МЭДЭЭ НЭМЭХ  

Нарнаас үүдэлтэй хачирхалтай үзэгдлүүд

  • 5,383 уншсан
  • 2
  • 2015/03/03

Нар нь олон гайхалтай оптик төөрөгдлийн эх үүсвэр болдог. Тэдгээрийн заримаас сонирхуулъя.

Гало

Нарнаас үүдэлтэй хачирхалтай үзэгдлүүд

Гало бол солонгын мөсөн хувилбар юм. Гол ялгаа нь гэрлийн хугарал усны дусал дотор биш, мөсний талстан дээр явагддаг.

Нарнаас үүдэлтэй хачирхалтай үзэгдлүүд

Оросын Соловки арал дээр ажиглагдсан маш ховор тааралдах гало

Паргелий

Нарнаас үүдэлтэй хачирхалтай үзэгдлүүд

Паргелий буюу «3 нар» гарах үзэгдэл нь галогийн хамгийн түгээмэл хэлбэр юм. Зураг дээр нарны “ихрүүд” 22 градусын зайд нартай адил өндөрт харагдаж байна.

Гэрлэн багана

Нарнаас үүдэлтэй хачирхалтай үзэгдлүүд

Энэ бол Баруун Виржинид ажиглагдсан гэрлэн багана. Агаарт байгаа өчүүхэн жижиг мөсөн талстуудын гадаргуунаас ойсон нарны гэрэл ийм багана хэлбэртэйгээр харагддаг.

Брокений хий үзэгдэл

Нарнаас үүдэлтэй хачирхалтай үзэгдлүүд

Манан будантай үед ууланд Брокений хий үзэгдлийг харж болно. Нарны эсрэг зүг харахад эл гайхалтай үзэгдэл бий болдог. Голдуу глори хэмээх солонгон туяагаар хүрээлэгдсэн байна.

Туйлын туяа

Нарнаас үүдэлтэй хачирхалтай үзэгдлүүд

Нарны шуурга Дэлхийн соронзон оронтой мөргөлдөхөд туйлын туяа үүсдэг бөгөөд зөвхөн Хойд, Өмнөд туйлд л гардаг юм бишээ. Грект хүртэл туйлын туяа ажиглагдаж байсан удаа бий.

Ногоон цацраг

Нарнаас үүдэлтэй хачирхалтай үзэгдлүүд

Мандах нарны анхны цацраг, жаргах нарны сүүлийн цацраг ногоон өнгөтэй харагддаг. Гэхдээ үүнийг ажиглах хэцүү, тэгээд ч нүдэнд муу. Мөн тэнгэрийн хаяа ил, үүлгүй, агаар цэвэр байх гэсэн хэд хэдэн нөхцөл бүрдсэн үед л ногоон цацраг харагдана.

Галт солонго

Нарнаас үүдэлтэй хачирхалтай үзэгдлүүд

Мандах нарны, эсвэл жаргах нарны хэвтээ туяа үүлэн доторх мөсний талстан дээр хугарах үед галт солонго ажиглагдана. Энэ зургийг 2006 онд Вашингтонд авчээ.

Нар хиртэлт

Нарнаас үүдэлтэй хачирхалтай үзэгдлүүд

Зураг дээр 2010-01-15-нд Хятадын Чжэнчжоу хотод болсон нарны цагариган хиртэлтийг үзүүлжээ.

Нарнаас үүдэлтэй хачирхалтай үзэгдлүүд

Модны навчны сүүдэрт туссан нар хиртэлтийн олон тооны дүрсийг хараарай. Энэ гайхалтай зургийг 2005-10-03-нд Мадрид хотод авсан байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Нарнаас үүдэлтэй хачирхалтай үзэгдлүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2015/03/06
    Тэр маш ховор тааралдах Галог нь дарханд харж байсан юм байна.

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/04
    Хамгийн эхний Гало-г Төв аймгийн Борнуур суманд газар тариалан дээр түр хугацаагаар ажиллаж байхдаа харж байсан юм байна. Хараад нүдэндээ итгэхэд бэрх байсан даа хөхө

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох