалгаж судалж үзсний үндсэн дээр 2013 оны сүүлчээр шийдвэрээ гаргасан бөгөөд тэрхүү шийдвэрт "Катынд польшийн олзлогдсон офицеруудыг буудан хороосон гэмт хэрэг болсон нь үнэн, харин үүнд оросууд ямар ч холбогдолгүй юм байна" гэсэн дүгнэлт хийхээс өөр аргагүй болсон юм...

"Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг ч гүйцдэг" гэдэг. Үнэн өөрөө ийм хүчтэй ажгуу. Бас "Үнэнг даравч далдайна, булавч бултайна" гэсэн нэг үг байдаг даа....

Жич: Бидний эсрэг одоо ч "хүйтэн дайн" хийсээр байна ! Түүхийг сургаар бус эсвэл хэн нэг гаднын хөлсний үзэл сурталчийн бичснээр бус харин түүхэн судалгаа, шалгаж болох бусад бодит баримт нотолгоонуудаар судалж өөрсдөө эргэцүүлсэн бодож бие даан дүгнэлтээ хийж сурах хэрэгтэй болоод байна.

Сталинградын тулааны чин үнэн түүх
Эх сурвалж: http://bolor.info/documentary-films/40-discovery/2
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сталинградын тулааны чин үнэн түүх
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

72 Сэтгэгдэл


  • Зочин 2016/05/11
    Сталинградын тэр цуст тулаанд оросууд гэлтгуй Зøвлøлт улсын ард тумэн 4 жилийн турш цусаа урсгаж нацизмыг ялсан байхад хэдэн монголчууд та нар ухсэн баасаа хийсэн одоо нэг оросын сайтаас ийм юм орчуулаад тавих гэж та нар битгий хуц Сталины НКВД та нарыг зуун зуун мянгаараа хядсан учир дайны явцад нацистуудад урвана гэж итгээгуй юм. Муу малнуудаа øøослице мал тэнэглэлээсээ болж хøгэмт чадаагуйдээ барууны Улс орнууд ямар хамаатай stupid fucking mongoliana

    1 0 Хариу бичих
  • Zuraach 2015/12/27
    E.Razdinskiin "Stalin"-yg unshaad bi bvgded ni vnemsheegvi. Stalinyg arai ch gemeer 'xar'luulsan bn lee...

    0 0 Хариу бичих
    • Зочин 2016/05/11
      Ch zailaa Staliniig chi tandag baisan uu

  • Монгол 2015/10/07
    энэ сэтгэгдлүүдийг хархад Одоо бүр сталиний эх орноо өмөөрч байлдсан орсуудын буруу болхнээ Оросуудыг буруутгаад байгаа нөхдүүдэд Таны хөрш чинь гэрт чинь дайрч орж ирээд хүүхдүүдийг читнь алаад эхнэрийг чинь хүчиндээд байвал та таны зөв гээд сууж байхнээ арчаагүй нүвшнууд юмдаа Сталин Гитлерт бууж өгөх ёстой байсан гэх гээд байна уу та нар

    5 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/29
    бух нийтийн санал асуулга хэзээ болсныг мэдчих дараа нь .....

    0 0 Хариу бичих
  • Zochin 2015/09/28
    Зарим нэг нь Bolor.info. Унш

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/20
    Ene daind Germanii tald Germand ezelgdsen buh uls. Zovloltiin tald Orosuudad ezellegsen buh ulsuud Kazah, Gurj, Azerbaijan, Ukrain, Uzbek, Halimag, Buriad, Yakut, Tajik Turkmen, Kyrgyzuud baildsan.

    2 1 Хариу бичих
  • Odkhuu Ch 2015/09/14
    Hudlaa yum bichihee bolioch

    0 5 Хариу бичих
  • Үгүй ерөө 2015/08/12
    Хатынь-ий аллагыг хийсэн, германуудыг хийсэн болгох гээд чадаагүй гэдгээ Оросын Засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Оросууд энэ тухай кино хүртэл хийчихсэн шдээ. Жаахан судалгаатай юм бичиж баймаар юм.

    6 5 Хариу бичих
  • ЗХУ-ын нэрийн өмнөөс 2015/08/12
    үнэхээр чин үнэнийг нийтлэж ээ үнэн юм үнэнгээрээ сайхан ЗХУ ахин сэргэн мандах болтугай ура ура ура

    6 2 Хариу бичих
  • 112358 2015/08/12
    Бид оросын ард түмнийг хүндэтгэх учиртай

    9 1 Хариу бичих
  • Доржоо 2015/07/27
    Нэг л их Оросыг дагаж далдайсан, барууныг муулсан гарууд их байх юмаа. Түүхээ эргээд харвал бидэнд тохиолдсон гай зовлон бүхэн Орос Хятад 2-оос л болсон байдаг шүү дээ. Барууныхан бидэнд муу юм хийж байсан удаагүй. Барууныхныг хөөгөөд гаргах тусмаа л бид Орос Хятадын хоол болох аюултай. Зодуулж зодуулчихаад "эзэн минь сайн хүн байж билээ" гэж уйлаад байдаг Гүүд нигерийн сэтгэхүйтэй гарууд их байнаа Түүхээ сөхөөд үз дээ. 1. 1402-1423, Юнлэгийн 5 удаагийн цэргийн түрэмгийлэл, Зөвхөн нэг удаагийн дайнаар 200 мянган Монгол хүнийг олзлон авч явсан байдаг. 2. 1580-90 он, Сибирийн хаант улсын мөхөл. Монгол угсааны Сибирийн хаант улсыг оросууд байлдан дагуулж дор хаяж 5 сая км.кв нутгийг маань булаасан. 3. 1634 он, Өвөр Монгол Манжид эзлэгдэв. 4. 1650-1690 он, Буриад Монгол Оросод эзлэгдэв. Үр дүнд нь Халх Монголчууд хойшоо гарах гарцгүй болж үндсэндээ Манжийн аманд оров. 5. 1691-1697 он, Ар Монгол Манжид эзлэгдэв. 6. 1723 он, Хөхнуурын ард түмний бослого. Хөхнуурын Монголчууд Манжид эзлэгдэв. 7. 1755-1758 он, Зүүнгар Манжид эзлэгдэв. Зүүнгарын ард түмнийг аймаглан устгасан цуст яргалал. 8. 1756 он, Чингүнжавын бослого 9. 1771 он, Торгуудын их нүүдэл. Халимаг Монгол Орост эзлэгдэв. 10. 1891 он, Улаан малгайтны бослого. 48-хан өдрийн дотор цагаач хятадууд Өвөр Монголын Зүүн, Баруун Харчин, Зостын чуулганы нутагт 150 мянган Монгол хүнийг хядаж цусан далай урсгав. 11. 1915 оны Хиагтын гэрээ. Орос, Хятад 2 далдуур хуйвалдаж Монгол үндэстний нэгдсэн улс болох тэмцлийг нухчин дарав. 12. 1911-1930, Тува Монгол Оросод эзлэгдэв. 13. 1923 он, Өлсгөлөнд нэрвэгдсэн Халимагийн ард түмнийг Монгол руу нүүлгэх Монгол улсын саналд Оросууд татгалзсан хариу өгөв. 14. 1937 оны их хэлмэгдүүлэлт 15. 1943 он, Оросууд Халимагийн Бүгд Найрамдах Улсыг татан буулгаж, ард иргэдийг нь Сибирьт цөлөв. 16. 1949 онд, Орос-Хятад 2 дахин хуйвалдаж Ар-Өвөр 2 Монголын нэгдэх эцсийн боломжийг үгүй хийв. Ингээд хар даа. Энэ 16 явдал зөвхөн миний санаж байгаа, мэдэж байгаа үйл явдлууд. Мэдэхгүй өчнөөн явдал байгаа л байх. Энэ олон эмгэнэлт явдлыг барууныхан хийсэн байна уу? Ийм 2 чөтгөрийн дунд сууж байна шүү дээ бид чинь. Ийм байхад бид хэнээс айх ёстой вэ? Барууныхнаас уу? Үгүй ш дээ. Сүүлийн үед уул уурхайн олон төсөл дээр барууныхныг Монголоос зайлуулах сонирхолтой хүмүүс их болсон байна. Хэрэв барууныхан Монголоос зайлвал оронд нь хэн хөрөнгө оруулах вэ? Мэдээж хятадууд. Тэр хэрээрээ хятадаас хараат байдал улам хүчтэй болно. Бид тусгаар тогтнолоо баталгаажуулахын тулд маш идэвхтэй 3-дагч хөршийн бодлоготой байх хэрэгтэй. Монголд аль болох олон орны ашиг сонирхол байж гэмээ нь тэр хэрээр дэлхий Монголд юу болж байна гэдгийг анхаардаг болно. Тэр хэрээр тусгаар тогтнол баталгаажна. Дахиад л түүхээ эргээд харъя. 1920-оод онд Монгол орон гадаадын капиталаас ангижирсан гэж хуучин нийгмийн үед заадаг байлаа. Яс юман дээр гадныхныг бүгдийг нь хөөж гаргаад Монгол орны гадагшаа нээсэн цонхыг харанхуйлчихсан байгаа юм. Дараа нь юу боллоо. Коминтерн гэдэг байгууллага Монголчуудыг хонь төхөөрч байгаа юм шиг сүйдлээ биз дээ. Тэр үед дэлхий нийт юу болоод байнаа гэж дуугараагүй. Яагаад гээч. Яагаад гэвэл мэдээгүй. Монголд барууныхан байхгүй болсон учраас дэлхий нийт Монголд юу болоод байгааг мэдээгүй.

    17 3 Хариу бичих
    • Зочин 2015/10/09
      Энэ 2 гүрнээс өөр хайчих вэ дээ . Энэ мэтээр хэрэлдсээр байгаад энэ 2 гүрний дунд хавчуулагдсан шүүдээ тэнэгүүдээ

    • Зочин 2015/10/07
      Зөвлөлт орос гээд байхад хаант орос гээд байдаг үнэн мулгуу нөхөрүү үгүй юу энэ чинь хэ хэ

  • zolo 2015/06/05
    katiind orsuud buudsan sh dee. Putin ter nuuts tushaaliig ni haruulsan sht. Stalinii gariin ysegtei tushaal bsn. Ternees bolj polishiin udirdlaguud ongotstoigoo suirsen sh dee

    3 1 Хариу бичих
    • Зочин 2015/06/05
      Polshiin ongots chini tom tolgoitoi alban tushaaltnuud ongotsnii kabind orj pilotuudad zaavarlaj baisnaas bolsonsht. Saya polshid songuuliin uyeer ter har hairtsganii bochleg ni tsatsagdsan hehe

  • avilgach 2015/06/04
    Алдарт жанжин Г.К.Жуковын тар нь аль дээр танигдсан. Нэгийг алвал алуурчин, саяийг алвал суут жанжин гэдэг үгийг Орсууд түүнд зориулж зохиосон. Герман ЗХУ руу 3300 танктай дайрахад ЗХУ 22000 танктай байсан гэж байгаа юм даа. Нүдний булайнууд дандаа хүдлаа ярина. Хулгайч л хулгайч гэж хамгийн чанга хашгирдаг гэсэн үг ОХУ-н КГБ-ийн ерөнхийлөгч Путинд яг таараад байгаа юм даа.

    3 5 Хариу бичих
    • Зочин 2015/09/20
      Orosiin negen ahmad daichinii yariltslagiig sanaj baina. Bid Orosuud Germanuudiig oorsdiin tsusandaa jivuulj yalsan yum shuu dee gej. Yag unen shig bodogddog.

  • Зочин 2015/06/04
    Ene doorh gansuhed bugs l bol bugs yalgaagui bh,,, americ ni deer bna uu,,?! Gej asuumaar bna

    0 1 Хариу бичих
  • гансүх 2015/06/03
    Ямар тэнэг нь ингэж нэн талыг барьж бичдэг байнаа. Оросын бөгсийг үнэхээр сайхан долоож бичжээ.

    3 2 Хариу бичих
  • Зочин 2015/06/03
    Erunhiiduu zuv bichsen bna,, 70-aad ony uzel surtal Orosiig denduu tsever tungalag bolgoj bidend oilguuljee. Tuuhee unen zuv, zasvargui boditoor oilgoh ni bidend tustai, unuudur hen negnee eldeveer helj haraaj zuheh shaardlaga bhgui, tuuh bol ungusun tsagt bdag!

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/03
    Оросууд фашизмыг ялсан, гэхдээ Польш /Баруун Украин, Баруун Беларусь/, Румын /Бессараби/ руу 1939 онд, Финлянд /Карели/ руу 1940 онд дайрч газар нутгаас нь булаасан нь үнэн шүү. Финлянд руу дайрахдаа улсын хил Ленинградад маш ойрхон байна, мөн бусад олон шалтгаанаар Ленинградын ойр орчмын нутгуудыг ЗХУ-д өгөх, оронд нь өөр газар ЗХУ-с нутаг авах санал тавьсан байдаг. Нөгөөдүүл нь үгүй гэсэн гэж байгаа. Тэгээд л дайраад Карелийг булааж авсан. Гэхдээ финчүүд оросуудад маш ширүүн эсэргүүцэл үзүүлсэн байдаг. Оросын цэргийг удирдаж байсан нөхөр бүтэлгүйтлийнхээ улмаас огцорч оронд Тимошенко очиж шинээр давшилт зохион байгуулан Маннергеймийн шугамыг дайрсан байдаг. Нэг нөхцөл тавьчихаад тэрийгээ зөвшөөрөөгүй тохиолдолд тусгаар улс руу дайрдаг нь цэвэр түрэмгийлэл. Польш, Финлянд, Румынууд оросуудад тун дургүй. Эдгээр нутгуудыг булааж авчихаад нутгийн уугуул үндэстнүүдэд харгислал явуулсан байдаг. Жишээ нь Карелиас олон хүнийг Сибирь рүү цөлж буудаж, оронд нь оросуудыг шилжүүлэн суурьшуулсан.

    5 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/03
    Oros uls baigaagui bol manaih ovor mongol shig hyatadad uusah baisan ni gartsaagui

    7 2 Хариу бичих
  • монгол 2015/06/02
    оросын ард түмэн байгаагүй бол бид өдийд газрын хөрснөөс арчигдах байлаа гэж

    6 2 Хариу бичих
  • zochin 2015/06/02
    oros baigaagui bol bid udiid ch hyatad tsudtai hyatadiin ulsiin neg heseg baih blaa 1945 oniig hurtel yg unendee orosoos uur ymarch uls manai ulsiig huleen zhuvshuuruugui bsan tusgaar togtnoliig mini Stalin yalt ch ugui mongol ulsiin tusgaar togtnoliig huleen zuvshuuruulj chadsan mongol ulsad unelj barashgui huvi nemeree oruulsan hun um shuu um bolgoniig uguisgej bas uzen ydaj bolno harin unen um uneneeree baih n deer sh de

    5 0 Хариу бичих
  • Wermacht kapput :D 2015/06/02
    Ene bichsen zuil bol bas hudlaalda . Mongolchguud yaagaad tusalsanch gejdee hucheer bidnees shaardsan zuil shuudee !!! Yagaad gevel udirdagch Choibalsan agsan ulaan orsiin taliin hun bsan Stalinii ugsun buh uuurgiigl guitstgesen ene bol mongoliin uursdiinhon sanaachilsan tuslamj bol bish gej bi boddog . Bid neg orosiig sailaad muulaad yuuch hojihgui hyatadtaich bas adilha n dundiigl barih yostoi ali neg talruun huvuud baij bolohgui tegvel bid nar urihand n orno gesen ug !!! Baruun zuun 2 ii alind nch orj bolohgui . Gehdee bi huvi huniihee uudnees Gitler iig aluurchin gej chadahgui ene hun bol germaniig france iin daranguillaas gargaj buhel europiin ezelsen suut hunii neg gehdee bardam zangaasaa bolj stalind madluulsan azgui negen gej bi boddog

    0 6 Хариу бичих
  • зочин 2015/06/01
    Энэ одоо хаанахын ямар зорилготой утгагүй тархи угаасан нийтлэл вэ. Энэ бичсэн нөхөр өөрөө жинхэнэ тархиа угаалгачихсан нөхөр байна даа.

    3 6 Хариу бичих
  • Зочин 2015/05/11
    Монголчуудыг дээгүүр албанд тавьж болохгүй гэхдээ үйлдчлэгч зарц гэх мэт боолын ажил хийлгэвэл, надтай адил их байлдан дгуллагч Чингисийн сүнс гомдох байлгүй гэсэн байдаг гэсэн.

    3 0 Хариу бичих
  • Рийдэр 2015/05/10
    Гитлер огт тэгж хэлээгүй шүү. Наадах чинь манайхны өөрсдийн зохиосон, интернэтээр байнга явж байдаг худал цуурхалуудын нэг. Майн Кампф дээр жишээ нь ийм юм огт байхгүй.

    1 0 Хариу бичих
  • zochin 2015/05/10
    Gitler ingej xelsen bdag um bilee. Oros ornig ezrlchixvel tsad tald ni ix Mongol guren bga tedni xumusig gomdox ni buu xel noxoig ni gasalgaj boloxgui gesen bdag.

    1 3 Хариу бичих
  • zochin 2015/05/10
    Polshin olon myangan ofitserudig orsud budan xoroson gedeg shu de. Unig notolson ch bdag. Xeden jilin umnu dursaglin xundetgex gej yavaad Polshin erunxilugch exnerteige olon albani xumus ongotstoigo suirsenig sanaj bna. Er ni bol daini umnu Oros, Germany 2 polshig xuvagad avtsan bsan ba bie bie ruge dairaxgui gesen enxin gere xisen bolovch german zurchij dain zarlasan gej tuxend bichestei bdag.

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/10
    монгол орос 2 улсын найрамдал үүрд мандан бадраг!!!!

    5 2 Хариу бичих
  • Зочин 2015/04/25
    stalingarad odoo ali hot ve

    1 2 Хариу бичих
    • Зочин 2015/08/12
      Delhiigees zail

  • Монгол Нэгэн 2015/04/08
    Ч.Мөнхбаяр. Бид улаан большевикуудад тархиа угаалгасаар байгаад дэлхийн II дайны талаар хамгийн маруухан ойлголттой болсон билээ. ОХУ-д хүртэл зөв ойлголт түгчихээд байхад, манайд л “День победы” гэх дууны нэрнээс өөр юм төдийлөн мэдэхгүй. Дунд сургуулийн сурах бичиг дээр хуучнаараа л байна, дунд сургуулиас маш аймшигтай большевик үзэлтэй, люмпен пролетари ухаантай хүүхдүүд гарч ирж байна. Дэлхийн II дайныг хэн эхлүүлсэн? ЗХУ даян дэлхийн пролетарийн дарангуйлал тогтооно гэж дэлхийн дайнд бэлтгэж, Германаар өрнөдийнхнийг цохиулж, араас нь аль алийг нь цохино гэж Гитлертэй асар их найрамдан, дэглэмд нь туслан турхирч эхлүүлсэн. Гитлер харин араасаа дайруулахаасаа өмнө өрсөж дайрсан байдаг. Ялагдашгүй Вермахтыг хэн анх ялсан? Англичууд. 1940 онд Францыг эзэлсний дараа Герман шууд Британи руу довтолсон бөгөөд энэ тулалдаанд ялагдсан ( 1939 онд Англи, Францын цэрэгт мөн ялагдаж байсан). Радар, нууц код тайлах ухаан, шумбагч онгоц илрүүлэгч пеленгатор Британийг Германд дийлдэшгүй болгосон юм. Холбоотнууд хоёрдугаар фронтыг нээхгүй цааргалж байсан уу? Үгүй. Холбоотнууд ЗХУ-аас өмнө хаа сайгүй, Европ, Африк, Ази, Номхон далайд Германы эвслийнхэнтэй байлдаж эхэлсэн агаад ЗХУ-ыг нийтийн дайсан фашистуудын эсрэг хамтран тэмцье гэж уриалдаг байсан. Харин ЗХУ тэдний уриалгыг даган хоёрдугаар фронт нээлгүй, Гитлертэй холбооцсоор байсан. 1944 онд холбоотнууд Францад десант буулгасныг л яагаад ч юм ЗХУ хоёрдугаар фронт нээгдсэн өдөр гэж тооцдог. 1939 онд германчууд Польш руу довтлоход Англи, Франц Гитлерт дайн зарлан байлдаж эхэлсэн агаад ЗХУ 1941 онд Вермахт өөр рүү нь довтлоход л хоёрдугаар фронтыг нээсэн. Ташрамд, 1939.9.1-нд Герман, ЗХУ хоёр Дорнод Европыг хуваан эзлэх ажиллагаагаа хамтран эхлүүлсэн өдрийг Дэлхийн II дайн эхэлсэн өдөрт тооцдог. ЗХУ-ын баатарлаг Улаан арми өндөр ур чадвартай юу? Огтхон ч үгүй. Сталин хамаг офицеруудыг хядсан, түүний дэглэмд ЗХУ-ын хүн ам дургүй байснаас болж, арми нь нэн чадваргүй байв. Ямагт Вермахтаас 3-10 дахин их хүчээр тулалдаанд ордог байсан ч олон ялагдал, үлэмж хохирлыг амссан. Гитлерийн холбоотон, бүтэлгүй Муссолини байнга гай болж байгаагүй бол, холбоотон Япон, Турк ЗХУ руу довтолсон бол, Финлянд Ленинградыг хариуцлагатай бүсэлсэн бол, Гитлер эхлээд Москва руу дайрах гэж байснаа болиод Киев рүү дайраагүй бол, мөн стратегийн ач холбогдолгүй Сталинград руу үзэл сурталжин дайраагүй бол, Кавказ руу хийх дайралтыг утга учиргүйгээр дахин дахин өөрчлөөгүй бол, Украиныг хүн амынх нь хүсэлтээр холбоотноо болгосон бол, дайны жилүүдэд онцгой их хүйтрээгүй бол, шаардлагагүй байхад АНУ-д дайн зарлаагүй бол… гээд хэдэн арван шалтгаанаар ЗХУ-ыг цахилгаан дайнаар ялж чадах байсан юм. Гитлер дэндүү азгүй, харин Сталинд чөтгөрийн аз тохиож байв. Сохор азууд түүнийг аварч байв. Хэрэв ухарвал пулемётоор шүршдэг, олзлогдвол цаазын ял эчнээгээр, заримдаа ар гэрийнхэнд нь шууд оноодог, мөн ялихгүй шалтгаанаар харгисаар цээрлүүлдэг, хяддаг байгаагүй бол сохор аз ч Сталинд туслахгүй байсаан. ЗХУ-ын арми баатарлаг, ур чадвартай бус, харгислалаас айсандаа л тулалддаг, хүн-давалгаанаар л давамгайлдаг, эзлэгдсэн, “чөлөөлсөн” хүний өөрийн нутгийн ард олныг аймшигтайгаар харгислаж, дээрэмдэж, хүчиндэж, хүчээр сталинист дэглэм тогтоон ЗХУ-ын дагуул, хагас колони болгодог, маш муу муухай арми байсан юм шүү. Монгол улс хятадуудыг Японы милитаристуудаас чөлөөлөх гэж Дэлхийн дайнд оролцсон уу? Үгүй ээ. Өвөр Монголыг чөлөөлж, Монгол улсад нэгтгэх гэж л оролцсон билээ. Тэр үед энэ нь Монгол улсын төр түмний хамгийн чухал зорилт байсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон суртал ухуулгын материал, илтгэл, зохиол бүтээл гарч байсныг бүгдийг зөвлөлтийн дарангуйлагчид хожим устгасан.

    22 23 Хариу бичих
    • Зочин 2015/12/25
      Нэг чи үнэхээр тэнэг эсвэл хөлсний муу новш байна л даа.

    • Зочин 2015/10/07
      мулгуу гэхэд дэндүү мулгуу нөхөр байа даа Сталин тэгээд Гитлерт зүгээр бууж өгөх ёстой байсан юмуу Германий хомроглон устгалт тэгээд зөв байсан хэрэг үү чиний гэрт хөрш чинь орж ирээд эхнэр хүүхдийг н\чинь хүчиндээд байхад таны зөв гээд чи сууж байхнээ

    • Зочин 2015/06/02
      Xexe tegeed baruunii uzel surtald itgeed mongol yu hojihuu heleed ugchih

    • Зочин 2015/06/02
      Baruunii shees min ecsiin dundee mongol uls tusgaar togtnoloo ANU, Angli 2 gurneer huleen zuwshuuruulsen yum shuu. Chinii heldgeer herwee gitler yalsan bol mongol hytad orsiig hynah japanii tushec gazar tudiihnuur uldej hytad japan oros ni medegdehgui yag manj undesten shig muhuh huwi tawilan huleej baisan biz. Chamaig ene buhniig husej bn gej oilgoloo baruuniihnii beldsen zombie min tarhi chine zad ugaagdjee

    • Зочин 2015/06/02
      Хөөе чи сонс түүхэнд хэзээч хэрвээ гэдэг үг байдаггүй юм за! Нэгэнт болоод өнгөрсөн түүхэнд чи мянган хэрвээ бичээд хэзээч түүх эргэхгүй.

    • Зочин 2015/05/11
      хэрэв Сталинд дургүй байсан бол зүгээр л урваж л орхино биз дээ оросуудад эх ороноо гэх чин сэтгэл байсан нь тэднийг дайсныхаа ар талд ч гэсэн байлдуулж байсан юм зөвлөлтзасаг ямар ч байсан монголчууд биднийг өвчнөөс салгасан нь үнэн үү үнэн соёлын үр тарьсан цэрэг зэвсэгээрээ хамгаалсан тэд бидэнд туслаагүй бол чи өнөөдөр төрөө ч үү үгүй чүү төрсөн байлаа гэхэд эрүүл ч байгаа ч үү үгүй ч үү эрүүл байлаа гэхэд бичиг үсэг мэдээ ч үү үгүй ч үү

    • Зочин 2015/05/10
      Түүхэнд хэзээ ч хэрвээ гэдэг үг байдаггүй. Улаан арми стратеги, чин зориг, дайны аймшигт улангассан үзлээрээ ялж аугаа ялалт байгуулж, бид тусгаар тогтнолоо олж авсийм. Харин чам шиг самж АНУ д очиж жорлонгоо угаагаарай

    • Эрүүл мэндийн онлайн зөвл 2015/05/10
      муу пизда битгий худлаа хуцаад байгаарай, барууны бууны нохой, гичий минь.

    • Зочин 2015/05/10
      Чи бол мааш их төөрөлдсөн ой самуурсан самж лугаа амьтан болой, чиний уншсан суртал нэвтрүүлгийн материалыг асар тэнэг ухаан муутай гаруудад зориулсаныг таарсан гар нь олоод уншиж ээ. Хэзээ ч ангиличууд францыг эзлээгүй юм, тжсладаг баатар болоод десантаар бууж очоод байяаа болтлоо гөвүүлээд зугтсан түүхтэй за бусад дэмий үлгэрт чинь тайлбар хийхээс залхуурав, яалт ч үгүй дэлхий 2-р дайны хүндийг оросууд үүрч гарч ялалт байгуулсан учиртай бусад нь худлаа гээд ойлгочих

    • Зочин 2015/04/09
      тэнэг гар байна даа Орос ялаагүй бол Монгол өнөөдөр байх ч уу Үгүйч үү Англи Америк бол дайн эхлүүлж мөнгө угаадаг л улсууд шүү дээ Эх орноо хамгаалж амь насаа өгсөн хүмүүсийг юу гэнэ вэ Энэ нөхөр Монголруу дайсан дайрвал урвах нөхөр байна

    • Зочин 2015/04/08
      Гээд үгүйсгэх гэсэн биш бас хэтрээд бүүр нөгөө туйл руу нь туйлшраад яваад өглөө. Ерөөсөө юмны голыг олох хэрэгтэй л дээ

  • Khishigdalai Chuluun 2015/04/08
    за тэр дайн майн ч яахав болоод орсууд ялаад гарсан. Катынд алуулсан Польшууд бол орсууд буудсан гэдгийг ах дүү төрөл төрөгсөд нь нотолсон байгаашдээ. Польшууд бүгд орсуудад дургүй. Бас яах гээл толгой угаагаал байна.

    7 7 Хариу бичих
  • Munkhbayar Sukhbat 2015/04/07
    1990 оны ардчилсан хувьсгал гээд байгаа нийгмийн өөрчлөлт ч гэсэн ЗХУ-г тараасан Горбачевын Перестройка-н үр дагавар,нөлөө шүү дээ.Оросод(ЗХУ-д)ийм үйл явдал болоогүй байсан бол Монголд Ардчилсан хувьсгал яг ялах уу?

    11 2 Хариу бичих
  • Gantogoo Khurelbaatar 2015/04/07
    Энэ бүхэн үнэн. Ардчилал нэрийн дор Монголын чин үнэн түүхийг гуйвуулж МАХН-ыг үгүйсгэх гэсэн тэнэг оролдлогууд сүүлийн үед тогтмол хийгдэж байна. Монголчуудаар тоглож болно гэж өчүүхэн сэтгэх юм даа.

    9 4 Хариу бичих
  • ari- 2015/03/26
    orosuud polishuudiig buudsan shuudee 1940 onii uvul orosuud 1991 ond huleen zuvshuursun shuudee yu bijeed bna ta

    5 5 Хариу бичих
  • Зочин 2015/03/15
    Хийрхэл ихтэй нийтлэл байна.

    7 6 Хариу бичих
  • Зочин 2015/03/08
    Энэ нийтлэлийг яах гэж бичсэнийг ойлгосонгуй. Сталинградын тулааны тухай юу бичих нь уу гэсэн чинь Хатынь л гэнэ, Халх голын дайн, Америк Холбоотнууд, юу юу гэчих вэ? Ёстой жинхэнэ нялх хуухдийн толгой эргуулж байгаа юм шиг юм бичдэг байна ш дээ. Иймэрхуу хэн бухний мэддэг зуйлийг ганцаараа мэддэг юм шиг бурахаа болиорой. Ичдэггуй шар вэ.

    6 1 Хариу бичих
    • Зочин 2016/05/11
      Энэ нэг иргэн тэмдэг гэж сэтгэцийн øøрчлøлттøц нэг юм зайлаасай

    • Иргэн Тэмдэг 2015/04/13
      tun zuv bichsen bn.odoo uyed odoo uyeiin nudeer harj kommunism sotsialismiig uzen yadaj tenegtdeggee bolih heregtei.ter yue butsaj irehgui .tiim bolohoor ter yueiig yag bolsonoor ni tuuhen ach holbogdoloor ni bailgah heregtei. odoo neg l ih ardchilsan capitalist hun bolj tuuh guivuulj hereggui. uuniig manaid hen devergej bn ve gevel ANU -iin utsan huuheldei Elbegdorj l yum

  • bi 2015/03/04
    Mongoliin tusgaar togtnol orstoi salshgui holbootoig bid bish tuuhen barimtuud gerchilne. Erh choloo tusgaar togtnoliin toloo gargasan zolios ni helmegduulelt bsan ni oilgomjtoi. Tuhain ued manai mongolchuud myanga tusgaar gej charlaad amjiltand hurehgui bsniig ter ueiin udirdagchid maani harsanii achaar orsod tuslan helmegduuleltiig hiij tal zasan bj tusgaar bolson busuu

    8 1 Хариу бичих
    • Зочин 2015/06/01
      Тэр үеийн Монгол улсын хамаг сэхээтэн, эрдэмтэн, мэргэд, бүр бичиг үсэг мэддэг хүмүүсийг түүж хядсан. Үлдсэн харанхуй бүдүүлэг хүмүүсийн үр сад бид өөрсдийгөө хар л даа. Оросууд чам шиг л хоосон толгой, юм ойлгодоггүй тархи үлдээх гэж л Монголд ийм хядлага хийсэн юм шүү дээ.

  • shagai 2015/03/03
    Istalin baisan ch ugui ch mongol yamar negen argaar togtoj uldhel baisan ter manai engiin nomhon arduud bolon ulsaa udirdaj chadah tolgoitoi bolgoniig alsan olon 10 n myangan humuusiig maani horooson yamar ch shaltgaan guigeer MINII HUBID TERIIG HEZEECH MONGOLIIN ARD TUMEND TUS BOLSON GEJ UZEHGUI

    1 12 Хариу бичих
    • shagai-chi-bol-t1 2015/03/04
      Stalin bgaagui bol bid uvur Mongol.toigoo niileed hyatad dotor hevtej bh bsn ym daa ho

  • Зочин 2015/03/03
    Гэхдээ Оросууд Хатынд 20000 Польш офицеруудыг алсан үнэн шдэ.Сүүлд Путин хүлээн зөвшөөрсөн шдэ

    6 6 Хариу бичих
  • javxaa 2015/03/03
    jinxene yneng bichsen bna .latbi litbi estoni gej uls xezee ch bgaagyi ted bol xamgiin xugiin yag l angli finlyand mayagiin xogiin sanaatai xyniig xyndelj dailj meddeggyi abaxaa l boddog xudlaa ineesen manj zantai ertuntsiin xogiin uls bdag yum daa....getel orosuud shig xyntei naizalsan bol yugaa ch xairlaxgyi naiziinxaa tuluu bdag uls bol ynendee bxgyi dee,odoogiin ene oros xyn gej yamar xcyn bdagiig ch medexgyi ergyytsen tulug shig yumnuud yu medexev dee xuurxii bagaasaa l ardchlal geed shal xudlaa yumaar tarxia ugaalgasan muruudul ni amerik angli xel bolson xyn gexed xetsyy nuxdyyd bol ergyytseer bgaad l xorboog duusgax bx l daa emgeneltei ...ynexeer

    13 1 Хариу бичих
    • Зочин 2016/05/11
      Чи муу юугаа дэмийрээд байна чи одоо юу вэ тэр дайнд танай тэнэг монголчуудын байгуулсан гавьяа огт байхгуй шуу халхууд манжид хэдэн даалимбан дээлд худалдагдсан туухийг мэдээд Сталин та нарт огт итгэдэггуй байсан та нар бол мøнгøний боолууд шуу дээ та нарт юун эх оронч сэтгэлгээ байна

  • ---- 2015/03/03
    Энэ одоо Социализмын үеийн үзэл суртал дахин амилчихав уу яав. Одоо юм нээлттэй болсон үед жоохон уншиж гэгээрч байгаад бич л дээ. Зөвхөн нэг талын, баахан гуйвуулсан зүйлийг бичих юм, яг социализмын үе шигээ

    8 15 Хариу бичих
  • ssss 2015/03/03
    Orsuud gantsaarhanaa aguu ylaltiig avchraagui gedgiig buh delhii medej bgaa...

    5 15 Хариу бичих
  • saruul 2015/03/03
    zailuul ene uhsen communist yamar ih tachadaj uurlaj bichee ve he he bur uhehnee ardchilal erh chuluug zuhehiin tuld zaaval ter haa hamagui Stalingradiin tulaaniig bichdegn ch yuv dee

    4 15 Хариу бичих
  • Зочин 2015/03/03
    аятайхан нийтлэл болж байна. үнэн юм бичиж

    17 3 Хариу бичих
  • vv 2015/03/03
    Orosuud bid nart ih gai bolsoon, gehdee gawiya n gainaasaa ih bh shuu, deer duridsan tusgar togtnoliig zuwshuuruulhed tus bolson gehde tsedenbal, choibalsam darga nariin uureg ih,, bas orosuud chn ene ub hotiin buteen baiguullalt ard tumnii eruul mendiig deeshluuleh geed duridwal ih tus bolson humuus shuu

    14 0 Хариу бичих
    • Зочин 2015/03/03
      sn saihaniig buteehed zolios heregtei bdag ym ter zoliosiigl bid ih yrih ym gawiya ni hawi iluu gedgiig hu8n buhen medne

  • Зочин 2015/03/03
    Энэ нийтлэлд баярлалаа. Үнэн юм үнэнээрээ л үлдэх болтугай. Худал хуурмаг мэдээлэл дунд үнэнийг олох их хэцүү болж ээ.

    20 4 Хариу бичих
  • Зочин 2015/03/03
    Эргүү юмны коммент бичсэнийгээ. Орос туслаагүй бол Монгол яаж ч тэлчлээд тусгаар болоогүй ер нь Монгол хүн байхгүй Хятадийн мэдэлд Өвөр Монгол шиг хөөрхийлөлтэй байдалд байх байлаа. Америкийн тагнуул Сорос гэгч Монголын үнэн түүхийг гуйвуулах ажлаа мөнгөнд дуртай Монголчуудад маш амжилттай хэрэгжүүлсэн дээ. Тэр мөнгөөр асар их худал түүх бичүүлсэн. Хар мөртэй тэр хүн тусгаар улсад минь бослого үймээн дэгдээх гэсэн нь ч нууц биш. Дорх нөхөр шиг мөнгөөр түүхээ улсаа худалдахаа зогсооё.

    23 7 Хариу бичих
  • Nick 2015/03/03
    Mongoliin tusgaar togtnoliig orsuud bish tuhain uyeiin Mongoloo gesen Mongolchuud maani ami nasaaraa tuluus hiij avch garsan yum. Tedniig harin orsuud eserguunuud geed bugdiig ni alj oligtoi setgedeguudiin bugdiig ni horooj jinheneesee daranguilahiig oroldson doo huurhii odooch sanaarahsaar l bn.

    6 24 Хариу бичих
    • zochin 2015/03/04
      yg zuv erguu malnuud deer doorgui bnaa

    • Зочин 2015/03/03
      Erguu har mal


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох