МЭДЭЭ НЭМЭХ  

2. Гитарчин Д.Отгонбаяр талийгаач охиныг дуунд мөнхөлнө гэлээ

  • 281 уншсан
  • 0
  • 2015/03/04

Томчуудын хэнэггүй занг илчлэн хорвоог орхисон бяцхан охин олон хүний сэтгэлд нэгийг бодогдуулжээ. Олон нийтийн зүгээс хүүхдийн хүчирхийллийг ингээд мартаж болохгүй, тиймээс хүүхдийн эрхийн асуудлаар дорвитой ажил хийх ёстой гэх байр суурин дээр нэгдэж байгаа юм. “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр хүчирхийлэлд өртөн амь насаа алдсан охинд зориулан дуу гаргах тухай ярьжээ. Тэрбээр “Саяхан дөрвөн настай охиныг маш муухайгаар хүчирхийлсэн хэрэг гарлаа. Үүний цаана илүү гүнд их юм бий. Ганцхан энэ хэрэг биш. Үүнийг би сонсчихоод нэг л хямраад болдоггүй. Талбай дээр зул өргөж буй хүмүүс дээр очиж нэгдсэн. Утсаар холбогдлоо. Охины зургийг фэйсбүүкээр хараад бүр сонин болж, хоёр хоног хямарлаа. Энэ нялх амьтан руу яаж гар далайж чаддаг байна аа. Гар далайх нь бүү хэл ширүүн үг ч хэлж болохгүй дөнгөж ургаж буй цэцэг шүү дээ. Бид энэ хүчирхийллийн эсрэг зул өргөөд, нэг шуугиад өнгөрч болохгүй. Үүнийг уран бүтээлчид урлагийнхан маань далайцтайхан шиг чадахаараа уран бүтээл хийгээд хүмүүс дууг нь сонсоод аав нь охин, хүүгээ тэврээд үнсдэг байгаасаа гэсэндээ шинэ дуу хиймээр санагдсан. Би энэ дууг заавал хийнэ” гэсэн байна.

2.	Гитарчин Д.Отгонбаяр талийгаач охиныг дуунд мөнхөлнө гэлээ
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
2. Гитарчин Д.Отгонбаяр талийгаач охиныг дуунд мөнхөлнө гэлээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох