МЭДЭЭ НЭМЭХ  

Харь гарагийнхан эрт урьдын цагт Дэлхий дээр ирж байсан уу? II хэсэг.

  • 3,200 уншсан
  • 0
  • 2015/03/04

1-р хэсэг: http://viva.mn/post/3810


Эрт урьдын цагт харь гарагийнхан Дэлхий дээр ирж байсан уу? Тийм гэдгийг гэрчлэх түүхэн ба археологийн ямар нэгэн баримт нотолгоо, олдвор байна уу?

Хэдийгээр шинжлэх ухаан албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй боловч олон хүний хувьд харь гарагийнхан эрт цагт манай дэлхий дээр ирж байсны нотолгоо болдог тийм учир битүүлэг, оньсого мэт олдвор, баримтууд үнэхээр байдаг ажээ.

Харь гарагийнхан эрт урьдын цагт Дэлхий дээр ирж байсан уу? II хэсэг.

Tenture de la Vie de la Vierge, Notre Dam, Франц (1330 он)

Харь гарагийнхан эрт урьдын цагт Дэлхий дээр ирж байсан уу? II хэсэг.

14-р зууны үеийн Францын нэгэн үл мэдэгдэх зураачийн зурсан Tenture de la Vie de la Vierge хэмээх уран зураг дээрээс бид "нисдэг таваг" олж харна. Нисдэг таваг яг хар бүрх малгай шиг харагдаж байгаа биз?

The Magnificat, Франц (14-р зуун)

Харь гарагийнхан эрт урьдын цагт Дэлхий дээр ирж байсан уу? II хэсэг.

Мөн л 14-р зууны өөр нэг уран зургаас (The Magnificat) бид өмнөхтэй адил үл танигдах нисдэг биеийн дүрсийг олж үзнэ.

The Crucifixion, Косово (1350 он)

Харь гарагийнхан эрт урьдын цагт Дэлхий дээр ирж байсан уу? II хэсэг.

Косовогийн Visoki Decani хийдэд байрлах The Crucifixion хэмээх дундад зууны үеийн зураг дээрх үл танигдах нисдэг биетүүд. Загалмайд цовдлуулсан Есүсийн хоёр талд тэнгэрт нисдэг аппарат дотор суусан хүмүүсийг (нисэгчид?) бид олж харна.

Battesimo di Cristo, Их Британи (1710 он)

Харь гарагийнхан эрт урьдын цагт Дэлхий дээр ирж байсан уу? II хэсэг.

Их Британийн Fitzwilliam Museum-д хадгалагдах 18-р зууны үеийн уран зураг дээрээс бид нисдэг таваг гээчийг "төгс утгаар нь" дүрсэлсэн байхыг олж харна. Уг зургийг зурсан хүн хаанаас санаа авсан байж таарах вэ?

Madonna col Bambino e San Giovannino, Итали (15-р зуун)

Харь гарагийнхан эрт урьдын цагт Дэлхий дээр ирж байсан уу? II хэсэг.

15-р зууны Италийн зураач Domenico Ghirlandino-ийн зурсан нэгэн алдарт уран зураг дээр үл танигдах нисдэг биет харагдана. Энэ зургийн онцлог гэвэл, зураг дээр нохойгоо дагуулсан нэгэн хүн тэнгэрт нисдэг биетийг ажиглан зогсож байгаагаар дүрслэгджээ.

Prajnaparamita Sutra буюу Төгөлдөр Билгүүн Судар, Энэтхэг (МЭӨ 1-р зуун)

Харь гарагийнхан эрт урьдын цагт Дэлхий дээр ирж байсан уу? II хэсэг.

Бурхны шашны томоохон урсгалуудын нэг нь Mahayana буддизм буюу Их Хөлгөний сургаал юм. Энэ сургаалийн гол сурвалж бичиг болох Төгөлдөр Билгүүн Сударт (Prajnaparamita Sutra) нисдэг таваг дүрслэгдсэн байдаг аж. Эртний энэтхэгийн үлгэр домогт үүнийг "вимана" хэмээн нэрийднэ. Вимана нь бурхадын нисдэг унаа бөгөөд хоёр давхар, салхи шиг хурдан, дугариг юм уу босоо багана шиг хэлбэртэй гэж бичсэн байдаг аж.

Сети I фараоны дурсгал цогцолбор, Абидос, Эртний Египет (МЭӨ 1000 он)

Харь гарагийнхан эрт урьдын цагт Дэлхий дээр ирж байсан уу? II хэсэг.

Эртний Египетийн 1-р Сети фараонд зориулан босгосон 3000 жилийн настай хийдийн барилгын дээврийн чулуун хөндлөвч дээр нисдэг хэрэгслүүдийн бүхэл бүтэн "парк" харагдана. Тухайлбал хамгийн түрүүнд нүдэнд өртөх дүрс бол "нисдэг тэрэг" юм.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Харь гарагийнхан эрт урьдын цагт Дэлхий дээр ирж байсан уу? II хэсэг.
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох