МЭДЭЭ НЭМЭХ  

2015 оны хавар, зуны трендүүд

  • 1,187 уншсан
  • 0
  • 2015/03/03

Хэн ч тунхагладаггүй боловч бүх хүн өөрийн мэдэлгүй дагадаг дэлхий нийтийн түгээмэл дүрэм бий. Тэр бол тренд юм. Энэ хаврын трендүүдэд дурлан байж, энэ талаар эртхэн нийтлэх олон шалтгаан байлаа. Хувцаслах хэв маягт ойрын арван жилд харагдаагүй шинэ содон элементүүд нэмэгдсэнээс гадна моодуудын ихэнх нь өдөр тутамд өмсөгдөхүйц амьдралд ойр байсан явдал юм. Бид энэ хавар юу өмсөх вэ гэвэл:
Хиппи фестивальд шөнөжингөө хөгжилдсөн охид загварын тайзнаа андуураад гараад ирчихсэн бололтой. Чехээс гаралтай бохем урсгал, 1960-аад оны үед Америкад хит болж байсан энх тайвныг сахиулагч хиппи нарын хэв маяг хоёр хоорондоо холилдож бидний энэ оны хавар зуны хувцаслалтыг тодорхойлж байна. Хэрвээ чи макси даашинз авах гэж байгаа бол аль болох олон өнгө, ойлгомжгүй хээ, цацаг чимэг гэсэн түлхүүр загварыг голчлоорой. Мөн илгэн цүнх үүрч, үдээстэй урт түрийтэй гуталтай хослуулахад ч буруудахгүй.
лгэн цүнх гэснээс... Хамба хилэн материалын орыг залгаж цэвэр илгэн бэлэн хувцаснууд эргэн ирлээ. Газар шороо, эх байгалийн өнгөт эдэлгээ сайтай, даацтай илгэн даашинз, цув, юбка зэрэг нь чиний натураль гоо сайхантай уусах болно. Үүнийг өөртэй нь төстэй чанар бүхий олсон үдээс, цацагтай акссесуартай хослуулаарай.
Бүхнийг өөрөөсөө түлхэж гав ганцаараа оршдог цагаан өнгө дэлхийг өөртөө чимээгүйхэн уусгаж байна. Уртаашаа цагаан өнгийн загварууд бараг л бүх дизайнерийн коллекцод нэгээр зогсохгүй олон харагдаж байсан. Цэвэрхэн, халдашгүй, хиртэшгүй харагдах энэ тренд чиний зуны шүүгээнд ядаж ганцын зэрэ

2015 оны хавар, зуны трендүүд
2015 оны хавар, зуны трендүүд
2015 оны хавар, зуны трендүүд
2015 оны хавар, зуны трендүүд
2015 оны хавар, зуны трендүүд
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
2015 оны хавар, зуны трендүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох